Төв Аймгийн Нийтийн Номын сан

Төв Аймгийн Нийтийн Номын сан

Share

Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Hийтийн номын санг “Хүний хөгжил-цахим мэдээллийн төв” болгоно.

Photos from Төв Аймгийн Нийтийн Номын сан's post 22/05/2026

#АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ"

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн санаачилгаар зохион байгуулж буй “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” арга хэмжээнд иргэд, төрийн байгууллагын албан хаагчид идэвхтэй оролцлоо.

Тус арга хэмжээ нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, зөв дадал хэвшилд уриалж, бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилготой юм.

Цаашид 7 хоног бүр хуваарийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, спортын холбоо, клубүүд хамтран үйл ажиллагааг тогтмолжуулж, алхангаа ярилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсох, харилцан мэдээлэл солилцож байх тул идэвхтэй оролцож байхыг уриалж байна.

2026.05.22
@дагагч

Photos from Төв Аймгийн Нийтийн Номын сан's post 20/05/2026

📚ШИЛДЭГ УНШИГЧ АНГИ ХАМТ ОЛОН 📚

Хүүхэд багачуудад номын дадал хэвшил олгох, номтой нөхөрлүүлэх үйлсэд анги хамт олноороо идэвхтэй оролцож, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлж буй Төв аймгийн Зуунмод сумын 3-р сургуулийн О.Хишигтогтох багштай 4б анги, Мөнхбаяр багштай 9г ангиуд “Шилдэг уншигч анги хамт олон”-оор тус тус шалгарлаа. 👏

О.Хишигтогтох багштай 4б ангийн сурагчдын 90–100 хувь нь нийтийн номын сангийн байнгын уншигч болж, тогтмол ном уншин, номын тэмдэглэл хөтөлж хэвшсэн төдийгүй соёл, олон нийтийн арга хэмжээнд анги хамт олноороо идэвхтэй оролцдог үлгэр жишээ хамт олон юм. 📖✨

Мөн Мөнхбаяр багштай 9г анги нь “Өглөөний шилдэг уншигч анги”-аар 3 удаа шалгарч, 2024 онд номын сангийн “Шилдэг уншигч анги” болсон амжилттай хамт олон билээ. 🌟

Номтой нөхөрлөж, мэдлэг боловсролыг эрхэмлэн, үеийн хүүхдүүддээ үлгэр дууриал болж буй нийт сурагчид, багш нартаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! 👏📚

20/05/2026

📚👨‍👩‍👧‍👦 ШИЛДЭГ УНШИГЧ ГЭР БҮЛ ✨📚

Номыг гэр бүлийн үнэт өв болгон түгээж, ач зээ нарынхаа хамт уншиж, үр хүүхдээ эрдэм боловсрол, номын ертөнцөд хөтлөн үлгэрлэж яваа Хайшаанчгүй овогтой Батболд, Самдан овогтой Өлзийдэлгэр нар ач, зээ нарынхаа хамт “Шилдэг уншигч гэр бүл”-ээр шалгарлаэ. 👏

Тус гэр бүл 2024 оноос эхлэн идэвхтэй уншиж, өнөөдрийн байдлаар нийт 166 ном уншсан бахархам амжилттай байна. 📖✨

Гэр бүлээрээ номтой нөхөрлөж, хүүхэд багачуудад зөв үлгэр дууриал үзүүлэн, унших соёлыг түгээн дэлгэрүүлж буй сайхан гэр бүлдээ баяр хүргэж, цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе! 🌟👏

#ШилдэгУншигчГэрБүл #ГэрБүлээрээУншъя #НомтойНөхөрлөе

20/05/2026

📚✨ ШИЛДЭГ УНШИГЧ ИРГЭН✨📚

Япон хэлний багшаар ажилладаг, номыг амьдралынхаа салшгүй хэсэг болгож 2007 оноос хойш тасралтгүй уншиж буй идэвхтэй уншигч Сэрээнэндоржийн Отгончимэг “Шилдэг уншигч иргэн”-ээр шалгарлаа👏

Тэрээр 2025–2026 онд нийт 136 ном уншиж, тууштай уншлага, мэдлэг боловсролд тэмүүлсэн үлгэр жишээгээрээ бусдад урам зориг түгээж байна. 📖✨

Номтой нөхөрлөж, унших соёлыг түгээн дэлгэрүүлж буй С.Отгончимэг таньд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 👏🌟

#НасандХүрэгчШилдэгУншигч #НомтойНөхөрлөе #НийтийнНомынСан #УншлагынСоёл

20/05/2026

📚✨ ШИЛДЭГ УНШИГЧ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ✨📚

“Хүмүн цогцолбор” цэцэрлэгийн жижүүрээр ажилладаг Содномдоржийн Батсайхан “Шилдэг уншигч Төрийн албан хаагч”-аар шалгарлаа. 👏

Тэрээр хүүхэд ахуй цагаасаа эхлэн номын сангаар тогтмол үйлчлүүлж, унших дадлыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон идэвхтэй уншигч юм. Өмнө нь 3 удаа шилдэг уншигчаар шалгарч байсан бөгөөд энэ хугацаанд 150 орчим ном уншжээ. 📖✨

Номтой нөхөрлөж, мэдлэг боловсролдоо тогтмол хөрөнгө оруулж буй С.Батсайхан таньд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе! 👏🌟

#ТөрийнАлбанХаагчШилдэгУншигч #НомтойНөхөрлөе #НийтийнНомынСан #УншлагынСоёл

20/05/2026

📚✨ ШИЛДЭГ УНШИГЧ ХҮҮХЭД ✨📚

Төв аймгийн Зуунмод сумын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Батжаргалын Энхсувд “Шилдэг уншигч хүүхдээр”-аар шалгарлаа.

Тэрээр 6 настайгаасаа эхлэн номын сантай нөхөрлөж, тогтмол уншсаар ирсэн бөгөөд сургуулийнхаа идэвхтэй уншигчаар шалгарч, 120 гаруй ном уншаад байна. 📖

Мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулж, унших соёлыг түгээн дэлгэрүүлж буй Б.Энхсувддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, хүсэл мөрөөдөл бүхэн нь биелж, ирээдүйд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе! 🌟👏

#СурагчШилдэгУншигч #НомтойНөхөрлөе #УншлагынСоёл #НийтийнНомынСан

20/05/2026

🌟📚 ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ ХҮҮХЭД 📚🌟

Зуунмод сумын 3-р сургуулийн 6г ангийн сурагч С.Мөнх-Ухаан Нийтийн номын сангийн Хүүхдийн уншлагын танхимын “Тэргүүний уншигч хүүхэд”-ээр шалгарлаа. 👏

Тэрээр 2025–2026 оны хичээлийн жилд нийт 217 ном уншиж, долоо хоног бүр тогтмол номын санд ирэн уншлагаа тасралтгүй үргэлжлүүлж, төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцон, үеийн хүүхдүүддээ үлгэр дууриал болж байна. 📖✨

Номтой нөхөрлөж, мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулж буй бяцхан уншигчдаа баяр хүргэе! 👏💙

#ТэргүүнийУншигчХүүхэд #НомтойНөхөрлөе #НийтийнНомынСан #ХүүхдийнУншлага

Photos from Төв Аймгийн Нийтийн Номын сан's post 20/05/2026

📚📚39 ДЭХ УДААГИЙН "НОМЫН БАЯР"-2026 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.🎉
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" 39 дэх удаагийн номын өдрүүдийг "Илүү их уншъя-Эх дэлхийгээ хайрлая" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ жилийн номын баяр Төв аймагчуудийн хувьд онцлогтой нь Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа билээ.
Ардын уран зохиолчдын авшиг шингэсэн Төв сайхан нутгийн хойч ирээдүй болсон авьяаслаг хүүхэд, багачуудын найргийн хөг, аялгуу эгшиг, уран биеийн хөдөлгөөнд наран ижий баясаж, номын баяр дэлгэр сайхан үргэлжилж байна. “Номын баяр-2026”-ыг угтан зохион байгуулсан уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцсон анги хамт олон, гэр бүл, төрийн албан хаагч, иргэд, хүүхэд багачуудад шагнал гардууллаа.
Мөн “Номын баяр-2026”- д хүрэлцэн ирсэн зохиолчдын шинэ номын танилцуулга, уншигч зохиолчдын уулзалт, “Open mic” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.
Аймгийн Нийтийн номын сан, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Музей, Байгаль орчны газар, Архивын хэлтэс, Сонгуулийн хороо, “Аз хур” номын худалдаа, “Непко” номын худалдаа, Зохиолч, яруу найрагчдын асар, Мобиком компанийг асруудаар дамжуулан сонирхолтой үзэсгэлэн, танин мэдэхүйн булан, уралдаан тэмцээн, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг үзүүллээ.

Photos from Төв Аймгийн Нийтийн Номын сан's post 19/05/2026

📚
эхлэхэд бэлэн боллоо!

Номын үнэр ханхалсан, зохиолчид уншигчидтайгаа уулзах догдлолтой өдөр айсуй… ✨

Photos from Төв аймаг Tuv province's post 18/05/2026
18/05/2026

#ТӨВ _АЙМАГ_ НОМЫН_БАЯР_2026
"Түдэвдоржийн Саранчимэг""Чихэр шиг хүүхэд нас" 3 дах номоо сарын өмнө өлгийдөн авсан, Алтансувд охины 80 шүлэг багтсан гэхээр бүр гайхам.
Орон нутагтаа уран бүтээлээ туурвиж, уншигчидтайгаа уулзан, шинэ уран бүтээлээ танилцуулах болноо.📚📚
Уншигч та бүхэн дуртай зохиолчтойгоо уулзаж, номын ертөнцөөр хамт аялж, гарын үсэгтэй номын эзэн болох боломжтой.📚
2026-05-19 See less

Want your business to be the top-listed Government Service in Dzuunmod?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ulaanbaatar
Dzuunmod