29/05/2026
Хууль, эрх зүйн салбарын 5 дугаар сарын тойм мэдээ.
Төв аймгийн ЗДТГ Хууль, эрх зүйн хэлтэс
29/05/2026
Хууль, эрх зүйн салбарын 5 дугаар сарын тойм мэдээ.
08/05/2026
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Энэ тогтоол нь 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Тус тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсан 132,203 иргэний нэр дээр бүртгэлтэй 111.2 сая ширхэг хувьцаа болон тэдгээрт ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрх нээгдэж байна.
2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулах мөн 158989 дугаар луу тухайн нас барсан иргэний регистрийн дугаараа кирил үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болно.
ПРО БОНО ӨДӨРЛӨГ ЭНЭ САРЫН 29 НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
24/04/2026
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО”-2026 өдөрлөгийн арга хэмжээнд урьж байна.
Монголын Хуульчдын холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүрийн 05 дугаар сарын 01-ны өдрийг “Хуульчийн про боно өдөр” (хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, хууль эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөр) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Өдөрлөгийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн төв, Зуунмод сумын “Мөнх-алдар”-ын талбайд зохион байгуулна.
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг зохион байгуулж иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээг үнэ төлбөргүй өгөх тул иргэд та бүхнийг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нээлттэй өдөрлөгт дараах байгууллагууд оролцоно:
1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөл
2.Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс
3.Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газар
4.Төв аймгийн Прокурорын газар
5.Төв аймгийн Цагдаагийн газар
6.Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар
7.Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
8.Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс
9.Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
10.Хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбар
11.Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь салбар
12.Архивын хэлтэс
13.Төв аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл
14.Зуунмод сумын тойргийн нотариатч
15.Монголын Хуульчдын холбооны Төв аймаг дахь салбарын зохицуулагч
01/04/2026
Хууль, зүйн салбарын 3 сарын мэдээ.
28/02/2026
Хууль зүйн салбарын 2 дугаар сард зохион байгуулсан ажлын мэдээ.
13/01/2026
🇲🇳 Үндсэн хуулийн өдрийн мэнд!
🇲🇳 Үндсэн хуулийн өдрийн мэнд!
Нийт ард иргэдийнхээ эрхийг хангасан Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан бүх ахмад буурлууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, Төв сайхан нутгийн түмэн олондоо үндсэн хуулийн өдрийн баярын мэнд дэвшүүлье.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн мэндийг хүргэе.
Төв аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын Депутатуудыг танилцуулж байна.