Төв аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар.

Төв аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар.

Share

Миний эх орны иргэд хөдөлмөрч, төр нь ухаалаг, нутаг бүтэн, түүх нь ариун байг

29/05/2026

Төв аймгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн олголтын мэдээлэл /2026 оны 4-р дүгээр сарын байдлаар/

28/05/2026

📣🐑 МАЛЖУУЛАХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА 🐄📣

Тавигдах шаардлага:
📍 Малжуулах арга хэмжээнд хамрагдах өрхийн гишүүд Төв аймгийн харъяалалтай байх
👨‍👩‍👧‍👦 Хүн амын өрхийн бүртгэлийн программд 1 өрхөөр бүртгэгдсэн байх ба хөдөлмөрийн насны 2-оос доошгүй гишүүнтэй байх
🐑 Малын А данстай /2025/ малчин өрх байх ба малчдын нэрсийг А дансанд бүртгэсэн байх
📊 2025 оны А дансаар хонин толгойд шилжүүлсэнээр 200 хүртэлх толгой малтай байх
📄 Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр боловсруулсан төсөлтэй байх
💻 Хөдөлмөр эрхлэлтийн ejob программд бүртгүүлсэн байх
🐄 Худалдан авах малын судалгааг 3-аас доошгүй малчнаас авсан байх /эцэг эх, төрсөн ах эгч, дүү гэх мэт хамаарал бүхий өрхөөс мал худалдан авахгүй байх/
🏦 Монгол банкны мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, муу түүхгүй байх

Бүрдүүлэх материал:
✍️ Төсөлд хамрагдахыг хүссэн гар өргөдөл /хөтөлбөрт хамрагдах гишүүд гарын үсгээ зурсан байх/
🏡 Өрхийн гишүүдийн оршин суугаа хаягын лавлагаа /emongolia/
📑 2025 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбар, тод харагдахуйц
📘 Малаас гарах ашиг шимээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх төсөл
💳 Өрхийн гишүүдийн зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /emongolia/
💬 Мал нийлүүлэх 3-оос доошгүй өрхөөс үнийн санал
🤝 Төсөл нь шалгарч гэрээ байгуулах үед ажил олгогчоос НДШ төлдөг батлан даагчтай байх
🏛️ Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын шийдвэр

Хамрах хүрээ:
🐑 Цөөн малтай малчин өрх

Санхүүжилт:
💰 Шаардлага хангасан өрхөд барьцаагүй, хүүгүй 8,0 сая төгрөгийн малыг худалдан авч өгнө.
📆 36 сарын хугацаанд мөнгөн хэлбэрээр 100 хувь эргэн төлнө

Хугацаа:
⏰ Төслийн материалыг 2026 оны 06 сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл сумын Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

📞 Холбоо барих утас: 91119428

Photos from Төв аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар.'s post 28/05/2026

👩‍⚕️👨‍⚕️ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн комисс хуралдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс ээлжит хурлаа зохион байгууллаа.

Тус хурлаар тархины гэмтэл, системийн өвчин, тархины саажилт, сахар зэрэг оноштой хүүхдүүдийн нөхцөл байдлыг нарийвчлан хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлийн зэрэг болон байнгын асаргаа шаардлагатай эсэхийг холбогдох журмын дагуу шийдвэрлэлээ.

Бид хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн дэмжлэгийг цаг тухайд нь хүргэх, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чиглэн ажиллаж байна.

Photos from Төв аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар.'s post 27/05/2026
Photos from Төв аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар.'s post 26/05/2026

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Тэгш тусгал ТББ хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, тэгш хүртээмжийг дэмжих чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 18 төрийн байгууллагын 30 албан хаагч хамрагдаж:
* Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх,
* Сонсголгүй хүний тухай ойлголт, сонсголгүйн соёл,
* Монгол дохионы хэлний цахим толь бичиг ашиглах арга,
* Монгол дохионы хэл, хурууны үсгийн анхан шатны мэдлэг олгох сургалтад оролцлоо.
Мөн Азжаргалын өргөөнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, уулзалт зэрэгцэн зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэлээ.

26/05/2026

🏛️ Төв аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төрийн байгууллагууд нэгдсэн үйлчилгээ үзүүлж ажиллана!

📅 Хугацаа ба байршил:
🗓️ 2026.05.26 — 📍 Алтанбулаг сум
🗓️ 2026.05.27 — 📍 Сэргэлэн сум

💬 Иргэд та бүхнийг дараах асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг урьж байна:

🤝 Нийгмийн халамжийн асуудал
💼 Хөдөлмөр эрхлэлтийн асуудал
👨‍👩‍👧‍👦 Бүх иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна!

26/05/2026

📢 БНСУ-д ажиллах хүсэлтэй Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх (E-9 виз) иргэдийн АНХААРАЛД

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /E-9 виз/ аж үйлдвэрийн салбарт Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэх гэж байна.

📌 Шалгалт өгөх хуваарь, мэдээллийн талаарх албан ёсны мэдээллийг дараах сайтуудад нийтэлсэн.
🔗 https://hudulmur-halamj.gov.mn
🔗 https://monkor.net

📅 Шалгалтын хугацаа

2026 оны 05 сарын 27 ны өдрөөс 06 сарын 16-ны өдрүүдэд
➡️ Шалгалт ХХҮЕГ-ын 2 давхарт шалгалтын танхимд

📋 ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ

1️⃣ Хуваарьт өдөр шалгалт өгөхөөр ирэхдээ цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Та бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй.

2️⃣ Шалгалтад хамрагдах иргэд цагийн хуваарийг хатуу баримтлан заасан цагт суудлаа эзэлсэн байх ба шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.

3️⃣ Шалгалт УНШИХ, СОНСОХ төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын босго 120 онооноос дээш дарааллаар сонгон шалгаруулж авна.

📢 АНХААРУУЛГА

⚠️ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦҮҮЛНЭ, ЯВУУЛЖ ӨГНӨ ГЭХ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ.
ДЭЭРХ АНХААРУУЛГА, САНАМЖИЙГ САЙТАР УНШИЖ ТАНИЛЦААГҮЙН УЛМААС ҮҮСЭХ АЛИВАА ЭРСДЭЛ, ХОХИРОЛЫГ ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР ХАРИУЦАХГҮЙ БОЛНО.

Зөвлөгөө, мэдээллийг дараах утсаар болон сайтаас авна:

📌Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ☎️7777-1220 (4 -1 БНСУ)

25/05/2026

📢 ТҮРЭЭСИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

📌 Хамрах хүрээ:
Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 6 ба түүнээс дээш сарын хугацаагаар ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл болон эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг авсан, гэрээний хугацаа нь хүчинтэй байгаа иргэн, аж ахуйн нэгжид:
🔹 Түрээсийн гэрээ
🔹 Холбогдох баримт бичиг
🔹 Газар дээр нь хийсэн үнэлгээ
дээр үндэслэн тухайн жилийн 6 хүртэлх сарын түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг
💸 төлбөр төлсөн баримтаар нөхөн олгоно.

✅ Тавигдах шаардлага:
✔ Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ажлын байр түрээслэн
тасралтгүй 6 сар ба түүнээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан байх
✔ Хүчин төгөлдөр түрээсийн гэрээтэй байх

📄 Бүрдүүлэх баримт бичиг:

✍️ Түрээсийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт (гар өргөдөл)
🧾 Түрээс төлсөн дансны хуулга (сүүлийн 6 сарын)
📑 Хүчинтэй хугацаатай түрээсийн гэрээ
📋 Санхүүгийн дэмжлэгийн гэрээний хуулбар

☎️ Лавлах утас:
📞 7027-2169
📱 9111-9428

Want your business to be the top-listed Government Service in Dzuunmod?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Төв аймаг Зуунмод сум Номт 1-р баг
Dzuunmod

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00