ТӨВ

ТӨВ

Share

Төв аймаг

04/06/2026

ХҮМҮҮСЭЭ!!!
📣 Нийтийн эзэмшлийн орц, гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хээр хөдөө, тал ч хог хаядаггүй байя.

🚮 ХОГ хаядаггүй болгож үр, хүүхдүүддээ хүмүүжүүлье.

🌞 Энэ л ирээдүйдээ хийж буй бидний том хөрөнгө оруулалт.

04/06/2026

Өглөөний мэнд 😊

Photos from ТӨВ's post 03/06/2026

ИРГЭДТЭЙ УУЛЗАХ ЦАГ:
Энэ 7 хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн Засаг дарга 8 иргэнийг хүлээн авч уулзлаа. 6 иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 2 санал, хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 2026 онд “Иргэдтэй уулзах цаг” арга хэмжээг 14 удаа зохион байгуулж, нийт 127 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 158 санал, хүсэлт хүлээн авч 154 санал, хүсэлт буюу 97.46%-ийг шийдвэрлэснээс газар дээр нь хариу өгсөн 134 санал хүсэлт байна.

03/06/2026

Харилцах нь мэндлэхээс эхэлдэг.
Таны ёс суртахуун энэ мөчөөс үнэлэгдэж эхэлнэ.

02/06/2026

Өргөдөл, гомдол хэрхэн гаргаж, ямар хугацаанд судлан шийдвэрлэж, хэрхэн хариу өгөх вэ?

02/06/2026

ТАВДУГААР САРЫН ОНЦЛОХ АЖИЛ

02/06/2026

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА.
УТАС: 1800-1072, 7012-0460

Photos from ТӨВ's post 02/06/2026

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ДОЛООДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн долоодугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд эхэллээ.

Хуралдаанаар нийт 13 асуудал хэлэлцэж байна. Үүнд:
1. Аймгийн баяр наадмын төсөв, төлөвлөгөө батлах тухай
2. 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
3. Төв аймагт үндэсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого /2026-2030/, “Бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай
4. Аймгийн орон сууц нийтийн аж ахуйг 2026-2030 онд хөгжүүлэх төлөвлөгөө батлах тухай
5. Аймгийн ИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн V хуралдааны “Тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай” 24 дүгээр тогтоолын хэрэгжилт
6. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019.01.09-ний өдрийн 05 дугаар тогтоол “Журам батлах тухай” Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг шинэчлэн батлах тухай
7. “Төв Эрдэнэс ОНӨААТҮГ”-ын ТУЗ-ийн дарга, гишүүдийг шинээр томилох тухай
8. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
9. “Хорт хавдраас сэргийлэх, хянах” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
10. Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний явц, мэдээлэл
11. Шашны асуудал хэлэлцүүлэх тухай
12. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн тухай хүсэлт
13. Улсын тусгай хамгаалалтад авах санал (Мөнгөнморьт сум Бурхан Халдун уул)

Photos from ТӨВ's post 02/06/2026

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ӨНӨӨДРӨӨС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ.

2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан иргэдийн хувьцаа, ногдол ашиг өвлөгдөх болсонтой холбогдуулан өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөл аймгийн Үйлчилгээний Нэгдсэн төв буюу “Нэг цэг”-т ажиллаж эхэллээ.
Та бүхэн хүрэлцэн ирж 1072 хувьцаа болон ногдол ашиг өвлүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө аваарай.

УТАС: 1800-1072, 7012-0460

01/06/2026
Want your business to be the top-listed Government Service in Dzuunmod?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Dzuunmod
41100

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00