Төв аймгийн БОАЖГазар
Төв аймгийн Байгаль орчны газар
14/05/2026
🌳🌳🌳"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, нөхөн сэргээлтийн хамтын ажиллагааны уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг уулзалтад аймгийн ИТХурлын дарга Н.Энхболд, БОГазрын дарга Х. Нарангэрэл, ГХБХБГазрын дарга Б.Насанжаргал, Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн хэлтсийн дарга С.Ганчимэг, БОГ-ын ойн нэгжийн дарга, мэргэжилтнүүд, 10 сумын 20 гаруй мод үржүүлгийн газрын төлөөлөл оролцлоо.
Тус хэлэлцүүлгээр "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй ажил, мод үржүүлгийн газруудын тулгамдаж буй асуудал цаашид авах арга хэмжээ мөн мод үржүүлгийн газруудын газрын асуудал болон тариалангийн талбайн хамгаалалтын зурвас байгуулахад мод үржүүлгийн газруудын оролцоо, хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Төв аймаг Tuv province
Төв Аймгийн ИТХ
Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар
Төв Хүнс Хөдөө Аж Ахуйн газар
14/05/2026
Нийгмийн хариуцлагын хүрээнд Оюу толгой ХХК Төв аймгийн Өндөрширээт суманд 200га талбайд гол татмын ойжуулалт хийхээр тендер зарлан гүйцэтгэгчээр Рекламэшн сервис ХХК шалгаран ажлаа эхлүүлэхээр уулзалт хэлэлцүүлэг хийлээ.
13/05/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Dzuunmod
976
