20/10/2022
ТӨВ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
ТӨВ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
20/10/2022
02/09/2022
Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны эхний 7 сард төрсөн хүүхэд 770, нас барсан хүн 328, бусад аймаг хотоос шилжин ирсэн 766 хүн бүртгэгдлээ.
01/09/2022
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 848 ерөнхий боловсролын сургуулийн 23.8 бүлэгт 712.3 мянган хүүхэд суралцсан байна.
ЕБС-ийн тоог 2012 онтой харьцуулахад 93 буюу 12.3 хувиар нэмэгджээ. Үүнээс хувийн өмчийн сургууль 32 буюу 23.9 хувиар нэмэгдсэн бол төрийн өмчийн сургууль 61 буюу 9.8 хувиар тус тус нэмэгдсэн байна.
31/08/2022
Өмчийн бүх төрлийн аж үйлдвэрийн газрууд 2022 оны эхний 7 сард (2015 оны зэрэгцүүлсэн үнэнд шилжүүлснээр) 57.1 тэрбум төгрөг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2021 оны мөн үеэс 26.6 хувь буюу 12.0 тэрбум төгрөгөөр өслөө.
Аймгийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь боловсруулах аж үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4.7 дахин буюу 11.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.
Оны үнээр нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд эзлэх сумдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувийн жингээс үзэхэд Заамар, Жаргалант, Сэргэлэн, Баянчандмань, Зуунмод сумд 38.1- 6.2 (эдгээр сумдын үйлдвэрлэлт 95.9 ) хувийг эзлэв.
2022 онд нийт үйлдвэрлэлтэд ашигт малтмал олборлолт 69.0, боловсруулах үйлдвэрлэл 22.8, дулааны эрчим хүч 8.2 хувийг тус тус эзлэв.
31/08/2022
"ҮНДЭСНИЙ СТАТИСТИК" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа.
Та бүхэн доорх холбоосоор нэвтэрч цахим сэтгүүлтэй танилцаарай:
https://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=NSO_magazine_2022.pdf&ln=Mn
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ
29/08/2022
Төв аймгийн барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд 2022 оны эхний 7 сард 10.4 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэлээ. Гүйцэтгэлийг 2021 оны мөн үетэй харьцуулахад 98.1 хувь буюу 5.1 тэрбум төгрөгөөр өсөв. Нийт барилга угсралт, их засварын ажлын 30.7 хувь нь орон сууцны барилга байгууламжид, 19.3 хувь нь орон сууцны бус барилга байгууламжид, 7.3 хувь нь инженерийн барилга байгууламжид, 42.6 хувь нь орон сууцны бус, инженерийн барилга байгууламжийн засварт ногдов. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал орон сууцны барилгын ажил 20.6 пунктээр, инженерийн барилга байгууламж, засварын ажил 4.6 пунктээр, тус тус өсч, орон сууцны бус барилгын ажил 25.2 пунктээр буурлаа.
24/08/2022
24/08/2022
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Dzuunmod
976
