Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс

Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс

Share

*

Photos from Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс's post 09/12/2025

“ШУДАРГА НИЙГЭМ – БИДНИЙ ОРОЛЦОО” АЯНД НЭГДЛЭЭ

🖌️🖌️🖌️Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын ил тод байдлыг бэхжүүлэх зорилгоор “Шударга нийгэм – Бидний оролцоо” үндэсний аянд нэгдлээ.

🖍️🖍️🖍️Энэхүү аяны хүрээнд хэлтсийн хамт олон авлигын эсрэг манлайлал үзүүлж, үйлчилгээний чанар, хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх байгууллагынхаа дотоод орчныг “Улсын бүртгэлийн хэлтэс-Авилгагүй бүс” болгон зарлаж олон нийтэд үнэнч шударга үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үлгэрлэн ажиллаж байна.

🖌️🖌️🖌️Тэд иргэдэд түргэн шуурхай, шударга үйлчилгээг хүргэх, авлигын эрсдэл үүсэх нөхцөлийг арилгах чиглэлээр ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагыг бэхжүүлэх сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа юм.

28/11/2025

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ТӨВ АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЭГДЭЖ БАЙНА

🖌️🖌️🖌️Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь жил бүр олон улсад зохион байгуулдаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”–д нэгдэж, байгууллагын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

🖍️🖍️🖍️Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь анх 1991 онд олон улсын хэмжээнд эхэлсэн бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 25–ны Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр–өөс 12 дугаар сарын 10–ны Хүний эрхийн өдөр хүртэл зохион байгуулагддаг нөлөөллийн ажил юм.

🖌️🖌️🖌️2025 оны аяны уриа нь: “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе”

Улсын бүртгэлийн хэлтэс нь урианы хүрээнд:
• Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх,
• Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах дадлыг дэмжих,
• Хуулийн байгууллагад хандах боломж, хамгааллын үйлчилгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх,
• Ажилтан, албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

🖍️🖍️🖍️Цаашид бид жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллах зорилттой байна.
#ЖендэрийнҮндэснийХороо

23/11/2025

УЛСЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛТНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

🖌️🖌️🖌️ Өнөөдөр буюу 2025-11-23-ны өдөр Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохиож байна.
🖍️🖍️🖍️Одоогоос 85 жилийн өмнө буюу 1940 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор “Иргэний паспортын дүрэм”-ийг баталж, Монгол Улс иргэнээ нас, хүйсээр нь бүртгэсэн өрхийн дэвтрийг хөтөлж эхэлснээр өнөөгийн улсын бүртгэлийн байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй юм
🖌️🖌️🖌️ Түүхэн хөгжлийн жилүүдэд Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоог бий болгож, шинэчлэл, дижитал шилжилтийн суурийг тавьж ирсэн үе үеийн ахмадууд, өнөөдөр иргэдэд үйлчилж буй нийт бүртгэлийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе.

🇲🇳 Улсын бүртгэлийн ажилтны өдөр – 2025.11.25 🇲🇳

Photos from Улсын бүртгэлийн ерөнхий газар's post 20/11/2025
Photos from Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс's post 20/11/2025

🇲🇳🇲🇳🇲🇳Улсын бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсны түүхт 85жилийн ойг угтсан эссэ бичлэгийн уралдааныг Эрдэнэсант сумын ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд зохион байгуулагдлаа
💯💯💯Нийт -74 сурагчийн эссэ ирснээс эхний 5 байрыг шалгаруулж Өргөмжлөл гарын бэлэг гардуулав. Хамтран ажилласан сумын ЗДТГ ЕБСургуулийн хамт олондоо баярлалаа💐💐💐та бүхэнд ажлын амжилт хүсье 👏👏👏

20/11/2025

ТӨВ АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ТАСГИЙН ДАРГА Б.БАЯРЦЭЦЭГ "ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АМЖИЛТ" ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА.

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Б.Баярцэцэг нь салбартаа олон жилийн турш өндөр хариуцлага, шударга зарчимч байдал, тууштай хөдөлмөр зүтгэлээ зориулж ажилласны үнэлгээгээр “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдлаа.

Тэрээр хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг чанартай, шуурхай хүргэх, байгууллагын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, хамт олондоо үлгэр дуурайл үзүүлж ирсэн билээ.

Хүлээсэн үүрэг, хийсэн бүтээл нь ийнхүү үнэлэгдэж буйд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс нь улам өргөжин дэвжиж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе. 🌟

20/11/2025

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ой, “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”- ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Photos from Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс's post 18/11/2025

Хэлтсийн дарга Н.Энхбат: Бүртгэлийн байгууллагын хөгжил бол иргэн бүрд хүрсэн үйлчилгээний чанараар хэмжигддэг
http://burtgel.gov.mn/post/68512
Улсын бүртгэлийн байгууллагын түүхт 85 жилийн ойн хүрээнд Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийг танилцуулж байна.

Photos from Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс's post 18/11/2025

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ ТӨВ АЙМАГТ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Иргэний андгай” өргөх ёслол энэ жил улс орон даяар 23 дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.

Төв аймгийн хэмжээнд 2025 онд 1,862 хүүхэд 16 нас хүрч буйгаас тэдний төлөөлөл болсон 150 хүүхэд Зуунмод хотноо хүндэтгэлтэйгээр иргэний андгайгаа өргөв. Мөн энэхүү ёслолын үеэр 32 хүүхэд Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.

Ёслолын арга хэмжээний үеэр удирдлагууд баяр хүргэж,
📘 Эрдэм номонд хуримтлуулж өндөр боловсролтой болох,
🇲🇳 Эх орондоо үнэнч, зөв иргэн болон төлөвших,
🏅 Нийгэмдээ бодитой, үнэ цэнтэй хувь нэмэр оруулах
ирээдүйн их үйлсийн зам нь өнөд дэлгэр байхыг ерөөлөө.

Иргэний үүрэг, эрх, хариуцлагыг ухамсарласан шинэ үеийн залуус эх орны ирээдүйд чухал хувь нэмэр оруулна гэж оролцогчид онцлон тэмдэглэв.

Photos from Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс's post 15/11/2025

📌 АРГАЛАНТ СУМАНД ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛИЙН АНДГАЙ ӨРГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Залуучуудын эх оронч үзэл, хариуцлагатай иргэн болох ухамсрыг төлөвшүүлэх, гэр бүлийн эв нэгдэл, үнэ цэнийг бэлгэдэх зорилготой “Иргэний андгай, гэр бүлийн андгай” арга хэмжээ Аргалант суманд зохион байгуулагдлаа.

👥 Энэ удаагийн арга хэмжээнд:
• 16 нас хүрч иргэний үнэмлэхээ шинээр авч буй 15 иргэн
• Шинээр гэр бүл болсон 1 өрх
андгай өргөн оролцлоо.

📅 Арга хэмжээг 2025.11.12
🏛 Сумын ИТХ, ЗДТГ болон Улсын бүртгэгч хамтран амжилттай зохион байгуулав.

🇲🇳 Эх орон, гэр бүлээ дээдлэн хүндэтгэх үзлийг түгээн дэлгэрүүлэх энэхүү уламжлалт арга хэмжээнд оролцогчдод амжилт хүсье!

Want your business to be the top-listed Government Service in Dzuunmod?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Dzuunmod
976

Opening Hours

Monday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Tuesday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Wednesday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Thursday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Friday 09:00 - 13:00
14:00 - 18:00