Орхон аймгийн Цагдаагийн газар

Орхон аймгийн Цагдаагийн газар

Share

Амар тайван амьдралын төлөө хамтдаа. /Орхон аймаг, Эрдэнэт хот/

Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 222 дугаар тушаалаар Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс, мөн 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар тушаалаар Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, мөн даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Цагдаагийн газар болон өргөжсөн.

Тус Цагдааги

03/06/2026
03/06/2026

Бидний хаясан хог байгалийг бохирдуулж байгаа гэдгийг та мэдэх үү? Байгальд хог бүү хая!!! Эх орондоо хариуцлагатай аялцгаая.

03/06/2026

⚠️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Автомашин, орон сууц, их хэмжээний мөнгөн хонжвор амласан цахим сугалаанд оролцохдоо онцгой анхаараарай.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар зарим этгээдүүд:
• Нэг автомашины обуд, гупер, нүүр зэрэг эд ангийг сольж олон удаа өөр өөр сугалаанд оруулсан;
• Урьд нь явуулсан лайв бичлэгүүдээ устгаж, иргэдэд худал мэдээлэл түгээсэн;
• Хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт зураг, бичлэг нийтэлсэн;
• Азтан тодруулах үйл ажиллагааг урьдчилан төлөвлөж, үр дүнг зохиомлоор өөрчилсөн;
• Хамаарал бүхий этгээдийн орон сууц, автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр борлуулах зорилгоор хонжворт оруулсан байж болзошгүй нөхцөлүүд тогтоогдсон байна.
Иймд иргэд та бүхэн:
✅ Хонжворт сугалаа зохион байгуулж буй этгээд, аж ахуйн нэгжийн мэдээллийг нягтлах;
✅ Өмнөх азтанууд бодит эсэхийг шалгах;
✅ Зөвхөн лайв бичлэг, сэтгэгдэл, зурагт үндэслэн мөнгө шилжүүлэхгүй байх;
✅ Хэт өндөр үнэтэй хонжвор амласан сугалаанд болгоомжтой хандах;
✅ Сэжигтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.

Want your business to be the top-listed Government Service in Erdenet?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Монгол Улс
Erdenet