01/06/2026
👩❤️👨 Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан эрхэм ээжүүд, тэдний ард түшиг тулгуур болсон сайхан аавууд, ачлалт үрсүүдэд нь халуун баяр хүргэе.
Үр хүүхдээ хайр, ухаан, тэвчээрээр өсгөн хүмүүжүүлж, гэр бүлдээ аз жаргал, эх орондоо ирээдүй бэлэглэсэн Та бүхний гавъяа юутай ч зүйрлэшгүй эрхэм билээ.
Эрүүл энх, элэг бүтэн, инээд баяслаар дүүрэн байж, үр хүүхдийнхээ хайр хүндэтгэлд үргэлж умбаж яваарай. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
01/06/2026
❤️ЗОРИН ИРСЭН ХОЁР ЗУУН ЭЭЖДЭЭ БАЯРЛАЛАА.
Эх үрсийн баярыг угтан зохион байгуулсан “Эхийн алдар” арга хэмжээ нь эх хүний үнэлэгдэшгүй хөдөлмөр, хайр энэрэл, гэр бүл болон нийгмийн өмнө хүлээсэн эрхэм үүргийг алдаршуулан таниулах, хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн гавьяа зүтгэлийг хүндэтгэн өргөмжлөх зорилготой тус арга хэмжээнд Орхон аймгийн төлөөлөл 200 ээж зорин ирж оролцлоо.
Эх хүн бол гэр бүлийн аз жаргал, үр хүүхдийн хүмүүжил, улс үндэстний ирээдүйн үнэт баялаг билээ. Тиймээс эхчүүдийнхээ хөдөлмөр, тэвчээр, сэтгэлийн их хүчийг олон нийтэд түгээн сурталчилж, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэн алдаршуулах нь энэхүү арга хэмжээний гол агуулга юм.
Алтан заадал салгаж амьдрал бүтээсэн бурхад
Амин рашаан амтлуулж хайр урвуулсан алдартан
Амьдрал мөнхийн урсгалд үрийнхээ төлөө залбирсан
Алдар хүндлэлийн оргил ижий бурхад эх орны гавъяатан.
Та бүхэн минь сайхан баярлаарай ❤️
01/06/2026
❤️ Хүүхдийн нулимс бус инээмсэглэл, айдас бус итгэл, ганцаардал бус халамж дүүрэн нийгмийг хамтдаа бүтээцгээе.
Хүүхэд бол өнөөдрийн нийгмийн хамгийн үнэт баялаг юм. Тэдний аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, аз жаргалтай өсөж хөгжих боломж нь насанд хүрэгчид бидний өдөр бүрийн үйлдэл, хандлагаас хамаардаг.
Хүүхэд бүр хайрлуулах эрхтэй. Хүүхэд бүр хамгаалуулах эрхтэй. Хүүхэд бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хүүхэд бүр хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрах эрхтэй.
Энэ өдөр бид хүүхдүүддээ бэлэг өгөхөөс гадна тэдний эрхийг хамгаалж, аюулгүй орчныг бүрдүүлэх амлалтаа шинэчлэн бататгах өдөр билээ.
Хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэж, хүүхэд бүрийг хамгаалснаар бид илүү сайхан ирээдүйг бүтээнэ.
Хүүхэд бүхэнд аз жаргал, эрүүл энх, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэн ерөөе!
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
31/05/2026
🌲НОГООН БАЙГУУЛАМЖАА ХАЙРЛАЯ… #ТОМБАЯР #ХҮҮХДИЙНЭРХИЙГХАМГААЛАХ
“Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хууль”-ийн төсөлд санал авч байна. https://d.parliament.mn/tusul/a1c3e99b-33fa-43db-9beb-cbd3f642576f
#ногоонбайгууламж
#хотсуурин
#эрхзүйнорчин
31/05/2026
🇲🇳 Эрдэнэт хотийнхоо ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа.
Эрхэм хүндэт Алдарт эхийн одон хүртэж буй ээжүүддээ энэ баярт өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Ээж хүний хайр энэрэл, халамж хүмүүжил, тэсвэр тэвчээрийн хүчинд гэр бүл бат бөх, улс орны ирээдүй гэрэлтэй байдаг билээ.
Үр хүүхдээ зөв хүн болгон өсгөж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Та бүхний хөдөлмөр, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж энэхүү эрхэм хүндэт одонгоор шагнаж байна.
Та бүхэн бол үр хүүхдийнхээ бахархал, гэр бүлийнхээ түшиг тулгуур, нийгмийнхээ үнэт эрдэнэ юм.
Энэ сайхан өдөр Алдарт эхийн одон хүртэж буй нийт ээжүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Үр хүүхэд нь өнөр өтгөн, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, айл гэр нь инээд хөөрөөр дүүрэн байх болтугай.
Монголын мянга мянган ээжүүдийн ариун үйлс мөнхөд гэрэлтэж байх болтугай.
Энэ жил Орхон аймгаас "Эхийн алдар 1 дүгээр зэргийн одонгоор 41, 2 зэргийн одонгоор 326 нийт 370 ээж үрийн хайр, төрийн хүндэтгэлээ энгэртээ мөнхөлж байна.
Та бүхэндээ халуун баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
30/05/2026
🇲🇳 ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ”-ИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА ГЭХ АСУУДАЛ ҮҮССЭН.
Үүний дагуу тус хуулийн төслийг санаачлагч О.Амгаланбаатар нартай уулзаж тус хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар Байгаль орчны салбартай холбоотой хэсгийг тайлбарлаж уулзлаа.
Хууль санаачлагч нарын зүгээс хүлээн авч санаачилсан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг түүний удирдлагын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс Байгаль орчны салбарын өөрчлөлт буюу “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа”, “Ус цаг уур, орчны шинжилгээний төв”, “Усны сав газрын захиргаа” гэсэн заалтуудыг бүрэн хассан болно.
29/05/2026
🏙️ ЯАГААД ОРОН СУУЦ ЗАХИАЛГА, ХУДАЛДАН АВАЛТ ДЭЭР ЗАЛИЛАН ҮҮСЭЭД БАЙНА ВЭ?
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нарын санаачилсанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иргэдээ орон сууцны захиалгын луйвраас хамгаалах зорилготой арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Хуулийн өөрчлөлтөөр юуг шийдэх вэ:
✅ Нэг байрыг давхардуулж зарах, хууран мэхлэх явдлыг зогсооно.
✅ Барилга эхлэхэд урьдчилсан хаяг олгож, захиалгыг хаалганы дугаараар бүртгэнэ.
✅ Тухайн байр өмнө нь захиалагдсан эсэхийг иргэд шалгах боломжтой болно.
✅ Захиалга авсан хэсгийг банкны барьцаанд тавихыг хязгаарлана.
✅ Иргэд бүх шаардлагатай мэдээллийг нээлттэй харж, эрсдэлээ үнэлдэг болно.
✅ Орон сууц захиалгаар хууран мэхлэх, давхар гэрээ байгуулах гэмт хэргийг багасгах, иргэдээ мэдээлэлжүүлж, урьдчилан хамгаална.
🌐 https://www.parliament.mn/nn/77421/
Пүрэвжавын Ганзориг
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Отгоны Саранчулуун
Бадамдоржийн Пунсалмаа
Саруулсайханы Цэнгүүн
Сүхбаатарын Эрдэнэболд
29/05/2026
🌲 ОЙН САЛБАР БА НОГООН САНХҮҮЖИЛТ
Монгол Улсын ойн салбарын ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж
Өнөөдөр ойн салбар, банк санхүү, төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд Монгол Улсын ойн салбарт ногоон санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Арга хэмжээний үеэр:
- Ойд суурилсан эдийн засгийн боломж
- Ногоон зээл болон тогтвортой санхүүжилт
- Ойн салбарын өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын боломж
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
- Ойн салбарын татварын хөнгөлөлт, даатгалын шийдлүүд зэрэг сэдвүүдийг онцлон хэлэлцэв.
Түүнчлэн төрийн байгууллага, арилжааны банкууд, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд болон ойн мэргэжлийн байгууллагууд туршлага солилцож, ойн болон санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Бид хамтдаа тогтвортой ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх болон ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ түншлэлийг бий болгож байна.
----
Unlocking Green Financing for Mongolia’s Forestry Sector
Today, stakeholders from the forestry, banking, government, and private sectors came together to discuss practical solutions for expanding green financing opportunities in Mongolia’s forestry sector.
The event highlighted:
- Forest-based economic opportunities
- Green lending and sustainable finance
- Investment opportunities in forestry value chains
- Public-private cooperation and policy support
- Tax incentives and insurance solutions for forestry activities
Representatives from government agencies, commercial banks, international organizations, development partners, and forestry enterprises exchanged experiences and explored ways to strengthen cooperation between the forestry and financial sectors for a greener and more sustainable future.
Together, we are building stronger partnerships to support sustainable forest management, climate resilience, and green economic growth in Mongolia.
28/05/2026
📗 ХЭЛСЭНЭЭ ХИЙЛЭЭ.
ЭХНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХОРИН ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН НОМ МААНЬ ХӨВСГӨЛ НУТГИЙН ЗҮГ ХӨДӨЛЛӨӨ…
Бүх сумын номын санд очих эдгээр номыг иргэд маань уншиж, оюунаа тэлж, цэц булаалдаж, шилдэг уншигч болох уралдаанд хамрагдаж эхэлнэ.
#хэлсэнболхийнэ
#БатөлзийнБАТЭРДЭНЭ
#Хойдбүс
#Хөвсгөл
#Сумынномынсан
#хөрөнгөоруулалт
#номжуулаххөтөлбөр
#гэрэласаая