28/10/2025
Санаачлагатай ажиллаж байгаа танд баярлалаа.
🇲🇳 ОРХОН, ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙ АЙМАГ РУУ НИЙТ 10 ВАГОН /АИ-92/ШАТАХУУН АЧИГДАЖ БАЙНА.
✅ Хойд бүсээс сонгогдсон гишүүний хувьд иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд холбогдох яаманд нөхцөл байдлыг танилцуулан, хүсэлт тавьж ажиллалаа.
✅ Бидний саналыг хүлээн авч, хамтарч ажиллаж байгаа @Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хамт олонд талархаж байна.
#ХойдБүс
#ШатахууныНийлүүлэлтийгНэмэгдүүллээ
22/10/2025
14 жил хүлээгдэж 8 сайд дамжсаны эцэст шийдвэрлэгдлээ. Дамбын Батлут танд баярлалаа. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарын нийгмийн хамгааллын асуудалд шинэ хандлага, шинэ салхи орж ирж байна даа
🇲🇳 ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ОЛГОХ ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ 80/20 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
✅ Өнгөрөгч 8-р сарын 19-нд болсон Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг гаргаж Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
✅ Ингэснээр Энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол дахь цалингаа 100 хувь авахаас гадна, жилийн хугацаанд авах нийт нөхөн төлбөр 1800 орчим доллараар нэмэгдэж, төдий хэмжээгээр алба хаагчдын ар гэрт санхүүгийн бодит дэмжлэг болж очих юм.
✅ Манай улс НҮБ-аас хэрэгжүүлж буй энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 мянга орчим цэрэг уг ажиллагаанд оролцож Монгол цэргийн чадамжийг дэлхий нийтэд харуулж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлээд байна.
#ЭнхийгДэмжихАжиллагааныТомилолтынЗардлыгНэмэгдүүллээ #МонголЦэрэгДэлхийнЦэрэг
20/10/2025
Монгол Улсын Засгийн газар:
🤔 Төрийн өндөр албан тушаалтан Нүүрсний хулгайд нэр холбогдсоныг илрүүллээ. Газрын баялгийн ЭЗЭД АРД ТҮМЭН БАЙХ ЁСТОЙ гэж шүгэл үлээв. Хулгайг илрүүлж баялгаа авч үлдье гэв.
🤔 Эмч, багшийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр боллоо. Хүлцэж болох танаж болох бүх зардлаа танаад бүсээ чангалъя гэв.
🤔 Унаад байсан эдийн засгийг маш богино хугацаанд эргэлтэд оруулж эдийн засаг сэргэж эхлэв.
Тэгсэн чинь яасан юм бүү мэд. Хулгай нь илрээд болохоо байнгуут “Ард түмээн эд нар ажлаа хийж чадахгүй байна шүү” гэж турхирав. Тэгээд зогсохгүй ганцаараа унахгүй ээ хө, хулгайг илрүүлсэн засагтайгаа хамт унъя гэв. Төгсөв😂
Эцэст нь цалин ч нэмэгдсэнгүй, хулгай ч илэрсэнгүй, яг юу болоод бгааг ч мэдэхгүй төрөө үзэн ядсан Монголчууд л үлдлээ дээ… Яана даа хэдүүлээ 😅
20/10/2025
ӨНӨӨДӨР 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР МОНГОЛЧУУД БҮХ НИЙТЭЭРЭЭ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ТУСГААР ТОГТНОЛОО БАТАЛГААЖУУЛСНЫ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР.
Мартаж болохгүй мартах учиргүй түүхэн энэ өдөр Үндсэн хуулийнхаа халдашгүй дархан байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хадгалж, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан нь төрийн шийдвэр бүр хуульд захирагдах ёстой гэдгийг сануулсан түүхэн үйл явдал боллоо.
13/10/2025
Өөрсдөө огцруулъя гэж санаачлаад хэлэлцье гэхээр хэлэлцэхгүй гэж хойшлуулаад байдаг... Тоглоомтой юм бэ😂😂😂
“ҮНЭН”, “АРД ТҮМЭН” ХОЁР ОЛОНХ БАЙГАА ШҮҮ!
ТББХ-ны дарга илт нэг талыг барьж дэгийн хуулийг зөрчлөө.
Өнгөрсөн Баасан гарагт ТББХ хуралдаж 18:00 цаг болж ажлын цаг дууссан тул Даваа гарагт буюу өнөөдөр 11.00 цагаас ҮРГЭЛЖЛЭХ ёстой байв. Өөрөөр хэлбэл өнгөрөгч Баасан гарагт болсон хурал дуусаагүй, үргэлжилж байгаа гэсэн үг.
▪️Дэгийн хууль дээр ирцэнд орчихоод тухайн асуудлаар санал өгөхөд байгаагүй бол эсрэг санал өгсөнд тооцно гээд зохицуулалт байгаа биздээ. Нэг хүн рүү чиглэсэн, нэг хүнийг боорлосон ажил нь санаснаар болохгүй болохоор ингээд хурлаа хаачихдаг юм уу?
▪️ Хуралдааныг даргалагч нь өөрөө Засгийн газрын огцруулах санал дээр гарын үсэг зурчихсан байдаг. ТББХ-оор хэлэлцэж буй асуудал нь ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ...
УИХ-ын тухай хуульд “Байнгын хорооны дарга тухайн хуралдааныг удирдах ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хуралдаан удирдахаас татгалзаж хуралдаан даргалагчийг томилж болно” гээд заачихсан байна.
▪️ Хуралдаан даргалагч ашиг сонирхлын зөрчилтэйгөө хүлээн зөвшөөрч байгаа бол саналаараа татгалзах бүрэн эрх нь бий.
Ард иргэдийн эрх ашгаас давж ЗГ-ын үйл ажиллагааг санаатайгаар саатуулж, төрийн тогтворгүй байдал руу түлхэж байгаа энэ үйлдлийн цаана АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ байгаа гэдэг нь илт болчихлоо. Энэ байдлаараа үргэлжилвэл төр, ард түмэнд үүсэх эрсдэл, үүссэн хохирлыг хэн хариуцаж, хэн барагдуулах вэ?
Ёстой үнэнд гүйцэгдэнэ гэдэг нь энэ болж байна.
“ҮНЭН”, “АРД ТҮМЭН” ХОЁР ОЛОНХ БАЙГАА ШҮҮ!
12/10/2025
Зөв дөө👍
УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ДААМЖРАХ ТУСАМ АРД ИРГЭД, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ҮҮРЭХ АЧАА НЭМЭГДЭЖ, ЭДИЙН ЗАСАГ ХҮНДЭРЧ ЭХЭЛНЭ.
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг Даваа гарагтаа багтааж шийдвэрлэх нь зөв.
Эрх ашгаа биш хүнээ түрүүлж боддог баймаар… Ард иргэдийн эрх ашгаас давж ЗГ-ын үйл ажиллагааг санаатайгаар саатуулж, төрийн тогтворгүй байдал руу түлхэж байгаагийн цаана яг ямар эрх ашиг нуугдаж байна вэ?
#ДавааГарагтааДуусга
03/10/2025
энэ сайтууд нээрээ ичдэг болоосой! Ядаж байхад захиалгатай гэдэг нь мэдэгдээд бүгд нэг форматаар яваад бхын.😂😂😂