05/06/2026
#ахуйнгалтүймэр
#аюулгүйбайдлаахангая
Жаргалтхаан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл
05/06/2026
#ахуйнгалтүймэр
#аюулгүйбайдлаахангая
04/06/2026
⚠️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Автомашин, орон сууц, их хэмжээний мөнгөн хонжвор амласан цахим сугалаанд оролцохдоо онцгой анхаараарай.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар зарим этгээдүүд:
• Нэг автомашины обуд, гупер, нүүр зэрэг эд ангийг сольж олон удаа өөр өөр сугалаанд оруулсан;
• Урьд нь явуулсан лайв бичлэгүүдээ устгаж, иргэдэд худал мэдээлэл түгээсэн;
• Хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт зураг, бичлэг нийтэлсэн;
• Азтан тодруулах үйл ажиллагааг урьдчилан төлөвлөж, үр дүнг зохиомлоор өөрчилсөн;
• Хамаарал бүхий этгээдийн орон сууц, автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр борлуулах зорилгоор хонжворт оруулсан байж болзошгүй нөхцөлүүд тогтоогдсон байна.
Иймд иргэд та бүхэн:
✅ Хонжворт сугалаа зохион байгуулж буй этгээд, аж ахуйн нэгжийн мэдээллийг нягтлах;
✅ Өмнөх азтанууд бодит эсэхийг шалгах;
✅ Зөвхөн лайв бичлэг, сэтгэгдэл, зурагт үндэслэн мөнгө шилжүүлэхгүй байх;
✅ Хэт өндөр үнэтэй хонжвор амласан сугалаанд болгоомжтой хандах;
✅ Сэжигтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.
03/06/2026
Цахим орчинд худалдан авч буй 3 бараа тутмын 1 нь залилан байх магадлалтай!
02/06/2026
Энэ жил зарим арилжааны банкнуудын ойн тохиож байгааг ашиглан харилцагчдад урамшуулал, бэлэг олгож байна гэх хуурамч линк цахим орчинд байршуулж, хувийн мэдээллийг авч залилах тохиолдол нэмэгдэж байна.
29/05/2026
Цахим залиланд өртсөн даруйд нэн даруй хэрэгжүүлэх алтан дүрэм.
28/05/2026
ЭРСДЭЛЭЭ ШАЛГАЯ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЯ
Өнөөдөр буюу тавдугаар сарын 28. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон, http://quiz.belenbai.mn/ сайтаар дамжуулан гамшгаас хамгаалах мэдлэгийг анхан шатанд эзэмшүүлэх, эрсдэлээ шалгаж, аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг хүргэдэг юм.
Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэх чухал алхам юм.
http://nema.gov.mn/post/175662
https://belenbai.mn/forum
#сүүлчийнпүрэв
#аюулгүйбайдлаахангая
26/05/2026
#ОйХээрийнТүймэр
#УрьдчиланСэргийлье
25/05/2026
Хүч түрэмгийлсэн харилцаа хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй‼️