02/06/2026
Ховдын Баянбулаг Хүүхдийн зуслан
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Government Organization, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар/Хүүхдийн Ордон/, Hovd.
02/06/2026
Ховдын Баянбулаг Хүүхдийн зуслан
02/06/2026
“ЯРЬДАГ ФУТБОЛК- 2026” футболк бүтээх уралдааныг зохион байгуулав
🔷Хүүхэд бүр өөрийн эрх, үзэл бодлоо илэрхийлж, уур амьсгалыг өөрчлөлт, үе тэнгийн дээрхэлтийн эсрэг дуу хоолойгоо олон нийтэд бүтээлчээр илэрхийлэх, эрхээ мэдэх, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээхэд оршино.
🔷Энэхүү арга хэмжээнд оюутан, сурагчид оролцож, хүний эрхийн талаарх үзэл бодол, дуу хоолойгоо өөрийнхөө футболк дээрээ урлаж оролцлоо. Тэр дундаа хүүхдийн эрхийн хэрэгжилт, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт болон хог хаягдал зэрэг сэдвээр оролцож, олон нийтэд хүргэлээ.
🔷Уралдаанд оролцсон бүтээлүүдийг хүний эрхийн утга агуулга, уриалгын оновчтой илэрхийлэл, футболкны өнгө, дизайн, шинэлэг байдал, илэрхийлэмж зэрэг шалгуураар үнэлж, шилдэг бүтээлүүдийг шагнаж урамшуулж, хүүхэд бүрд ном тохимол гардуулж өглөө.
🏰✨ Хүүхдийн баяраа догдлон угтсан бяцхан үрс Диснейн үлгэрийн ертөнцөд хөл тавьж, баяр хөөр, инээд цалгисан гайхамшигт өдрийг хамтдаа бүтээлээ.
Хүүхдүүдийн гэрэлтсэн нүд, аз жаргалтай инээмсэглэл, баярласан сэтгэл нь бидний хөдөлмөрийн хамгийн том шагнал байлаа.
🎈 Хүүхэд бүр тэгш эрхтэй.
🎈 Хүүхэд бүр аз жаргалтай байх эрхтэй.
#ХүүхэдБүрТэгшЭрхтэй
#ХүүхдийнБаяр2026
🏰✨ Хүүхэд бүр тэгш эрхтэй.
Ховд аймаг энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Диснейн үлгэрийн ертөнцийг бүрдүүлж, хүүхэд бүрийг аз жаргалтай, дурсамж дүүрэн баярлуулах орчинг бүтээлээ.
🎈 Хүүхэд бүр инээмсэглэх эрхтэй.
🎈 Хүүхэд бүр мөрөөдөх эрхтэй.
🎈 Хүүхэд бүр хамгаалагдах эрхтэй.
#ХүүхэдБүрТэгшЭрхтэй
#ХүүхдийнБаяр2026
#ХовдАймаг
Хүүхэд бүрийн тэгш эрх , аз жаргалтай ирээдүйн төлөө хүүхдүүд дуулж байна.
🌈👧🧒 "Хүүхэд бүр тэгш эрхтэй" 💙
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 2026
Хүүхэд бүрийн тэгш эрх , аз жаргалтай ирээдүйн төлөө хүүхдүүд дуулж байна. 🌈👧🧒 "Хүүхэд бүрд тэгш эрх" 💙
01/06/2026
“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”ИЙГ ХОВД АЙМАГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА.
🎉 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе! 🎉
31/05/2026
ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон холбогдох байгууллагууд Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны хороолол, цэцэрлэгүүдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд аймгийн төв талбайд байрлах автомат тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд болон Хүүхдийн паркийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тоглоомын хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах орчны нөхцөл байдалд үнэлгээ хийж, үйл ажиллагаа эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шалгалтаар аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй 5 төрлийн тоглоом илэрч, ашиглалтыг нь нэн даруй зогсоох, хүүхэд ойртохоос сэргийлэн битүүмжлэх, анхааруулах тэмдэг байрлуулах, эвдэрч гэмтсэн тоглоомуудыг талбайгаас зайлуулах, өмчийн дүгнэлт гарган цаашид авах арга хэмжээг тодорхойлох үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Цаашид тоглоомын талбайнуудыг хүүхдийн насны онцлогт тохируулан төрөлжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн хүүхдийн тоглох орчинд тавигдах аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг тогтмол үргэлжлүүлэн зохион байгуулна.
ХҮҮХЭД БҮРТ АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ БИДНИЙ ХАМТЫН ҮҮРЭГ ЮМ.
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
| Saturday | 00:00 - 13:00 |
| Sunday | 00:00 - 13:00 |