16/05/2026
📚JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН “БАРУУН БҮСИЙН ЧУУЛГАН” ХОВД АЙМАГТ БОЛЖ БАЙНА.
Баруун бүсийн хөгжлийн түүчээ болсон эрч хүчтэй, оюунлаг залуусын томоохон чуулган болох "Баруун бүсийн залуучуудын чуулга уулзалт" өнөөдөр /2026.05.16/ Ховд аймагт зохион байгуулагдаж, баруун 5 аймгийн (Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан) 18-40 насны 200 гаруй шилдэг залуусын төлөөлөл оролцож байна.
Тус чуулганд Шинэ Ховд Баруун бүсийн корпраци ХХКийн төлөөлөл залуучууд оролцож 4 модуль сургалтыг судлан сертипкиадтай болж байна.
Чуулганы хөтөлбөрийн дагуу JCI Монгол Академийн зэрэгтэй сургагч багш нар оролцогч залууст зориулан "Сэдэлжүүлэх шидэт зөвлөгөөнүүд", "Join JCI" (Манлайллын лаборатори) "Байгууллагын сэтгэл зүй", "Баялгийн гол" зэрэг хувь хүний хөгжил, байгууллагын соёл, санхүүгийн боловсрол болон олон улсын манлайллын ур чадварын талаар үнэтэй зөвлөмж, лекцүүдийг хүргэж байна.
Баруун бүсийн залууст оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа JCI Mongol ын хамт олонд талархал илэрхийлье.
11/05/2026
Ховд Агро Парк ХХК-д тракторын жолооч ажилд авна.
Тавигдах шаардлага:
-Тракторын жолоочийн үнэмлэх,ангилалтай байх.
- Тракторын засвар үйлчилгээ хийх чадвартай байх
- Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн мэдлэгтэй байх.
Шаардагдах бичиг баримт:
- Мэргэжлийн үнэмлэх
- Хувь өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 1% цээж зураг
-Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпрацийн оффис дээр ирж анкет бөглөх
УТАС:99081750
11/05/2026
🇲🇳🌲💧 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэр бум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Бүх нийтээр мод тарих өдөр"-өөр Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорацийн ажилтан, албан хаагчид Ховд Агро парк ХХКийн хүлэмж цогцолборын мод үржүүлгийн талбайд 300 ширхэг мод тарьлаа. 🌞💧🌲🍀🌧️
💧🍀Мод дагаж ус, ус дагаж амьдрал💧💚🍀
05/05/2026
НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн гэргийн хамтаар Ховд аймагт ажиллаж байна. Албаны төлөөллийг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр холбогдох салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтаар өнөөдөр /2026.05.05/ хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн Ховд аймагт ажиллах үеэрээ
Үйлдвэрлэл технологийн парк, Агро паркын хүлэмж цогцолбороор орж иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний ногоо тариалах чиглэлээр хийж буй ажилтай газар дээр нь очиж танилцин амжилт хүслээ.
04/05/2026
Ховд Агро паркын ''Хүлэмж цогцолборт'' 8:40 харьцаатай 3улиралын хүлэмжийг гэрээгээр ашиглуулна. Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд Шинэ Ховд ББХК ХХК-ийн доорх утсаар мэдээлэл авна уу?
☎️ 99214819
30/04/2026
Бизнес, сургалт, хөгжлийн хэлтсийн 2026 оны төлөвлөгөөт ажил болох техник дундын үйлчилгээний /тракторын/ мэргэжлийн жолооч бэлдэх сургалт 2026 оны 04р сарын 27ноос 21 хоногийн хугацаатай явагдаж байна. Сургалтыг Политехник коллежийн мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулж байгаа бөгөөд нийт 16 суралцагч сурч байна.
27/04/2026
Шинэ Ховд Баруун Бүсийн Хөгжлийн корпрацийн дэргэдэх Ховд Агро парк ХХКын техник дундын үйлчилгээ амжилттай хэрэгжиж байна.
🚜🚜Техник дундын үйлчилгээ гэдэг нь
✅ Газар хагалах
✅ Хөрс сийрүүлэх, бутлах
✅ Үр тариа үрлэх
✅ Байгалийн хадлан
✅ Эрдэнэшиш хураах
✅ Модны нүх ухах
✅Төмс, хүнсний ногоо үрлэх юм.
24/04/2026
ХОВД АГРО ПАРК ХХК-ИЙН ХҮЛЭМЖ ЦОГЦОЛБОРТ НИЙТ 45 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛГА ТАРИАЛАЛТ ХИЙХЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ТАРИАЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА. УРГАЦ АРВИН БАЙХ БОЛТУГАЙ.
2026.04.24
22/04/2026
🍀🍉🧄Тариаланчдын зөвлөгөөн эхэллээ
Тус зөвөлгөөнд ШХББХК ХХКын Агро Парк салбар оролцож байна.
🥕Жаргалант сумын газар тариалан эрхлэгчид өнөөдөр зөвлөлдөж байна.
Зөвлөгөөнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл 80 орчим хүн хамрагдаж байна.
📍 Зөвлөгөөний нээлтэд сумын удирдах ажилтнууд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, хөрөнгө оруулалт, цаашдын зорилго, зорилтоосоо танилцууллаа.
🧅Өнөөдрийн байдлаар Жаргалант сумын хэмжээнд газар тариалангийн салбарт 300 орчим иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэд өнгөрсөн онд 400 орчим га талбайд тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 5000 тонн ургац хураан авч зах зээлд нийлүүлжээ.
🍀Цаашид газар тариалан эрхлэгчдийг дэмжиж, хүнсний ногооны урамшуулалд хамруулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх замаар нарийн ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тариалалтын талбайг өргөжүүлэх, техник дундын үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд үе шаттай анхаарч, олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг албаныхан онцоллоо.
🍉Зөвлөгөөний хүрээнд хүнсний ногооны шинжилгээ, ургамал хамгааллын бодис, үр сорт болон бордооны зөв хэрэглээ, ус ашиглалт, ногоон байгууламжийн хэрэгцээ, Хүлэмжийн цогцолборын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцуулж байна.
🥕Мөн газар тариалан эрхлэгчид хүнсний ногооны тариалалтын тэнцвэрт байдлыг хадгалах, хамтын ажиллагааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар санал солилцох юм.
Үүнээс гадна зөвлөгөөний үеэр хаврын тариалалтад шаардлагатай хүнсний ногооны үр, үрслэгээний нээлттэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.