06/06/2026
УРИАЛГА
Иргэд “Усны сан” бүхий газарт дараах энгийн зөрчлүүдийг түгээмэл гаргаж байна.
Үүнд:
- Хог хаях
- Голд машин угаах
- Хувцас, хивс, дрож угаах
- Ногоон зүлгэн дээр машин зогсоох
- Гал түлэх
- Зүлгэн дээр элс асгах
- Гэрийн бууриа цементлэх
-Зүлэг сэндийчиж гэрийн шал суулгах
- Хог шатаах гэх мэт
Буянт голынхоо үржил шимийг хүртэн ажиллаж амьдарч байгаа хэн бүхэн дээрх зөрчлүүдийг гаргахгүй, буруутай үйлдэл гаргасан нэгэндээ шаардлага тавьж эзэн хүний сэтгэлээр ханддаг байхыг уриалж байна. 🙌
Бие биендээ хяналт тавьж иргэний үүргээ биелүүлж, сайн дурын байгаль хамгаалагч байж чаддаг ухамсарт иргэд та бүхэн үр хойчдоо үзэсгэлэнт байгалиа энэ хэвээр нь өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. 💦🌿
Байгальд ээлтэй зусъя
Буянт голоо хамгаалъя
06/06/2026
ИРГЭДИЙН АНХААРАЛД❗️
Шинэхэн ургаж буй ногоон зүлгийг сэндийчэж шал суулгаж байгаа ухамсаргүй иргэдэд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. ☝️
Иргэд та бүхэн Байгаль хамгаалагч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, хамгаалалтын зурвасны ард хайргатай хэсэгт гэрээ барьж, ногоон зүлгийг гэмтээхгүй байхыг ЗӨВЛӨЖ байна.❗️
06/06/2026
“ИДЭВХИТЭЙ НАСЖИЛТ - ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” аяны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Нээлтэнд 12 багийн 100 гаруй ахмад оролцож хуваарьт багууд алхалтанд нэгдлээ. 👏👏
Ахмад настныг идэвхтэй хөдөлгөөн алхалт, гүйлт, дасгал, нийтийн биеийн тамираар тогтмол хичээллүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор "Идэвхитэй насжилт-дасгал, хөдөлгөөн" аян Улсын хэмжээнд 05-11 дүгээр сарын хооронд зохион байгуулагдана.
Ахмадууд та бүхнийг аянд идэвхитэй хамрагдахыг хүсье. 🤗
Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар
05/06/2026
Энэ 2026 оныг "Хүний хөгжлийг дэмжин иргэдийн амьдрах орчныг сайжруулах" жил болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгууллагын орчны тохижилтыг дэмжих зорилгоор байгууллагын гадна талбай болон ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх, зүлэгжүүлэх ажлыг хамт олноороо хийж гүйцэтгэлээ. 👋
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг өөрийн эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн 50 метр газрыг цэвэрлэх, тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг уриалж байна.
Цэвэр цэмцгэр, ажиллаж, амьдрахад таатай орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн ОРОЛЦОО чухал. ✌️
2026.06.05
05/06/2026
АНХААРУУЛГА❗️❗️❗️
Ховд аймагт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол 200-д хүрээд байна.
Иймд малчид, иргэд та бүхэн өндөр хариуцлагатай байж, малаа тогтмол ажиглан хяналт тавихыг анхааруулж байна.
Хэрэв малд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй мал эмнэлгийн мэргэжилтэнтэй холбогдож, мэргэжлийн зөвлөгөө авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ үү.
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн үүрэг юм.
@Ховд ТВ
Ховд аймгийн Мал эмнэлгийн газар
05/06/2026
Ховд хотын цаг агаарын мэдээ
2026.06.05
Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл
04/06/2026
АЙЛ ӨРХҮҮДИЙГ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН БУЯНТ ГОЛЫН ЗУСЛАНД ГАРГАНА. 👏👏👏
Иргэдийн хүсэлтийн дагуу 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Буянт голын зусланд айл өрхүүдийг гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ ажлын хүрээнд Буянт голын эрэг дагуу хамгаалалтын зурвас татах ажлыг гүйцэтгэлээ. 💯
❗️ Иргэд та бүхэн хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах иргэний үүргээ биелүүлэн, хамгаалалтын зурвасны ард талын хайргатай хэсэгт гэрээ барьж, зусланд гарах дүрэм журмыг дагаж мөрдөхийг ЗӨВЛӨЖ байна. 🙌
Зусланд гарахдаа хог хаягдлын үйлчилгээний төлбөр 30.000 төгрөгөө төлж гарахыг анхаарна уу.
Буянт голын зусландаа цэвэр цэмцгэр, байгальдаа ээлтэй, соёлтой зусцгаая. 🤗🌞