07/06/2026
💁🏻♀️СОНСЬЁ-ТӨЛӨӨЛЬЕ–ДЭМЖЬЕ АЯНЫ ХҮРЭЭНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН, ТЭРГҮҮЛЭГЧИД РЕНЧИНЛХҮМБЭ СУМАНД АЖИЛЛАЛАА.
📍Ренчинлхүмбэ сумын Социал демократ залуучуудын байгууллагын 2026 оны зорилго зорилтын дагуу хийж хэрэгжүүлсэн ажил болон хийх ажлын талаар аймгийн тэргүүн Ч.Баасанжав мэдээ, мэдээллээ өгч кофетой ярилцлага хийлээ.
💡Орон нутагт залуучуудыг татах тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатайг Ренчинлхүмбэ сумын залуучуудын төлөөлөл саналаа илэрхийлж байв.
🔥Мөн “Galol” аппликейшн танилцуулга болон Улс төрийн манлайллын академийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
🌟Түүнчлэн Ренчинлхүмбэ сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэн ажиллахаа тэргүүн М.Батзориг илэрхийллээ.
04/06/2026
💁🏻♀️ 💁🏻♀️ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР БАТТӨРИЙН ДҮҮРЭНБАЯРЫГ СОНГОН БАТАЛЛАА.
📍Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт өнөөдөр Улаан-уул суманд амжилттай зохион байгуулагдлаа.
🤝Тус хурлаар холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Улаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүнээр Баттөрийн Дүүрэнбаярыг сонгон баталж, тамга тэмдгийг гардууллаа.
📍Мөн Улаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдээр сонгогдсон залуучууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 👏👏👏
03/06/2026
💁🏻♀️ 💁🏻♀️ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯНЗҮРХ СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР БАЯНЗҮРХ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ МӨНХӨӨГИЙН МӨНХЗУЛИЙГ СОНГОН БАТАЛЛАА.
📍Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт өнөөдөр Баянзүрх суманд амжилттай зохион байгуулагдлаа.
🤝Тус хурлаар холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Баянзүрх сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүнээр Мөнхөөгийн Мөнхзулыг сонгон баталж, тамга тэмдгийг гардууллаа.
📍Мөн Баянзүрх сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдээр сонгогдсон залуучууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 👏👏👏
29/05/2026
💁🏻♀️SDY Mongolia-ны Бага хурлын II хуралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
✅Хөвсгөл аймгаас Хойд бүс хариуцсан нарийн бичгийн дарга Х.Тайванбаяр, Хөвсгөл аймгийн Социал Демократ Монголын залуучуудын холбооны бага хурлын гишүүд Хөвсгөл SDY-ийн тэргүүн Ч.Баасанжав, нарийн бичгийн дарга Б.Нямчимэг, тэргүүлэгч Л.Болормаа, Б.Отгонтуяа, Ж.Даваадорж нар тус тус оролцлоо.
📍Тус хуралдаанаар PDS-ны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, цаашдын бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо. Мөн оролцогчид хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр үнэтэй санал, санаачилгуудыг дэвшүүлэн ярилцсан нь онцлог байлаа.
💎Хуралдааны үеэр гарсан санал, шийдвэрүүд нь цаашдын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
25/05/2026
🌿“АМЬДРАЛ-УРГУУЛЬЯ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🌿
“Моддоо услая – Хаврын цэнэг усалгааны аян”-ы хүрээнд зохион байгуулагдсан “Амьдрал–Ургуулья” гэр бүлийн өдөрлөг 2026 оны 05-р сарын 23-ны өдөр “Соёмбо” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. 🌱
Энэхүү өдөрлөгт гэр бүл, найз нөхөд, хүүхэд багачууд өргөнөөр оролцож, байгаль дэлхийгээ хайрлах, хамтдаа идэвхтэй, дурсамжтай өдрийг өнгөрүүлэх сайхан боломж бүрдсэн юм.
🎯 Өдөрлөгийн үеэр:
🪴 Мод усалгаа
🏀 Гэр бүлийн буухиа тэмцээн
🏀 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн
🤸 Нээлттэй гимнастикийн дасгал
🍦 Үнэгүй зайрмаг тараалт
📸 Гэр бүл, найз нөхдийн зураг авалт, хэвлэл
🎭 Үлгэрийн баатруудтай дурсгалын зураг
🎤🎸 OPEN MIC – Чөлөөт тайзны үзүүлбэрүүд
зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, оролцогчдын уур амьсгал, идэвх оролцоо өндөр байлаа. ✨
Байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт оролцогчид, хамтран ажилласан байгууллага, дэмжигч та бүхэндээ халуун талархал илэрхийлье. 🌳💚
Хамтдаа ургуулж, хамтдаа бүтээцгээе! 🌱
20/05/2026
🌿 “АМЬДРАЛ-УРГУУЛЬЯ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД “СОЁМБО ЦОГЦОЛБОР”-Т 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аяны хүрээнд “Амьдрал–Ургуулья” гэр бүлийн өдөрлөг 2026 оны 05-р сарын 23-ны өдөр 11:00 цагт “Соёмбо” цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
🏀 Тус арга хэмжээний хүрээнд гэр бүлийн дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана.
🌟Эхний 12 багийг тул та яараарай.
💁🏻♀️Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 88398883
🌿Та бүхнийг идэвхтэй оролцож, нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна!
#ТэрбумМод #моддооусалъя #экологийнсэргэлт
19/05/2026
💁🏻♀️ “СОНСЬЁ-ТӨЛӨӨЛЬЕ-ДЭМЖЬЕ” АЯН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
📍 Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооноос санаачлан хэрэгжүүлж буй “Сонсьё-Төлөөлье-Дэмжье” аяны хүрээнд 23 сум, 1 тосгоныг хамарсан цогц үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү аяны зорилго нь иргэдийн санал хүсэлтийг сонсох, бодлогын түвшинд төлөөлөх, бодит дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.
📍 Аяны хүрээнд дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулж байна.
🏆Спортын 5 төрөлт тэмцээн
Сумын иргэд, залуучуудын дунд нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулж, идэвхтэй оролцогчдыг шагнаж урамшууллаа.
🩺Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо
Иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог газар дээр нь хийж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллав. Алслагдсан бүс нутгийн иргэдэд хүрч үйлчилсэн нь онцлог байлаа.
🗣Уулзалт,хэлэлцүүлэг
Орон нутгийн иргэдийн тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх гарц гаргалгааг хамтдаа хэлэлцэх зорилготой нээлттэй уулзалтыг зохион байгууллаа. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байв.
📚Сургалт,нөлөөллийн арга хэмжээ
Залуучуудын оролцоог дэмжих, манлайллыг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, нийгмийн идэвх, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэв.
🤝 Сонсьё – Төлөөлье – Дэмжье уриан дор иргэн бүрийн оролцоо чухал!
18/05/2026
🌿 “АМЬДРАЛ-УРГУУЛЬЯ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аяны хүрээнд “Амьдрал–Ургуулья” гэр бүлийн өдөрлөг 2026 оны 05-р сарын 23-ны өдөр “Соёмбо” цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
👨👩👧👦 Гэр бүл, найз нөхдийн хамт оролцох боломжтой!
🎯 Тус өдрийн хөтөлбөрт:
Та бүхнийг дараах сонирхолтой арга хэмжээнүүд хүлээж байна:
🪴Мод усалгаа
🏀 Гэр бүлийн буухиа тэмцээн
🏀 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн
🤸 Гимнастик (нийт оролцогчдод нээлттэй)
🍦Үнэгүй зайрмагаар дайлах
📸 Гэр бүл, найз нөхдийн зураг авах үйлчилгээ (зураг хэвлэж өгнө)
🎯Үлгэрийн баатруудтай зурагаа авахуулах
🎤 🎸OPEN MIC-ЧӨЛӨӨТ ТАЙЗ
Та өөрийн авьяас чадвараа чөлөөтэй илэрхийлэх боломжтой.
🎶 Дуулах
📜 Шүлэг унших
💃 Бүжиглэх
🗣️ Хөгжилтэй түүх, дурсамжаа хуваалцах
🌿Та бүхнийг идэвхтэй оролцож, нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна!
#ТэрбумМод #моддооусалъя #экологийнсэргэлт
30/04/2026
💁🏻♀️ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР ГАНБОЛДЫН ОЮУНЧИМЭГИЙГ СОНГОН БАТАЛЛАА.
📍Хөвсгөл аймгийн Тариалан сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт өнөөдөр Тариалан суманд амжилттай зохион байгуулагдлаа.
🤝Тус хурлаар холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Тариалан сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүнээр Ганболдын Оюунчимэгийг сонгон баталж, тамга тэмдгийг гардууллаа.
📍Мөн Тариалан сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдээр сонгогдсон залуучууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.