27/03/2026
Өмчийн тайлан хянах программ нэвтрүүлэлт өмч эзэмшлийн гэрээ дүгнэх үйл ажиллагаа үргэлжилсээр... Өдөрт 2 сум 3 агентлаг 2 хуулийн этгээд гэсэн хувиараар 14 дэх хоногтоо үргэлжилж байна. амаа цангатал зааж зөвлөж арай гэж дөр суулгаад одоо л нэг гэхээр ажлаасаа гарчих юм. дарга удирдлагууд минь нягтлангуудаа болж өгвөл битгий солиоч.
18/03/2026
Монгол Улсын Засгийн газар Жендерийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аян үргэлжилж байна.
Та бүхнийг тус аянд нэгдэж, доорх линкээр орж судалгаанд хамрагдаж, жендерийн талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүлэхийг Орон нутгийн өмчийн газрын хамт олноос уриалж байна.
#Хандлагаа өөрчилье 💁
#Хамтдаа үлгэрлэе 👌
#Хайраа хайрлая 🤍
https://www.etest.ncge.gov.mn/homePage
Удирдах албан тушаалтны бөглөх линк: https://etest.ncge.gov.mn/
12/03/2026
Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид "Гэр бүлийн боловсролын цаг" болон "Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд 3 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн Т.Халиунаатай хамтран "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга"сэдвээр зохион байгууллаа. Уг сургалт нь эцэг эх үр хүүхэдтэйгээ хэрхэн харилцах уу, орчин үеийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог зэргийн талаар мэдлэгээ нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.
Бидэнтэй хамтран ажилласан Т.Халиунаа мэргэжилтэндээ талархал илэрхийлье 💯
11/03/2026
Байгууллагын Эцэг эхийн зөвлөлөөс албан хаагчдын хүүхдүүдийн дунд уламжлалт сар шинийн баярт зориулан зохион байгуулсан “Цагаан сар” гар зургийн уралдааны дүн гарлаа. Уралдаанд идэвхитэй оролцож материалаа ирүүлсэн хүүхдүүддээ талархал илэрхийлье 🥰👏👏
10/03/2026
Албан хэрэг хөтлөлтийн стандарт гарын авлага бэлтгэж мэргэжилтэн бүртээ мэдлэг чадвараа хуваалцсан мэргэжилтэн Baasanjav Tserenpil даа талархал илэрхийлье. хийж байгаа ажил маань хожим бидний өмнөөс ярих учир стандарттай албан хэрэг хөтлөлтийг мэргэжилтэн бүр хэвшүүлэх нь чухал.
09/03/2026
“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР НЭГДЭЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газар Жендерийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян эхэллээ.
Тус аян нь жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучуудын оролцоог хангах, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой тул та бүхнийг аянд нэгдэхийг уриалж байна.
06/03/2026
✅✅✅Аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2026.03.05-ны өдөр орон нутгийн өмчийн дуудлага худалдааг цахимаар зохион байгууллаа.