Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Share

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны хуудас

Photos from Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 03/06/2026

🏅 ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛСӨН ОЛДВОРЫГ ИЛРҮҮЛСЭН БАГШ Д.НЯМТОГТОХОД “ХӨВСГӨЛИЙН ОД” МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж Мөрөн сумын “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Дэмбэрэлийн Нямтогтох болон холбогдох албаныхныг хүлээн авч уулзлаа.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цагаан толгой хэмээх газраас 2019 онд Мөрөн сумын “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Дэмбэрэлийн Нямтогтох, Д.Отгондаваа, Д.Болдсайхан нар хүрэл тогоо, сумны чулуун хэв зэрэг нэн ховор археологийн олдворуудыг илрүүлсэн билээ.

Энэхүү олдворын судалгааг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, Соёлын өвийн үндэсний төвийн хэлтсийн дарга Г.Анхсанаа нар удирдан зохион байгуулж, хүрэл тогооноос авсан дээжийг Швейцар улсын Цюрихийн их сургуулийн Эртний уургийн судалгааны лабораторид шинжлүүлсэн байна.
Судалгааны үр дүнд жижиг хүрэл тогооноос 2800 жилийн өмнөх сарлагийн сүүний уураг илэрч, сарлагийг хүн төрөлхтөн анх гаршуулсан хамгийн эртний шинжлэх ухааны нотолгоо болох нь тогтоогджээ. Ингэснээр өмнө нь Төвөдийн өндөрлөгөөс олдсон 2500 жилийн настай гэж үзэж байсан баримтаас 300 орчим жилээр урагшлуулан, монголчууд 2800 жилийн өмнө сарлаг үхрийг гаршуулж байсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолсон дэлхийн хэмжээний ач холбогдолтой нээлт болсон юм.
Өдгөө энэхүү үнэт дурсгалууд Чингис хаан Үндэсний музейд хадгалагдаж байна.

Иргэний өндөр хариуцлага гарган энэхүү түүхэн ач холбогдолтой олдворыг олж илрүүлэн, төрийн хамгаалалтад шилжүүлсэн үйлсийг нь үнэлж, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж “Авьяас” сургуулийн дүрслэх урлагийн багш Дэмбэрэлийн Нямтогтоход аймгийн дээд шагнал болох “Хөвсгөлийн од” медаль, батламж болон 1 сая төгрөгийн урамшуулал гардуулан баяр хүргэлээ.

👏 Нуугдсан түүхийг сэрээн илрүүлж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн танд талархъя
Нүүдэлчдийн соёлын үнэнийг дэлхийд таниулсан үйлс тань үеийн үед дуурсагдах болно.

Photos from Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 03/06/2026

ХӨВСГӨЛ АЙМГИЙН "ЭРДМИЙН ДАЛАЙ" СУРГУУЛИЙН 38 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

Хөвсгөл аймгийн "Эрдмийн далай" сургуулийн 38 дахь удаагийн төгсөлтийн баяр ёслол төгөлдөр болж, 2025-2026 оны хичээлийн жилийн 191 төгсөгч эрдмийн өргөөнөөсөө амжилттай төгслөө.

Төгсөлтийн баярын арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж оролцож, төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэн, цаашдын сурлага хөдөлмөр, ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Энэ хичээлийн жилд:

🎓 12а анги – Тэргүүлэх багш Г.Мөнхбат, Тэргүүлэх багш Э.Батзаяа нарын удирдсан, ангийн ахлагч Б.Нандин-Эрдэнэ;

🎓 12б анги – ББ-ын Тэргүүлэх багш Б.Цогзолмаа, Тэргүүлэх багш Д.Цамбажав нарын удирдсан, ангийн ахлагч Д.Ану;

🎓 12в анги – ББ-ын Тэргүүлэх багш, БТА З.Баярчимэг, БТА, Тэргүүлэх багш О.Баярмаа, Тэргүүлэх багш Ө.Баярмаа нарын удирдсан, ангийн ахлагч Ц.Батнаран;

🎓 12г анги – ББ-ын багш, БТА, Монгол Улсын Зөвлөх багш Ж.Отгончимэг, БТА, Монгол Улсын Зөвлөх багш А.Сансартуяа нарын удирдсан, ангийн ахлагч Б.Номуунчимэг;

🎓 12д анги – ББ-ын Заах аргач, боловсрол судлалын магистр М.Минжсайхан, Алтан гадас одонт, Монгол Улсын Зөвлөх багш П.Сүхээ нарын удирдсан, ангийн ахлагч Ц.Ариунгоо багш нарын удирдсан 191 сурагч төгсөж байна.

Төгсөгчдийн зам мөр нь дардан, хүсэл мөрөөдөл нь биелж, эх орон, нутаг усныхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах шилдэг иргэд болон төлөвших болтугай.

Photos from Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 03/06/2026

🌹АХМАД ХОЛБООЧИН Д.БЯМБААД АЛТАН ГАДАС ОДОН ГАРДУУЛЛАА

Галт сумын уугуул, ахмад холбоочин Даваанямын Бямбаа нь ажил хөдөлмөрийн гараагаа 1971 онд МХЗЭ-ийн анхны илгээлтээр “Идэрийн Ундрал” нэгдэлд малчнаар эхлүүлж, улмаар 1976 оноос Хөвсгөл аймгийн Харилцаа холбооны байгууллагад тасралтгүй 30 жил ажиллан салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

Тэрээр хүргэгч, хэвлэлийн ялгагч, касс, нягтлан бодогч, шуудан тасгийн эрхлэгч, радио өргөн нэвтрүүлэх станцын нярав зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, 2006 онд гавьяаны амралтад гарсан байна.

Д.Бямбаа нь улс эх орондоо нийт 34 жил 6 сар үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлэн:

🏅 Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан
🏅 Хүндэт холбоочин
🏅 Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль
🏅 Хөвсгөл аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажилтан
🏅 Шилдэг эмэгтэй
🏅 МАН-ын Хүндэт тэмдэг
🏅 Монголын харилцаа холбооны 100 жилийн ойн медаль
🏅 Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медаль зэрэг олон шагнал, тэмдгээр шагнагджээ.

Олон арван жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ залуу үед үлгэр дуурайлал болсон ахмад холбоочин Даваанямын Бямбаад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Photos from Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 02/06/2026

📚 ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН “СУРАЛЦАГЧ ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын оролцоотойгоор “Суралцагч хот” хөтөлбөрийн сургалт зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалт нь хүний хөгжлийг дэмжих, насан туршийн суралцахуйн соёлыг төлөвшүүлэх, оролцоонд суурилсан салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Сургалтын хүрээнд:
✅ ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээний талаар мэдээлэл олгох
✅ Суралцагч баг, байгууллага, өрх, нийгмийг хөгжүүлэх арга зүйг түгээх
✅ Орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулах дадлага ажил зохион байгуулах
✅ Хүний хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

“Улсаа хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлье”

#СуралцагчХот #ХүнийХөгжил #НасанТуршийнСуралцахуй #ОронНутгийнХөгжил

02/06/2026

🏔️🌊 “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД” УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМ 🎭🏆

Мөнх цаст уулсаа түшиж,
Мөнгөн долгиот Хөвсгөл далайгаа тойрон орших
Цэнхэр Хөвсгөлийн ард түмэн өв соёл, авьяас билэг, эв нэгдлээ нэгэн тайзнаа цогцлоон, хурд хүч 💪, авхаалж самбаа ⚡, ур чадвараа 🎨 сорин өрсөлдөх гэж байна.

✨ Энэ бол зөвхөн наадам биш...
❤️ Нутаг усаараа бахархах омогшил
🤝 Нэгэн зүрхээр цохилох эв нэгдэл
🌟 Бүтээлч Хөвсгөлчүүдийн их дуудлага юм.

📍 Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны уугуул, суугуул иргэд 2026 оны 06 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Мөрөн хотноо хуран цуглаж, урлаг, спортын олон төрөлд авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, “Шилдгийн шилдэг”-ээ тодруулна.

🎭🎤🏀⚽️ “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД” урлаг, спортын их наадамд та бүхнийг хүрэлцэн ирж, сум орон нутгаасаа шалгарсан авьяастан уран бүтээлчид болон баг тамирчдаа дэмжин оролцохыг урьж байна.

🏔️🌊 “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД”
🎭🏆 УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМ

📅 2026.06.11 – 06.13
📍 Мөрөн хот

#БүтээлчХөвсгөлчүүд
#Хөвсгөл
#ЭвНэгдэл
#ЭрүүлАмьдрал
#БүтээлчХөгжил

Photos from Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 01/06/2026

“ХӨДӨӨГИЙН СОНГОДОГ” ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН АЙМГИЙН НААДАМ БОЛЛОО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөдөөгийн сонгодог” өсвөрийн төгөлдөр хуурчдын аймгийн наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож, өсвөрийн авьяастнуудын ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн дэмжлээ.

Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадам энэ жил хоёр дахь удаагаа болж байгаа бөгөөд оролцогчдын хүрээ, чансаа улам өргөжин тэлж байна.

Энэ жилийн наадмын эхний шат цахимаар зохион байгуулагдаж, оролцогчид өөрсдийн тоглолтын бичлэгийг “Хөдөөгийн сонгодог” фэйсбүүк группт байршуулан өрсөлдсөн юм. Харин хоёрдугаар шатанд 2 сумын ерөнхий боловсролын сургууль болон аймгийн төвийн 6 сургуулийн нийт 52 сурагч шалгаран оролцож, төгөлдөр хуурын ур чадвар, хөгжимдөх авьяасаа сорин өрсөлдөж байна.

Тус наадам нь хүүхэд, өсвөр үеийнхний гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, сонгодог урлагийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, авьяаслаг сурагчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Наадамд оролцогч хүүхэд багачууддаа амжилт хүсье.

Photos from Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 01/06/2026

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 101 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймагт баярын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Машбат болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцож, хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Баярын үйл ажиллагааны онцлох хэсэг нь Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүд, хүүхэд, өсвөр үеийн байгууллагуудын төлөөлөл болон 2025-2026 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортын төрлөөр улс, олон улсын хэмжээнд амжилт гаргасан сурагчид оролцсон хүндэтгэлийн парад байлаа.

Парадад Өсвөрийн сэтгүүлч клуб, Лидер сурагч академи, Идэрчүүдийн холбоо, Скаутын бүлгэм, Өсвөрийн сэргийлэгч клубын гишүүдээс гадна таеквондо, жүдо, волейбол, сагсан бөмбөг, бадминтон, байт харваа, бокс, жюүжицү болон бусад спортын баг тамирчид оролцож, амжилт бүтээлээ сурталчиллаа.

Тус арга хэмжээ нь хүүхдийн эрх, оролцоо, хөгжил хамгааллын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын зэрэгцээ хүүхэд бүрийн авьяас чадвар, амжилтыг алдаршуулсан ач холбогдолтой үйл явдал боллоо.

01/06/2026

Эрхэм хүндэт Хөвсгөл нутгийн ээжүүд, энхрий хөөрхөн хүүхэд багачууд Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
ХҮҮХЭД БҮР ИНЭЭДЭЭР ДҮҮРЭН БАЙГ.

Photos from Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 30/05/2026

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.ПҮРЭВДОРЖ, ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРБААТАР НАР “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” I, II одонгоор шагнагдсан ээжүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд боллоо.

Ёслолын ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нар оролцож, нийт ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн сум, орон нутгийн удирдлагуудын хамт “Алдарт эх” I, II одонг шагнал хүртсэн ээжүүдэд гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.
Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 12,306 эх “Алдарт эх” I, II зэргийн одонгоор шагнагдаж байгаагаас Хөвсгөл аймгийн 488 эх энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болж байна.

Шагнал хүртсэн нийт ээжүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Photos from Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар's post 29/05/2026

“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ГАРДУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” I, II одонгоор шагнагдсан ээжүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд боллоо.

Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Будсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Машбат мөн мөрөн сумын удирдлагууд нийт ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн сум, орон нутгийн удирдлагуудын хамт “Алдарт эх” I, II одонг шагнал хүртсэн ээжүүдэд гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.
Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 12,306 эх “Алдарт эх” I, II зэргийн одонгоор шагнагдаж байгаагаас Хөвсгөл аймгийн 488 эх энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болж байна.
Шагнал хүртсэн нийт ээжүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Want your business to be the top-listed Government Service in Mörön?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Удирдлагын ордон, 3-р давхар
Mörön
67120

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00