29/05/2026
1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ
2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагаас Төв халхын дуулалт жүжгийн театрт болно.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Government Organization, Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг Буяннэмэхийн өргөн чөлөө, Mandalgovi.
29/05/2026
1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ
2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагаас Төв халхын дуулалт жүжгийн театрт болно.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
29/05/2026
📣Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 06 дугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
🔵Энэхүү өдрийг тохиолдуулан: "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг 2022.06.12-14-ний өдрүүдэд 🖲️Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
❇️Уг арга хэмжээнд:
✅Нийслэл, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид,
✅Жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд
✅Олон улсын төсөл, хөтөлбөрүүд
✅Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцоно.
ℹ️ЖИЧ: Түрээсийн төлбөргүй.
🆓БҮРТГЭЛ:
🔹Орон нутгаас оролцох бол Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгүүлнэ.
🔹Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ж. Мөнхбаяр-т бүртгүүлнэ.
УТАС: 88063644
"Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай мэдээ байна."
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд Дундговь аймагт нийт 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийн материалыг хүлээн авч эхэллээ."
"Төслийн материалыг 2026 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн зургаадугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл хүлээн авна."
"Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхнийг материалаа бүрдүүлэн хугацаандаа идэвхтэй хамрагдахыг урьж байна."
"Дэлгэрэнгүй мэдээллийг 8806 3644 дугаараас аваарай."
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ
29/05/2026
МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Манай байгууллага нь ерөнхий боловсролын ЭРДМИЙН ДАЛАЙ сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад зориулсан “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг шинэлэг байдлаар хүнсний болон газар тариалангийн үйлдвэрлэлээр газар дээр очиж танилцуулан амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, ажлын байрны хэрэгцээ шаардлага болон тухайн салбарт ажиллах мэргэжилтнүүдийн үүрэг оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэн ажиллав.
Арга хэмжээнд оролцсон сурагчдад дараах чиглэлийн мэргэжлүүдийг танилцуулж, мэргэжил тус бүрийн онцлог, давуу тал, суралцах боломж болон ирээдүйн ажлын байрны талаар мэдээлэл өглөө. Үүнд:
• Хүнс үйлдвэрлэлийн технологич мэргэжлийг сонирхож байгаа сурагчдад Мандалговь хүнс ХХК-ны талх нарийн боовны үйлдвэрлэлийг танилцуулж хүнсний түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, чанар аюулгүй байдлыг хянах чиглэлээр ажилладаг талаар тайлбарлаж, эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэхэд мэргэжлийн ач холбогдлыг онцолсон.
• Агрономич мэргэжил сонирхон судлах сурагчдад Их онь ХХК, иргэн С. Амарбаясгалан нарын тариалангийн талбайтай танилцуулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах технологи, хөрс хамгаалал, ургамлын өсөлт хөгжлийг судалдаг талаар мөн хүлэмжийн аж ахуй болон уур амьсгалд дасан зохицсон тариалангийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн.
• Мал зүйч мэргэжил Мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг талаар танилцуулж, орчин үеийн мал аж ахуйн технологи, инновацын талаар мэдээлэл өгсөн.
• Хөдөө аж ахуйн инженер мэргэжил Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, шинэ техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг талаар танилцуулж, орчин үеийн автоматжуулалт, ухаалаг технологийн хэрэглээний талаар мэдээлэл хүргэсэн.
Мөн өдөрлөгийн үеэр салбарын мэргэжилтнүүд өөрсдийн ажлын туршлагаасаа хуваалцан, мэргэжлээ хэрхэн сонгосон тухайгаа ярьж, сурагчдын сонирхсон асуултад хариулан чөлөөт ярилцлага өрнүүллээ. Сурагчид хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүдтэй илүү ойроос танилцаж, ирээдүйн мэргэжлээ сонгоход хэрэгтэй мэдлэг мэдээлэл авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
29/05/2026
Үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж
29/05/2026
29/05/2026
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан нийт эцэг, эх, асран хамгаалагчид, худалдаа эрхлэгч нарт зориулан дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна.
Олон улсын судалгаагаар хүүхдүүд баяр ёслолын өдрүүдэд энгийн өдрүүдээс 3-4 дахин их хэмжээний чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэдэг болох нь тогтоогдсон байдаг (Source: The National Health and Nutrition Examination Survey).
Мөн хүнсний чиглэлийн худалдаа эрхлэгч та бүхэн хүүхдийн баярын бэлэгний сонголтыг чихэр, амттанаас илүүтэйгээр шим тэжээлтэй, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр бүрдүүлж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалж, дэмжин ажиллахыг уриалж байна.
29/05/2026
2026 оны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төсөл зарлагдсантай холбоотойгоор орон нутгийн бизнес эрхлэгчиддээ хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл, бүрдүүлэх материал, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой 20 гаруй иргэн аж ахуй нэгжийн төлөөлөл танхим болон цахимаар оролцсон.
28/05/2026
Цагаандэлгэр сумын “Таван эрдэнэ” малчдын зөвлөгөөний үеэр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Цагаандэлгэр сумын “Таван эрдэнэ” малчдын зөвлөгөөний үеэр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, орон нутгийн иргэд, малчдад салбарын үйл ажиллагаа, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэн ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр мал аж ахуй, газар тариалан, хоршоо хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэнд, малчдыг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад мэргэжилтнүүд газар дээр нь зөвлөгөө мэдээлэл өглөө.
Мөн малчдын зөвлөгөөний үеэр Мал аж ахуйн хэлтсийн дарга, Аймгийн зөвлөх мал зүйч Ж. Батбилэг “Мал аж ахуйгаас авах ашиг шим, орчин цагийн мал маллагааны арга техник” сэдвээр илтгэл тавьж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх боломж, зөв зохистой маллагааны арга барил, орчин үеийн дэвшилтэт арга технологийг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн малчид, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гарын авлага, танилцуулга материал тараан ажилласан бөгөөд арга хэмжээнд оролцогчид идэвхтэй хамрагдлаа.
Тус арга хэмжээ нь төр, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын мэдээ мэдээллийг орон нутагт хүргэхэд ач холбогдолтой өдөрлөг боллоо.
Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар
28/05/2026
Экосистемд суурилсан дасан зохицох технологи, эрсдэлийн даатгалын дижитал шийдлүүдээр хүнсний ногооны жижиг аж ахуй эрхлэгчдийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдлыг бууруулах төсөл Дундговь аймагт хэрэгжиж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан халалт, хуурайшилт, өвлийн хэт хүйтрэлт, хаврын цочир хүйтрэлт, зуны мөндөр зэрэг цаг агаарын аюулт үзэгдлүүд, мөн газрын доройтол нэмэгдэж буйн улмаас хүнсний ногооны жижиг аж ахуй эрхлэгчдэд, ялангуяа Дундговь, Өвөрхангай аймгийн ногоочдод тулгарч буй эрсдэл цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд хүнсний ногооны тариаланг хэвшсэн арга барилаар эрхлэхэд тогтвортой ургац авах боломжгүй болж буй бөгөөд энэ байдал нь орон нутагт өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, нийт улс орны хүнсний аюулгүй байдалд саад учруулж байна.
Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (УАӨСК)-ийн “Уур амьсгалын технологийн төв ба сүлжээ” (УАТТС-CTCN) байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй энэхүү техник туслалцааны төсөл нь хүнсний ногооны үйлдвэрлэлийн уур амьсгалд тэсвэртэй технологи, ногоочдын хэрэгцээнд нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж, багц шийдлүүд боловсруулах, уг шийдлүүдийг орон нутгийн онцлогт нийцүүлэн нутагшуулах чиглэлээр улсын ба орон нутгийн түвшний оролцогч талуудад дэмжлэг үзүүлэх зорилготой. Төсөл экосистемд суурилсан дасан зохицох (EbA) аргачлалд нийцсэн технологийн, бодлогын болон санхүүгийн шийдэл, зөвлөмж боловсруулж, чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Уг төсөл нь “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилтууд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Атар-4” аянд уялдан хэрэгжинэ. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй Дундговь, Өвөрхангай аймгуудыг хамрах бөгөөд хүнсний ногооны жижиг аж ахуйг уур амьсгалд тэсвэртэй хэлбэрээр эрхлэх загварыг бий болгох, уг загварыг улс даяар түгээн дэлгэрүүлэхэд шаардагдах мэдээлэл, нотолгоо, стандарт, санхүүжилтийн шийдлүүдийг бий болгоход чиглэнэ.