03/06/2026
ХАГАС ЖИЛИЙН МАЛ ТООЛЛОГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус хэлтсээс хагас жилийн малын түүвэр судалгааг орон даяар 2026 оны 6 сарын 4-нөөс 10-ны хооронд зохион байгуулах болсонтой холбогдуулан Хагас жилийн малын түүвэр судалгааны сургалтыг 2026 оны 6 сарын 3-нд цахимаар зохион байгууллаа. Сургалтад Хагас жилийн малын түүвэр судалгааны зохион байгуулалт, анхаарах асуудлын талаар хэлтсийн дарга Б.Энхтуяа, судалгааны маягт хэрхэн бөглөх болон бусад тулгамдсан асуудлын талаар ХАА хариуцсан мэргэжилтэн Н.Давааням нар сургалт мэдээлэл хийлээ. Сургалтад 15 сумын нийт 70 хүн хамрагдлаа.
03/06/2026
Хагас жилийн мал тооллогодоо идэвхтэй хамрагдана уу
03/06/2026
Дундговь аймгийн хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүний 7 хоногийн дундаж үнэ (2026.06.02-нд өмнөх 7 хоногтой харьцуулснаар). Үхрийн сүү 1л нь 100(-1.8%) төгрөгөөр буурсан байна. Ноолуур 160000 төгрөгөөр зарагдаж , боодолтой өвс зарагдаагүй байна. Бусад бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөөгүй байна.
03/06/2026
ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад "Статистик мэдээллийн хэрэглээ, ач холбогдол" сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд Статистикийн байгууллагын үйл ажиллагаа, статистик мэдээллийн хэрэглээ, ач холбогдол, Статистик мэдээллийг хаанаас хэрхэн авах талаар болон Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, Хэлтсийн цахим хуудас, сонирхолтой статистикийн талаар танилцуулж, танхимаар 41 албан хаагч, цахимаар 15 сумдын албан хаагчид нийт 86 албан хаагч оролцлоо.
03/06/2026
2026 оны хагас жилийн малын түүвэр тооллогод малчид, иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу
02/06/2026
ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИД “ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
АЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсээс тус хэлтсийн удирдах болон гүйцэтгэх албан хаагчдад “Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар “Үр дүнд суурилсан удирдлага”, “Үр дүнд суурилсан төлөвлөлт”, “Чанартай шалгуур үзүүлэлт боловсруулах нь”, “Хяналт шинжилгээ хийх журам” зэрэг сэдвүүдийг хамруулан танилцуулсан юм.