Agaariin bohirdliig buuruulah salbar horoo-Huvsgul aimag

Agaariin bohirdliig buuruulah salbar horoo-Huvsgul aimag

Share

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны А-79 тоот захирамжа?

24/03/2023
ИРГЭДЭЭ СОНСОХ ЖИЛ-2021 19/06/2021

ИРГЭДЭЭ СОНСОХ ЖИЛ-2021 Сайн байна уу. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

Photos from Хөвсгөл аймгийн Байгаль Орчны газар's post 01/04/2021
25/03/2021

ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 60+

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү арга хэмжээ нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг.

Эх дэлхийн цагийн гол зорилго гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог.

Монгол Улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, байгаль эх дэлхийнхээ төлөө нэгэн зэрэг жил бүр дуугарч, залуучууд, олон нийтийн оролцоог дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.

Түүнчлэн “Эх дэлхийн цаг - 2021” арга хэмжээний хүрээнд Ус, түүний зохист зөв хэрэглээ, Байгаль орчны эко систем сэдвээр болон Бага насны хүүхдэд экологи, байгалиа хэрхэн хайрлан хамгаалах талаар зөв, цэгцтэй мэдлэг олгох, сэтгэхүй суулгах, зуршил хэвшүүлэх зорилготой контентыг цахим орчноор дамжуулан хүргэх юм.

Дашрамд дуулгахад, 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 20:30-21:30 цагийн хооронд 60 минутын турш гэрлээ унтрааж, Манай пэйжээр дамжуулан Earth hour -ын албан ёсны видеог шэйр хийж Эх дэлхийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө "эх дэлхийн цаг"-т нэгдээрэй

by MNB

13/01/2021

Шинэ Үндсэн хууль баталсны 29 жилийн ойн мэнд дэвшүүлье. Тэртээ 1992 оны энэ өдөр шинэ Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлсийг баталгаажуулж өгсөн нь манай улсын өнөөгийн болон цаашдын хөгжлийн ирээдүйг тодорхойлж өгсөн.

Want your business to be the top-listed Government Service in Muren?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Muren