Хөвсгөл Онцгой байдлын газар

Хөвсгөл Онцгой байдлын газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөвсгөл Онцгой байдлын газар, Government Organization, Murun-kuren.

02/06/2026

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Өнөөдөр (2026.06.02) 14:00 цагийн байдлаар:
🔴🟠Нэн их болон их хуурайшилттай:
Баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар буюу Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд буюу Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт их болон нэн их байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. See less
Тиймээс
📌Гэр, болон малын хашаа хороог түймрээс хамгаалах шороон зурвастай болгох,
📌Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
📌Автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
📌Түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэх,
📌Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
📌Айл өрхүүд хог, шар өвсийг ил задгай шатаахгүй байх
📌Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
#ОйХээрийнТүймэр
#УрьдчиланСэргийлье

02/06/2026

ИРЭХ САРУУДЫН БУЮУ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.

Харин төвийн аймгуудын нутгаар 7 болон 8 дугаар саруудад агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөв ажиглагдаж байгаа ба түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Түүнчлэн говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй, сэрүүн, салхитай байх төлөвтэй байгаа тул болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долоодугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы ихэнх, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.
https://nema.gov.mn/post/175751
#цагагаарынтөлөв
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 02/06/2026

ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ОРОН НУТГИЙН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛАВ

Улсын хэмжээнд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, таслан зогсоох, бууруулах, үзлэг, хяналт- шалгалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр (2026.06.02) нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ.

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах хүрээнд зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Яам, агентлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс нь үзлэг, хяналт-шалгалтыг эрхлэх асуудлын хүрээнд нэгтгэн зохион байгуулах бөгөөд аймаг, орон нутгийн онцлогт тохируулан хяналт, шалгалтыг хийж, зөрчлийг тухай бүрт арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.
http://nema.gov.mn/post/175765
#улсынхяналтшалгалт

Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 02/06/2026
02/06/2026

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 130 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.25-2026.06.01) нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 53 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 130 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Нийт дуудлагын 96 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, долоо нь хүчтэй салхи шуурга, 3 нь биологийн гаралтай аюулт өвчин, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
http://nema.gov.mn/post/175753
#гамшигаюултүзэгдэл
#7хоногийнтойм

Photos from Хөвсгөл Онцгой байдлын газар's post 01/06/2026

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРӨӨР "ГАЛХҮҮ, УСХҮҮ АВРАГЧ АСАР" -ЫГ АЖЛУУЛЖ БАЙНА
🚒🎈Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг энэ жил "Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд өдөр бүр анхааръя" уриан дор тэмдэглэж байна.
🚒🤹‍♂️Энэхүү арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газраас аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, энхрий бяцхан үрсдээ мэдээ, мэдээлэл өгч “ГАЛХҮҮ, УСХҮҮ” нартай цагийг хөгжилтэй өнгөрүүллээ.
🚒🌈Хүүхэд бүр эрүүл энх, аз жаргалтай дурсамж дүүрэн байх болтугай.

Photos from Хөвсгөл Онцгой байдлын газар's post 01/06/2026

МӨРӨН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ЭРСДЭЛ БҮХИЙ БАЙРШЛУУДЫГ ИЛРҮҮЛЭХ, АЮУЛГҮЙ БОЛГОХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

✅Мөрөн сумын хэмжээнд хүүхэд, иргэдийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтэл болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй ил задгай нүх, хамгаалалтгүй траншей, ил гарсан цахилгааны шугам, тогтоол ус, эвдэрч гэмтсэн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай болон бусад эрсдэл бүхий объект, байршлуудыг илрүүлэн тогтоож, аюулгүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Сумын Онцгой комиссын хурлаар байгуулан ажиллаж байна.

✅Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мөрөн сумын 14 багийн Засаг дарга нар, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн арга зүйчид, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, багийн олон нийтийн цагдаа нар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, “Хөвсгөл Ус Суваг” ХХК, “Хөвсгөл Дулааны Станц” ТӨХК, “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн төлөөлөл оролцов.
✅Ажлын хэсгүүд эрсдэл бүхий байршилуудад үзлэг, шалгалт хийж, нөхцөл байдлыг үнэлэн, холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй болгох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.

Photos from Хөвсгөл Онцгой байдлын газар's post 01/06/2026

ЭРГҮҮЛ ХЯНАЛТААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

❇️ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Онцгой байдлын газрын алба хаагчид Дэлгэрмөрөн голын орчимд усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналтаар үүрэг гүйцэтгэж байна.

❇️Иргэн та бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй алхам хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

31/05/2026
Want your business to be the top-listed Government Service in Murun-kuren?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Murun-Kuren
67120