Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс

Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс

Share

eruul mendiin daatgal

28/05/2026

🏥 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд даатгуулагч-иргэн та өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 84 төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.

📌 Өнөөдөр бичил амь судлал болон гематологийн шинжилгээний багцад багтсан шинжилгээнүүд болон тэдгээрийг санхүүжүүлэх дүнг танилцуулж байна.

✅ Даатгуулагч та хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө аваарай.

#ЭМДЕГ #ЭМДҮЗ01 #АнханШат See less

27/05/2026

📲 ЭМД-ын шимтгэлээ байгаа газраасаа хялбархан төлөөрэй!

Та Эрүүл мэндийн даатгалаа яаж төлөхөө мэдэхгүй байна уу?

Тэгвэл танд дараах 4 сувгийг санал болгож байна.👇👇👇

✅ eDaatgal аппликэйшн: Өөрийн болон бусдын шимтгэлийг шалгах, төлөх
✅ E-Barimt аппликэйшн: Өөрийн болон бусдын шимтгэлийг шалгах, төлөх
✅ E-Mongolia аппликэйшн: Өөрийн шимтгэлийг шалгах, төлөх
www.ebarimt.mn вэбсайт: Өөрийн болон бусдын шимтгэлийг шалгах, төлөх

Таны төлсөн шимтгэл 5-10 минутад эрүүл мэндийн цахим системд баталгаажна 💻🙌

#ДаатгуулагчИргэн #ЭМД #ШимтгэлТөлөлт

26/05/2026

🏥 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд даатгуулагч-иргэн та өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 84 төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.

📌 Өнөөдөр биохимийн шинжилгээний багцад багтсан 31 төрлийн шинжилгээ болон тэдгээрийг санхүүжүүлэх дүнг танилцуулж байна.

✅ Даатгуулагч та хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө аваарай.

#ЭМДЕГ #ЭМДҮЗ01 #АнханШат See less

25/05/2026

📌 ДААТГУУЛАГЧ ӨӨРИЙГӨӨ ТАНИН БАТАЛГААЖУУЛСНААР САНГИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ

✅ Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан 2025 оны А/130, А/58 дугаар тушаал, мөн ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй иргэнийг танин баталгаажуулах журам хэрэгжиж байгаа.

✅ Энэхүү зохицуулалт нь эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод, хяналттай тогтолцоог бэхжүүлэх, даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг бодит үйлчилгээтэй уялдуулах чухал ач холбогдолтой юм. Иргэнийг танин баталгаажуулснаар тухайн хүний эрүүл мэндийн талаарх эмзэг, хувийн мэдээллийг хамгаалахаас гадна бусдын регистрийн дугаар ашиглан хуурамч нэхэмжлэл үүсгэх, үйлчилгээ аваагүй байхад санхүүжилт авах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

✅ Мөн энэ нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бодит тусламж, үйлчилгээнд үндэслэн үр ашигтай, үнэн зөв зарцуулах, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэж байгаа юм. Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгаа тохиолдолд дараах аргуудаар өөрийгөө танин баталгаажуулах боломжтой. Үүнд:

- Хурууны хээгээр баталгаажуулах
- Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн нууц код (SMS) хүлээн авах
- E-Mongolia цахим системээр дамжуулан баталгаажуулах

✅ Ингэснээр даатгуулагч-иргэн өөрт хамгийн тохиромжтой хэлбэрээр баталгаажуулалтаа хийж, тусламж, үйлчилгээгээ түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байна. Харин хурууны хээний бүтэц арилсан, хэвтрийн өвчтөн, хуруу тайрагдсан зэрэг онцгой нөхцөл бүхий иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан ЭМДЕГ-аас баталсан маягтын дагуу хүсэлт гаргаснаар танин баталгаажуулалт хийлгүйгээр хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ авах боломжтой.

✅ Иргэнийг танин баталгаажуулах тогтолцоо нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, даатгалын сангийн хөрөнгийг бодит үйлчилгээнд үндэслэн зарцуулах тогтолцоог дэмжихэд чиглэж байна. Цаашид энэхүү зохицуулалт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тогтолцоог үе шаттайгаар сайжруулах ач холбогдолтой юм.

25/05/2026

📌 ЭМД-ЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ,ХЭМЖЭЭ

👉 https://emd.gov.mn/rd/search сайтаас өөрийн болон бусдын шимтгэл төлөлтийг шалгах,
👉Edaatgal, E-Mongolia, Ebarimt гар утасны аппликэйшнаар шимтгэл төлөлтөө шалгах, төлөх боломжтой.

#ШимтгэлШалгах #ЭМД #ДаатгуулагчИргэн

23/05/2026

📞 Энэ долоо хоногт ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн мэдээллийн ажилтнууд 1800-1363 лавлах утсаар дамжуулан нийт 1449 даатгуулагч-иргэнтэй холбогдож, 48цаг 18 минутын турш эрүүл мэндийн даатгалын талаарх зөвлөгөө, мэдээллийг түргэн шуурхай хүргэн ажиллалаа.

📌 Даатгуулагч та амралтын өдрүүд болон ажлын бус цагаар 1800-1363 лавлах утасны автомат хариулагч болон AI чат агентаас эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой.

#ЭМД #ДаатгуулагчИргэн #ЛавлахУтас

21/05/2026

🏥 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд даатгуулагч-иргэн та өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 84 төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.

📌 Энэ удаа сэргээн засах болон гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад багтсан 5 төрлийн үйлчилгээ болон санхүүжүүлэх дүнг танилцуулж байна. Даатгуулагч та хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө аваарай.

#ЭМДЕГ #ЭМДҮЗ01 #АнханШат

20/05/2026
20/05/2026

📲 Даатгуулагт танд E-Mongolia аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.

✅ Таны төлсөн шимтгэл 5-10 минутад ЭМД-ын цахим системд баталгаажаж тусламж, үйлчилгээ авах боломжтой болно.

#ЭМД #ШимтгэлТөлөлт

20/05/2026

🏥 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд даатгуулагч-иргэн та өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 84 төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.

📌 Энэ удаа өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээний багцад багтсан 4 төрлийн үйлчилгээ болон санхүүжүүлэх дүнг танилцуулж байна. Даатгуулагч та хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө аваарай.

#ЭМДЕГ #ЭМДҮЗ01 #АнханШат

Want your business to be the top-listed Government Service in Nalayh?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Nalayh