Налайхын үйлдвэрлэл, технологийн парк

Налайхын үйлдвэрлэл, технологийн парк

Share

Монголын барилгын материал, эко технологийн үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэж, инновац ба тогтвортой хөгжилд манлайлах ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ТӨВ болно.

Манай байгууллага нь 2012 оны Засгийн газрын 171 тоот тогтоолын хэрэгжилтийн дагуу 2014 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 148 тоот тогтоолоор байгуулагдсан, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт “Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийн хэрэгжүүлэгч байгууллага юм.

01/06/2026

НҮТП ХК-ий Ерөнхий инженер Б.Түмэнжаргалын хүү Т.Өнөболд өөрийгөө болон гэр бүлээ танилцууллаа.

😍Хүүхэд бүрийн нүдэнд аз жаргал гэрэлтэж, инээд хөөр цалгисан энэ мөч бол бид бүхний хамгийн үнэ цэнтэй баяр юм. Та бүхэн маань эрүүл энх өсөж, хүсэл мөрөөдөлдөө хүрч, эх орныхоо хөгжил дэвшлийн гэрэлт ирээдүй нь байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

01/06/2026

НҮТП ХК-ий Маркетинг хариуцсан мэргэжилтэн Э.Энгүүний том хүү Э.Ерөөлбилэг өөрийгөө болон гэр бүлээ танилцууллаа.

🥰Хүүхэд бүрийн инээдэнд ирээдүйн гэрэл гэгээ нуугдаж, эх орныхоо маргаашийг бүтээх их мөрөөдөл цэцэглэж байдаг.
Энхрий бяцхан үрсийнхээ аз жаргалтай инээмсэглэл, эрүүл өсөлт хөгжил бүхэн бидний ирээдүйн хамгийн үнэт хөрөнгө билээ.

Photos from Налайхын үйлдвэрлэл, технологийн парк's post 31/05/2026

🥳Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан байгууллага хамт олон ажилтан, албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баярын арга хэмжээ зохион байгууллаа.

🐑🐐Тус арга хэмжээний хүрээнд хүүхэд багачууддаа Монгол ахуй, өв соёл, малчин түмний уламжлал, зан заншлыг танин мэдүүлэх, үндэсний үнэт зүйлсээ өвлүүлэн үлдээх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд онцгойлон анхаарлаа. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудад зөв хүмүүжил, зөв төлөвшлийн үнэ цэнийг ойлгуулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

🇲🇳Хүүхдийн хөгжил, төлөвшилд зөвхөн баярлаж наадах бус, өвөг дээдсийнхээ түүх соёл, ахуй амьдрал, ёс заншлыг танин мэдэж, үндэсний өв уламжлалаа хайрлан хамгаалдаг, зөв хандлага, зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх нь нэн чухал юм.

🥳Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, хүүхдийн инээд хөөр, баяр баясал бялхсан сайхан баярын өдрийг хүсэн ерөөе.

Photos from Налайхын үйлдвэрлэл, технологийн парк's post 28/05/2026

ДЭЭШЛЭХ ГОВЬ ХХК НЬ ӨӨРИЙН САЛБАР "ECO TEC ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ"-ЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

✅Тус станц нь Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн нэгж байгууллагуудыг чанартай шатахуунаар тогтвортой ханган нийлүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид шатахууны нөөц бүрдүүлэлт, хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.

✅️Уг ШТС нь шатахуун түгээх тоног төхөөрөмжийн орчин үеийн стандартыг бүрэн хангасан, техникийн дэвшил бүхий, чанартай үйлчилгээг нэвтрүүлж буйгаараа онцлог юм.

✅Үйл ажиллагаагаа өргөжүүлж буй хамт олонд баяр хүргэж, ажил үйлс нь амжилттай, бүтээн байгуулалт нь өргөжин тэлэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Photos from Налайхын үйлдвэрлэл, технологийн парк's post 28/05/2026

СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ -НОГООН ХӨГЖИЛ

🌲Манай хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд НҮТП-ийн талбайд бичил төгөл байгуулах ажлыг санаачлан, байгууллагуудыг идэвхтэй уриалан оролцож байна.

🌲Бид үйлдвэрлэлийн бүсээ зөвхөн бүтээн байгуулалтаар хязгаарлахгүй, байгальд ээлтэй "Жишиг ногоон бүс" болгон хөгжүүлэхийг зорьж байна.

🌲Бидний тарьсан Сибирийн цэнхэр гацуурыг 3 жил бортогонд нутагшуулан ургуулсан бөгөөд Монгол орны эрс тэс уур амьсгал, хүчтэй салхинд тэсвэртэй мод юм.

🌲Энэхүү ногоон байгууламжийг бодитой ажил болгоход мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, сэтгэл зүтгэл гарган хамтарч ажилласан "ХАН-АЛТАЙ САН" ТББ-ын Үүсгэн байгуулагч, Тэргүүн, Байгаль орчны Тэргүүний ажилтан, МУГЖ, Сүхбаатарын одонт Г.Явгаан болон Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олондоо гүн талархал илэрхийлье!

🌲Цаашид ч стандарттай үйлдвэрлэл, эко орчин, тогтвортой хөгжлийг хослуулан хамтдаа манлайлан ажиллах болно.

МОД ТАРЬЖ, АРЧЛАХ НЬ ИРЭЭДҮЙДЭЭ ХИЙЖ БУЙ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ.

Photos from Налайхын үйлдвэрлэл, технологийн парк's post 27/05/2026

✅️Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа Land owner ХХК-тай танилцах уулзалт зохион байгууллаа.

✅️Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспорт нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс байгуулах ажил билээ. Уг ажлын хүрээнд Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт шалгарсан, гүйцэтгэгч компани болох Land Owner ХХК-тай уулзалт зохион байгууллаа.

✅️Энэхүү уулзалтад Land Owner ХХК-ийн Ерөнхий архитектор н.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Паркт ирж, Паркийн ерөнхий танилцуулга, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үе шатууд болон цаашдын төлөвлөгдөж буй дэд бүтцийн ажлуудтай танилцлаа.

✅️Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс нь Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийг түшиглэн байгуулагдаж байгаа бөгөөд Паркийн дэд бүтцийн одоогийн байдал болон цаашдын төлөвлөлтөд уялдан ажиллах юм.

Photos from Налайхын үйлдвэрлэл, технологийн парк's post 23/05/2026

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үед авто замыг түр хугацаагаар хязгаарлах бүсчлэл, гүйлтийн хуваарийг танилцуулж байна.

22/05/2026

🍀"НАЛАЙХ ПАРКААР ЗОЧЛОЁ" цуврал контентийнхоо 2 дахь дугаараар Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ий Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэнтэй уулзаж, Парк анх үүсгэн байгуулагдаж байсан үеийн дурсамжуудыг нь хуваалцлаа.

🍀Уг контентийг цаашид цувралаар 7 хоног бүр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн хамт байж, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа, цаг үеийн мэдээ мэдээлэл, Паркийн хамт олны сонирхолтой, шинэлэг арга хэмжээнүүдтэй танилцаарай.





Photos from Налайхын үйлдвэрлэл, технологийн парк's post 21/05/2026

🍀МҮХАҮТ-аас зохион байгуулсан БНХАУ-ын Шанхай хотын бизнес эрхлэгчид, үйлдвэрүүдтэй танилцах, туршлага судлах бизнес уулзалтын хүрээнд Шанхай дахь Монголын консулын газартай танилцлаа.

🍀Тус газар нь хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл шинжлэх ухаан, аялал жуулчлал, улс төрийн харилцааг өргөжүүлэх, өөрийн орны иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор 2019 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн бөгөөд БНХАУ-ын Жянши, Фүжянь, Жянсү, Аньхуй, Жөжян гэсэн таван мужуудыг хамарч ажилладаг байна.

🍀Биднийг Ерөнхий консул Х.Болд хүлээн авч уулзаж, үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд Хятад улсын үйлдвэрлэлийн бодлого, зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, Хятадад бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад анхаарах түгээмэл асуудлуудын талаар зөвлөгөө өгсөн.

🍀Олон газраар явж, олон үйлдвэртэй танилцахын хэрээр хөгжил дэвшлийг Монголдоо авчрах, тэр тусмаа Парктаа дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл төрж байлаа.

🍀Тус бизнес уулзалтаар нийт 9 үйлдвэрээр зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологитой нь танилцсан бөгөөд дээрх үйлдвэрүүдээс Монгол улсын зах зээлийг сонирхож, хамтран ажиллах хүсэлтэй байгаа олон бизнес эрхлэгчидтэй эргэх холбоо тогтоон ажиллалаа.
Түүнчлэн тус арга хэмжээнд оролцож, нэг баг болон хамт явсан Булган, Завхан, Орхон, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймгуудын бизнес эрхлэгч, төлөөллүүдтэй танилцаж, дотооддоо мөн хамтран ажиллах олон боломжуудыг олж нээсэн үр дүнтэй уулзалт байлаа гэж дүгнэж байна.

Photos from Налайхын үйлдвэрлэл, технологийн парк's post 21/05/2026

🍀МҮХАҮТ-аас зохион байгуулсан БНХАУ-ын Шанхай хотын бизнес эрхлэгчид, үйлдвэрүүдтэй танилцах, туршлага судлах, В2В уулзалт зохион байгуулах бизнес уулзалтаар танилцсан дараагийн газар бол Нанжингийн Их Сургуулийн Чаншу Экологийн Судалгааны Хүрээлэн юм.

🍀Тус хүрээлэн нь БНХАУ-ын Чаншу хотын орон нутгийн захиргаа болон Нанжингийн Их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд намгархаг газрыг нөхөн сэргээх, хөрсийг нөхөн сэргээх, экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ технологийн судалгаа, хөгжүүлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид Хөлөнбуйр нуурын усыг цэвэршүүлэх шинэ технологи бүхий цэвэрлэх байгууламжийн технологи, үйл ажиллагаатай танилцсан.

🍀Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК нь хоногт 1000м/куб цэвэрлэх хүчин чадалтай буюу 40-50 үйлдвэрийн үйл ажиллагааг хангах цэвэрлэх байгууламжийг Паркийн нутаг дэвсгэрт барихаар тооцоолж, зураг төсвийг гаргасан бөгөөд энэ чиглэлээр дээрх хүрээлэнтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Want your business to be the top-listed Government Service in Nalayh?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


3-р хороо, өөрийн байр
Nalayh
12680

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00