“НАЛАЙХ – JOB FAIR 2026” Ажлын байрны өдөрлөг*-т Налайх дүүргийн ажил хайгч иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, коллеж болон их, дээд сургуулийн төгсөх курсын оюутан, залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
📍*Хаана:* Налайх дүүргийн Соёлын ордны талбай дахь асарт
📆*Хэзээ:* 2026 оны 06 дугаар сарын 04
⏱️*Цаг:* 10:00 – 16:00
☎️70233699 See less
Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төрөөс баримталж буй үйлчилгээ, арга хэмжээг иргэдэд хүртээмжтэй хүргэх
Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь орон нутгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, жижиг дунд үйлдвэр, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээ болон өрхийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл төрийн бусад үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх, зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
02/06/2026
📣📣Зарлал📣📣
“НАЛАЙХ – JOB FAIR 2026” Ажлын байрны өдөрлөг*-т Налайх дүүргийн ажил хайгч иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, коллеж болон их, дээд сургуулийн төгсөх курсын оюутан, залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
🔰🔰Өдөрлөгт дараах үйлчилгээнүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлнэ.
🟢🟢Ажил хайгч иргэдэд зориулсан үйлчилгээ🟢🟢
✅Анкет, CV хэрхэн зөв бичих талаар зөвлөгөө авах
✅Ажлын ярилцлагад амжилттай оролцох арга зүй, мэдээлэл авах
✅Өөрт тохирсон ажлын байрны санал авах
✅Ажилд зуучлуулах үйлчилгээ авах
✅Налайх дүүрэг болон бусад байгууллагуудын нээлттэй ажлын байртай танилцах Байгууллагын төлөөлөлтэй шууд уулзан ярилцлагад оролцох боломж
🔵🔵ЕБС-ийн ахлах ангийн сурагч, оюутан, залуучуудад зориулсан үйлчилгээ🔵🔵
👉Мэргэжил сонголтын тест, оношилгоонд хамрагдах
👉 Ажил, мэргэжлийн чиг баримжааны ганцаарчилсан зөвлөгөө авах
👉Дотоод, гадаадын их, дээд сургуулийн мэдээлэл авах
👉Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэлтэй танилцах
👉 “Сэтгэл зүйн багц” тестийн хөнгөлөлтийн эрхийн бичгийн эзэн болох
👉Ирээдүйн ажил мэргэжил, боловсролын боломжоо нээх олон сонирхолтой үйл ажиллагаа та бүхнийг хүлээж байна!
📍*Хаана:* Налайх дүүргийн Соёлын ордны талбай дахь асарт
📆*Хэзээ:* 2026 оны 06 дугаар сарын 04
⏱️*Цаг:* 10:00 – 16:00
*ИРЭЭДҮЙН АМЖИЛТАА ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЬЕ!*
🎯Ажил олгогчидтой уулзаж,
🚀Мэргэжлээ зөв сонгож,
💼Oлон олон Шинэ боломжуудтай танилцаарай!
Жич: Өдөрлөгт оролцох иргэдэд үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ
☎️70233699
02/06/2026
Нас барсан иргэний 1072 ш хувьцааг өвлүүлэхтэй холбогдуулан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 109 тоот өрөөнд 06 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирж мэдээлэл авахыг урьж байна.
02/06/2026
АЖИЛ ОЛГОГЧООС ИРСЭН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ 2026.06.02
28/05/2026
📣Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Жижиг зээл зарлагдлаа.📣
🔷Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар Хаан банк, Төрийн банкаар олгоно.
✅Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг
✅Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг
✅Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.
ТА:
✅Бизнесээ өргөжүүлэх
✅Шинэ ажлын байр бий болгох
✅Одоо байгаа ажлын байраа хадгалах
✅Үйлдвэрлэл, үйлчилгээгээ нэмэгдүүлэх зорилготой бол ХАМРАГДААРАЙ.
🔰СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2 ҮЕ ШАТТАЙ:🔰
🔹Төсөл хүлээн авч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас үнэлнэ.
🔹Банкны шалгуур хангасан тохиолдолд зээл олгоно.
Бүрдүүлэх материал:
1.Зээл хүссэн өргөдөл (батлагдсан загварын дагуу)
2.Төсөл
3.Аж ахуй нэгжийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/
4.Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
5.Татвар Нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолт /e-mongolia/
6.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
Жижиг зээлийн материалыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 110 тоотод хүлээн авна.
27/05/2026
📌📌АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
🟣🟣Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт шалгарсан иргэдэд зориулсан “Аж ахуй эрхлэлтийн зээлийн дараах чадавхжуулах сургалт” боллоо.
Сургалтад нийт 60 гаруй иргэн хамрагдаж, бизнесээ хэрхэн төлөвлөн хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, маркетинг борлуулалтаа сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв.
🔰🔰Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн үр дүн:
✅Иргэн, аж ахуй эрхлэгч 42 иргэнд 392,950 мянган төгрөг,
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 11 иргэнд 101 сая төгрөг
✅Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт 17 иргэнд 160 сая төгрөгийн гэрээг тус тус байгуулснаар дээрх иргэд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдлээ. 💯💯
🟪🟪Мөн арга хэмжээний үеэр хариуцсан мэргэжилтнүүд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын болон түрээсийн дэмжлэгт хэрхэн хамрагдах талаар танилцуулж, гэрээний эрх, үүргийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.
27/05/2026
АЖИЛ ОЛГОГЧООС ИРСЭН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ 2026.05.27
20/05/2026
19/05/2026
📢 БНСУ-д ажиллах хүсэлтэй Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх (E-9 виз) иргэдийн АНХААРАЛД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /E-9 виз/ аж үйлдвэрийн салбарт Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэх гэж байна.
📌 Шалгалт өгөх хуваарь, мэдээллийн талаарх албан ёсны мэдээллийг дараах сайтуудад нийтэлсэн.
🔗 https://hudulmur-halamj.gov.mn
🔗 https://monkor.net
📅 Шалгалтын хугацаа
2026 оны 05 сарын 27 ны өдрөөс 06 сарын 16-ны өдрүүдэд
➡️ Шалгалт ХХҮЕГ-ын 2 давхарт шалгалтын танхимд
📋 ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ
1️⃣ Хуваарьт өдөр шалгалт өгөхөөр ирэхдээ цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Та бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй.
2️⃣ Шалгалтад хамрагдах иргэд цагийн хуваарийг хатуу баримтлан заасан цагт суудлаа эзэлсэн байх ба шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
3️⃣ Шалгалт УНШИХ, СОНСОХ төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын босго 120 онооноос дээш дарааллаар сонгон шалгаруулж авна.
📢 АНХААРУУЛГА
⚠️ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦҮҮЛНЭ, ЯВУУЛЖ ӨГНӨ ГЭХ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ.
ДЭЭРХ АНХААРУУЛГА, САНАМЖИЙГ САЙТАР УНШИЖ ТАНИЛЦААГҮЙН УЛМААС ҮҮСЭХ АЛИВАА ЭРСДЭЛ, ХОХИРОЛЫГ ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР ХАРИУЦАХГҮЙ БОЛНО.
Зөвлөгөө, мэдээллийг дараах утсаар болон сайтаас авна:
📌Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ☎️7777-1220 (4 -1 БНСУ)
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Nalayh
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
