01/06/2026
🌟 ХҮҮХЭД БҮРИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ ЦАЛГИСАН "ХҮҮХЭД БҮР ОД–2026"
✨ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Налайх дүүргийн Соёлын ордны урд талбайд зохион байгуулагдаж буй “Хүүхэд бүр од–2026” баярын үйл ажиллагаа хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баяслаар дүүрэн болж өнгөрлөө.
Хүүхдийн төлөө за гэсэн бол заавал хийе.
🌈 Хүүхэд бүр инээмсэглэж,
✨ Хүүхэд бүр мөрөөдөж,
⭐ Хүүхэд бүр од байг.
29/05/2026
Эрхэм иргэд та бүхэндээ,
Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй. Энэхүү эрхийг хангах нь зөвхөн төрийн байгууллагын бус, нийт иргэн бүрийн хариуцлага юм.
Манай дүүргийн гудамж, зам талбай, хашаа орчмын аюулт нөхцөл байдлыг илрүүлэх, мэдээлэх, арилгах ажилд та бүхний идэвхтэй оролцоо шийдвэрлэх ач холбогдолтой.
🔔 Дараах аюулт байдлыг анзаарвал бидэнд мэдэгдэнэ үү:
✅ Цахилгааны ил, тасарсан утас
✅ Хаалтгүй, битүүмжлэгдээгүй нүх, суваг
✅ Уяагүй, дайрдаг нохой
✅ Нурах аюултай хашаа, хана, шон
✅ Хяналтгүй барилгын талбай
✅ Химийн хортой хог хаягдал
✅ Стандартын шаардлага хангаагүй хүүхэд бэртэж гэмтэх эрсдэл бүхий тоглоомыг талбай гэх мэт хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй зүйлсийн талаар мэдээлэл хүргүүлж хамтран ажиллахыг уриалж байна.
📲 Мэдээллээ илгээх:
📧 [email protected]
💬 page-ээр шууд холбогдоно уу
Зураг, байршил, тайлбараа хамт илгээвэл холбогдох байгууллагад шуурхай хүргэнэ.
💛 Хүүхэд бол манай ирээдүй — Хамтдаа хамгаалъя!
28/05/2026
Сайн байцгаана уу? Налайх дүүргийн хүүхдийн зөвлөлөөс мэндчилж байна.✨
Хүүхдийн баярыг дуу хоолой, авьяас чадвар, эерэг уур амьсгал, аз жаргалтай мөчүүдээр дүүрэн өнгөрүүлэхэд бэлэн үү? 💙
Налайх дүүргийн хүүхэд, залуус та бүхнийг
✨ OPEN MIC арга хэмжээндээ урьж байна! ✨
Энэ өдөр та:
🎶 Дуулах
🎙 Үг хэлэх
📖 Шүлэг унших
💃 Бүжиглэх
🎭 Өөрийн авьяас, үзэл бодол, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой.
📅 2026 оны 06 сарын 01
🕚 11:00 цагт
📍 Даваажавын гудам
“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зөвхөн тэмдэглээд өнгөрөх биш,
хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, хүсэл мөрөөдөл, өөртөө итгэх итгэлийг нь дэмжсэн халуун дулаан өдөр болгоцгооё 💫
Найзуудаатайгаа хамтдаа нэг өдрийг дурсамжтай, хөгжилтэй, утга учиртай өнгөрүүлцгээе 🤍
Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс
27/05/2026
✨ХҮҮХЭД БҮР ОД✨
🎈🎈 “ХҮҮХЭД БҮР ОД” ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ 🎈🎈
✨ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Өдөр бүр хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд анхааръя” уриан дор “ХҮҮХЭД БҮР ОД” нэгдсэн арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.
📍 Арга хэмжээний хүрээнд:
🎨 Гар зургийн уралдаан
🏀 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн
🩺 Эрүүл мэндийн анхан шатны үзлэг, зөвлөгөө
🕶 AR, VR технологид суурилсан танин мэдэхүйн тоглоом, үзүүлэн
📸 360 camera бүс
🏙 Мэргэжлийн танин мэдэхүйн болон хүүхэд хөгжлийн хотхон
💧 Хүүхэд, иргэдэд зориулсан цангаа тайлах цэг
🪑 Асран хамгаалагч, эцэг эхчүүдийн амрах хэсэг
👨👩👧👦 Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍 Байршил: Налайх дүүрэг, Соёлын ордны өмнөх талбай
🗓️ Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 01
19/05/2026
📌СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
Түр хамгаалах байранд ээлжинд ажиллах нийгмийн ажилтан сонгон шалгаруулж авна.
📚 Тавигдах шаардлага:
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Дүн шинжилгээ хийх
Асуудал шийдвэрлэх
Багаар ажиллах ур чадвартай байх
📄 Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет- Шинэчлэгдсэн хувилбар
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар
Тухайн албан тушаалд томилогдох тухай хүсэлт
Иргэний үнэмлэхний хуулбар
4x3 хэмжээтэй цээж зураг-2 хувь
📍Материалыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13:00 цаг хүртэл ХГБХХХГ-ын 4 давхрын 404 тоот өрөөнд хүлээн авна.
📞 Холбоо барих:
Утас: 96167612
15/05/2026
“Өнөр бүл” хүүхдийн төв болон “Налайх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс” хамтран уулзалт зохион байгуулж, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр:
▫️ Өнөр бүл хүүхдийн төвд Налайх дүүргээс асран халамжлуулж буй болон гэр бүлдээ эргэн нэгтгэгдсэн хүүхдүүдийн хөгжил, хамгаалал, нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцов.
▫️ Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдүүдийн нөхцөл байдлын үнэлгээг сайжруулах, хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.🤝👧👦
14/05/2026
Олон улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар-ын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/368 дугаар чиглэлийн хүрээнд Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс 4 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
📌 ҮЙЛ АЖИЛЛАГАА 3: “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА”, “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ
Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс 151 дүгээр цэцэрлэг-тэй хамтран эцэг, эхчүүдэд зориулсан “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” сэдэвт сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар хүүхдийн хүмүүжилд эерэг аргыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн халуун дулаан харилцааг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.