Увс аймгийн Наранбулаг сумын ЗДТГ

Увс аймгийн Наранбулаг сумын ЗДТГ

Share

Төрийн үйлчилгээ

Photos from Увс аймгийн Наранбулаг сумын ЗДТГ's post 03/06/2026

🚮♻️БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ
6-р сарын 5-ны өдөр зохион байгуулагдана.✅

02/06/2026
Photos from Увс аймгийн Наранбулаг сумын ЗДТГ's post 02/06/2026

📣📣ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД‼️
Татвар төлөгч та өөрт хамаарах татваруудаа Etax.mta.mn сайтаар болон бүх төрлийн банкаар эсвэл татварын байцаагчтай уулзаж пос машинаар төлөх бүрэн боломжтой.
✅Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар🚗🚌🏍
✅Малын тоо толгойн албан татвар🐎🐂🐑🐐
✅Галт зэвсгийн албан татвар🧨
✅Газрын төлбөр🏞
✅Үл хөдлөх эд хөрөнгийн татвар🏡
✅Хог хаягдлын хураамж
✅ХХОАТатвараа төлөөрэй💵

⏳⏳Өмнөх жилийн өртэй, хуулийн хугацаанд татвараа төлөөгүй иргэд 2025.06.10-аас өмнө татвараа төлөөрэй. Татвар ерөнхий хуулийн дагуу шат дараалласан арга хэмжээ авч, алданги тооцож Данс битүүмжилэхийг анхаараарай‼️
Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг 🇲🇳🇲🇳
Татвар төлөгч танд баярлалаа😊😊
Тодруулах - Татварын байцаагч Б.Мөнхцасан 80129259

02/06/2026

ЭХ ҮРСИЙН БАЯР

01/06/2026

🌸🌼🌻ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Хүүхдийн баярын арга хэмжээ Соёлын төвд 11 цагаас эхлэх тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Photos from Увс аймгийн Наранбулаг сумын ЗДТГ's post 31/05/2026

АЛДАРТ ЭХИЙН II ДҮГЭЭР ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах ээжүүд “Алдарт эхийн II дүгээр одон”-гоор шагнагдлаа.

🌹Ринзаан Амаржаргал
🌹Цэндсүрэн Анхжаргал
🌹Дамдиа Гэрлээ
🌹Баттулга Зина
🌹Цэрэндорж Нэргүй
🌹Жаргал Нямсүрэн
🌹Балжин Отгонжаргал
🌹Лүнтэв Оюун-Эрдэнэ
🌹Хонгио Оюунчимэг
🌹Даваажав Хишиг-Өлзий
🌹Сүрэн Энхбаяр
🌹Пүрэвжав Энхтуяа

Шагнал хүртсэн ээжүүддээ халуун баяр хүргэж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

💐 Баяр хүргэе! 💐

Photos from Увс аймгийн Наранбулаг сумын ЗДТГ's post 31/05/2026

АЛДАРТ ЭХИЙН I ДҮГЭЭР ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах ээжүүд “Алдарт эхийн I дүгээр одон”-гоор шагнагдлаа.

🌹 Төмөрхүүгийн Батцэцэг
🌹 Цагаандайн Зогсох
🌹 Төмөрийн Урангоо
🌹 Ураанхайн Ууганзаяа
🌹 Цэнд-Аюушийн Эрдэнэчимэг

Шагнал хүртсэн ээжүүддээ халуун баяр хүргэж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

💐 Баяр хүргэе! 💐

31/05/2026

🎈 ХҮҮХДИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН "АВТО МАШИНГҮЙ ӨДӨР" 🎈

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 08:00–14:00 цагийн хооронд сумын төвийн засмал замд "Авто машингүй өдөр" зохион байгуулагдана.

Иргэд, жолооч та бүхнийг хүүхэд багачуудын аюулгүй орчин, баярын үйл ажиллагааг дэмжин хамтран оролцохыг урьж байна.
НАРАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

31/05/2026

✅Та бүхнийхээ ирээдүйн сайн сайхан аюулгүй амар тайван байдал орчныг бүрдүүлэхийн төлөө Наранбулаг сумын хэмжээнд үзлэг шалгалтыг Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна.

Наранбулаг сумын хэмжээнд хүүхэд, иргэдэд аюул осол учруулж болзошгүй бүх
✅Нүх сүв
✅Онгорхой траншей
✅Цахилгааны ил утас
✅тогтоол ус
✅Эвдэрхий зам
✅тоглоомын талбай
✅Нарийн гудамж
✅Хашаа хайс
✅Гэрлийн шон самбар
зэрэг газруудыг тогтоож аюулгүй болгох ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иргэд та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна.

31/05/2026

Алдарт эхийн одон гардуулах ёслол 12:00 цагт болно.

Want your business to be the top-listed Government Service in Naranbulag?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Гүнбүрд
Naranbulag