29/05/2026
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем "Open - Exam" Шалгалтын цахим систем
Аймаг
29/05/2026
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем "Open - Exam" Шалгалтын цахим систем
29/05/2026
СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.
Төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн буюу Ханбогд, Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт болон төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх (Дэс түшмэл) албан тушаалын буюу Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга буюу төсвийн ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тус тус зарлагдлаа.
Шалгалтын бүртгэл:
Бүртгэл эхлэх хугацаа: 2026.05.29-ний өдрийн 09:00 цаг
Бүртгэл дуусах: 2026.06.12-ны өдрийн 17:00 цагт
Шалгалтыг 2026.06.17-ны өдөр зохион байгуулна.
Цахимаар бүртгүүлэх хүсэлт илгээж буй иргэн та Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журамтай танилцан баримт бичгээ бүрэн гүйцэд бүрдүүлэн илгээх шаардлагатай бөгөөд материалын бүрдэл дутуугаас таны хүсэлт цуцлагдах эрсдэлтэй анхаарна уу!!!
Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй Монгол улсын төрийн албаны зөвлөлийн [https://se.csc.gov.mn/](https://se.csc.gov.mn/...) шалгалтын цахим систем болон дараах холбоосоор орж танилцана уу. : https://se.csc.gov.mn/search?sector_id=02001043 See less
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем "Open - Exam" Шалгалтын цахим систем
20/05/2026
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Энэхүү холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу.
https://web.csc.gov.mn/content/68c28098bc90b813a09517f6
15/05/2026
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА
2026 оны 2 дугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа.
Та http://exam.csc.gov.mn/ холбоосоор нэвтрэн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэсээс Регистрийн дугаараар хайлт хийж, шалгалт өгөх цаг болон хаяг байршлын мэдээлэлтэй танилцаарай.
Шалгалт 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Бүртгүүлэгчдийн харьяалал, тоо, шалгалтын танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээнд үндэслэж хуваарь хийдэг тул нийтэд зарласан хуваарийг өөрчлөх боломжгүй.
Төрийн албаны ерөнхий шалгалт эхлэх цагийн хуваарь (өдөр бүр)
1-р ээлж: 08:30 цаг
2-р ээлж: 10:30 цаг
3-р ээлж: 13:00 цаг
4-р ээлж: 15:00 цаг
5-р ээлж: 17:00 цаг
Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна. See less
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем "Open - Exam" Шалгалтын цахим систем
07/05/2026
СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.
Төрийн жинхэнэ албаны Бүтцийн нэгжийн удирдах (Ахлах түшмэл) болон Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч, гүйцэтгэх (Дэс түшмэл) албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Шалгалтын бүртгэл:
Бүртгэл эхлэх: 2026.05.07-ны өдрийн 09:00 цаг
Бүртгэл дуусах: 2026.05.20-ны өдрийн 17:00 цаг
Шалгалтыг 2026.05.27, 28 -ны өдөр зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй Монгол улсын төрийн албаны зөвлөлийн [https://se.csc.gov.mn/](https://se.csc.gov.mn/...) шалгалтын цахим систем болон дараах холбоосоор орж танилцана уу. : https://se.csc.gov.mn/search?sector_id=02001043
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем "Open - Exam" Шалгалтын цахим систем
07/05/2026
05/05/2026
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР