03/06/2026
✨ MACRAME УРЛАНГИЙН СУРГАЛТ ✨
Гар урлал сонирхогч иргэд та бүхнийг Macrame урлангийн сургалтад урьж байна.
📅 Хугацаа:
2026 оны 06 сарын 04
⏰ 10:00 цаг
⏰ 14:00 цаг
2026 оны 06 сарын 05
⏰ 10:00 цаг
⏰ 14:00 цаг
📍 Байршил:
Далан 3 дугаар багийн төв
📞 Сургалтын бүртгэл: 8889-3423, 8690-9093
🤝 Зохион байгуулагч:
Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар
Arimun Craft урлан
💫 Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж,
чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхээс гадна
гар урлалын ур чадвар эзэмшин өрхийн орлогоо
нэмэгдүүлэх боломжтой сургалт болно.
31/05/2026
Нийгмийн асуудлыг шийдвэрлэх сайн дурын ажил зарлагдаад хэрэгжээд явж байгаа. Бидэнтэй хамтарч болно оо.
Бид таны ирүүлсэн зураг, засаж засварлах барилгын материал, хэрэгслийн тооцоог харгалзаж асуудлыг шийдвэрлэх болно.
"Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүүхдэд ээлтэй-Аюулгүй Өмнөговь” аяныг зарлаж байна.
Иргэд, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, хамт олон та бүхнийг “Хүүхдэд ээлтэй-Аюулгүй Өмнөговь” аянд нэгдэж өөрсдийн эзэмшлийн газраа эрсдэлгүй болгох ажлыг эхлүүлэхийг уриалж байна.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай дахь эрсдэлтэй, аюултай орчны зураг, мэдээллийг E-mongolia , e-kids аппликейшн болон Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар” пэйжийн чатаар илгээнэ үү.
Иргэн бүр хүүхэд хамгаалагч байя
Иргэн бүр хүүхдийн төлөө ажиллая!
30/05/2026
🤗wow Залуучуудын гоё арга хэмжээ болох нь.
❗️Хүний тоо хязгаартай юм байна шүү, яг одоо бүртгүүлээрэй залуусаа
25/05/2026
❗️❗️❗️
🛑Бүртгүүлсэн сайн дурынхан маань 6 дугаар сарын 6-ны 14:00 цагт Залуучуудын хөгжлийн төвд ажлын чиглэл өгөх уулзалтад хүрэлцэн ирнэ үү.
Баярлалаа ❤️❤️❤️
🛑
Найзуудаараа, ангиараа, эсвэл бүр шинэ найзуудтай болж өөрийнхөө зүрхэнд бусдыг хайрлах галыг асааж, дурсамж бүтээцгээе.
🛑✌️✌️✌️Хамт ажиллах найзуудаа хийцгээе
25/05/2026
Бүртгүүлэхдээ сумын ЗДТГ, багийн захиргаанд хандана уу.
"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн залуучуудын хөгжил оролцоог дэмжсэн Залуус хөтөлбөрийн хүрээнд Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах, угийн бичиг хөтлөх уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, иргэдэд угийн бичиг боловсруулах арга зүйн мэдлэг олгох, өвөг дээдсийн түүх, өв соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэх, залуу гэр бүлүүдийг татан оролцуулах, үүрэгжүүлэх зорилгоор "Удмын хэлхээ" онол, практик хосолсон сургалт зохион байгуулагдана.
21/05/2026
👋
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2026
ГОВИЙН БҮСИЙГ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ
2026.05.24-26 🇲🇳Өмнөговь аймагт 🐫
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01.26-ны өдрийн 05-р тогтоолоор Залуучуудын хөдөлмөрт хандах хандлага, бүтээлч байдлыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн оролцоог дэмжих замаар эх орондоо бүтээмжтэй тогтвортой хөдөлмөр эрхлэхэд хувь нэмэр оруулах зорилго бүхий "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"_г үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа билээ.
Өмнөговь аймаг Залуучуудад ээлтэй орчин буюу
"JOB CENTER" төвийг 2026 оны 05.25_ны өдөр шинээр байгуулан "ГОВИЙН БҮСИЙН ӨДӨРЛӨГ, АРГА ХЭМЖЭЭГ зохион байгуулна.
19/05/2026
Өөртөө болон гэр бүлдээ хайртай хүн бүрийн анхаарах чухал зүйл бол Сэтгэлийн тайван байдал билээ.
Өнөөдөр 15:30с Хөгжимт жүжгийн театр заавал очоорой залуусаа
Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, сэтгэц болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих” нэг сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд:
• Сэтгэл зүйч Г.Наранбаатар “Хүнээс хүнд хүрэх зам”
• Жүжигчин А.Ганчимэг “Диваажин руу нүүцгээе”
сэдвээр онол, практик, аргачлал хосолсон сургалт, лекц мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 19
Цаг: 15:30–18:00
Байршил: Аймгийн Хөгжимт жүжгийн театр
Иймд байгууллага, хамт олон, иргэд та бүхнийг тус сургалт, лекцэд идэвхтэй хамрагдахыг урьж байна.
11/05/2026
Материал хүлээн авах хугацаа 2026.05.15 болсон, мэдэж байгаа тээ ✌️✌️✌️
-❗️❗️❗️Материал хүлээн авах хугацаа сунгагдлаа:
🔊🔔🔊🔔🔊
сайн дурын ажлын уралдаан зарлагдлаа.
📍 :
2026.04.28-05.30
📍 :
2026.04.28-05.15
🛑Бидний амьдарч, ажиллаж, суоалцаж буй орчинд өөрчилж засаж болохоор зүйлсийг #Зургаар дамжуулан дуу хоолойгоо бидэнд илгээснээр бодитой өөрчилж болохуйц ажилд үзүүлнэ ээ. Гоё биздээ 👏 👏👏
🛑 Анги хамт олон, байгууллага, бүлэг, клубээрээ нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байна. 👋👋👋
🛑Сайн дурын ажлыг санаачлагч та бүхэн өөрөө гүйцэтгэснээр:
📌 Нийгэмдээ өөрийн хувь нэмэрийг оруулж, өөрөөрөө бахархах
📌Үе тэнгийхэн, хүүхэд залууст эерэг зөв үлгэр дуурайлал үзүүлэх
📌Сайн дурын ажил гүйцэтгэсэн авах
📌Орчин, бүтээн байгуулалт, бусдын хичээл зүтгэлийг үнэлэх хайрлах мэдрэмжүүдийг авах зэрэг олон талын ач холбогдолтой.
🛑 Энэхүү боломжийг "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн "Залуус" хөтөлбөр олгож байна. 👏
Өмнөговь
Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар