02/06/2026
📢📢📢Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ШИЙДЭЛ" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
➡️Илтгэлд 17 сум, 6 тосгоны хамтарсан баг, сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын баг оролцоно.
➡️Хаана: Сэлэнгэ аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын сургалтын танхимд.
01/06/2026
Олон улсын Хүүхдийн эрхийн хамгаалах өдөр
2026.06.01
Хүүхдийн баярын мэнд хүргэе!
01/06/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.💙
Монгол орны өнцөг булан бүрд суугаа хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хүүхэд бүр гэр бүлдээ хайрлуулж, хамгаалагдан, аюулгүй орчинд өсөж бойжихын ерөөлийг өргөн дэвшүүлье.🎊
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь хүүхдийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрх хамгааллыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хүүхэд бүр аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь төр, байгууллага, гэр бүл, иргэн бүрийн хамтын үүрэг билээ. Иймд хүүхдийн эрхийг дээдлэн хамгаалж, тэдний хөгжил, сайн сайхны төлөө хамтдаа, тууштай ажиллахыг уриалж байна.
Та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амар амгалан, хүүхэд багачуудын минь инээд хөөрөөр дүүрэн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХҮН БҮР ХАМТДАА, ТУУШТАЙ АЖИЛЛАЦГААЯ!
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026-06-01
01/06/2026
Хүүүхэд бүхэн инээдээр бялхаж
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн
Хайр энхрийлэл дунд өсөж торних
Хамгийн сайхан ертөнцийг бүтээгч
Бяцхан үрсдээ баярын мэнд хүргэе
❤️❤️❤️Өдөр бүр хүүхдийн эрхийг хамгаалахад анхааръя❤️❤️❤️
01/06/2026
❗❗❗ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 2026.06.01
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗРЫН АСАРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭ
➡️1-БАГА НАСНЫ БОЛОН ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖ ААВ НАРТ ЗОРИУЛСАН ЭХ ХҮҮХДИЙН БУЛАН
➡️2- ЗУРГИЙН БУЛАН
➡️3-ШАДАР, ДААМ ТОГЛОХ БУЛАН
➡️4- UNITEL STEAM HUB СЭЛЭНГЭ
➡️5- ХҮСЛИЙН ХАЙРЦАГ АЖИЛУУЛЖ БАЙНА
ТА БҮХЭН МАНАЙ АСРААР ЗОЧЛООРОЙ
31/05/2026
❗❗❗ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР 2026.06.01нд СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР БАГА НАСНЫ БОЛОН ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖ ААВ НАРТ ЗОРИУЛСАН ЭХ ХҮҮХДИЙН АСАР АЖЛУУЛАХ ТУЛ ТА БҮХЭН МАНАЙ АСРААР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ
31/05/2026
Хүүхэд гэмтэж, бэртэх эрсдэлтэй аюултай орчин, нөхцөл байдлыг олж харсан бол ЗУРАГТАЙГАА манай пэйжийн чатаар мэдээлэл өгөөрэй.
Таны мэдээлэл хүүхэд бүрийг болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр болно.
#УрьдчиланСэргийлье
#ХамтдааШалгая
#СонсъёЗөвлөеТусалъя