Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар

Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар

Share

Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар

Photos from Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар's post 30/05/2026

🌲🌲Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын хамт олон Сүхбаатар сумын 1-р багт шинэс мод тарилаа.

12/05/2026

📍СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
👉Төрийн аудитын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын “Аудитор”-ын албан тушаалын сул орон тоог зарлаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу
https://audit.mn/content/detail/44065

Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар

Photos from Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар's post 01/05/2026

📌Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний дагуу “Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэл” сэдэвт нийцлийн аудитаар Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Мандал, Баянгол сумдад ажиллалаа.
📌Энэхүү аудитаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Төрийн сангийн 2023–2025 оны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд аудит хийж дүгнэлт, зөвлөмж өгөхөд чиглэгднэ.

29/04/2026
16/04/2026

Орон нутгийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн анхааралд:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.8 дахь хэсэгт заасны дагуу нам, эвсэл нь мөрийн хөтөлбөр болон хандивын тайланг 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч 4 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
https://audit.mn/content/detail/41490

Photos from Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар's post 13/04/2026

📌Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-т заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд, Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны 2025 оны “Сэдэв батлах тухай” 25 дугаар тогтоолоор баталсан 2026 оны гүйцэтгэх аудитын сэдэв, Монгол Улсын Ерөнхий аудиторын А/174 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын жилийн төлөвлөгөө”-нд үндэслэн нэгдсэн удирдамжаар хийх “Шинэ хоршоо хөдөлгөөнд олгосон зээл, эргэн төлөлт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийлээ.
📌Аудитын нээлтэд аймгийн ЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Я.Мөрөн, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Улсын бүртгэлийн газар болон ХААН банк, Төрийн банкны холбогдох мэргэжилтнүүдийг оролцууллаа.

Photos from Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар's post 06/04/2026

Сэлэнгэ аймгийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас

Want your business to be the top-listed Government Service in Sühbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Сэлэнгэ, Сүхбаатар сум, Аймгийн ЗДТГ-ын байр, Өргөтгөлийн 2-р давхарт
Sühbaatar
43080