02/04/2026
❗️❗️❗️СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️❗️❗️
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар
02/04/2026
❗️❗️❗️СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️❗️❗️
27/03/2026
03/03/2026
🦌🦌🦌Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдрийг тохиолдуулан Тужийн нарсны тусгай хамгаалалттай газартай хамтран Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 20 сурагчийг хамруулан зэрлэг ан амьтанд зориулсан биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
🦌🦌🦌Уг арга хэмжээнд сурагчдыг зэрлэг амьтныг зөв таних, хайрлан хамгаалах чиглэлээр шинэ мэдлэг мэдээллийг олгож, хөгжөөнт болон танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулан зэрлэг ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдлээ.
ТЭГШ АМГАЛАН ТЭНҮҮН ЖАРГАЛТАЙ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР.
09/02/2026
МОД, МОДОН МАТЕРИАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦЭГҮҮДЭД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Төрөөс иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгож буй үйлчилгээг цахим хэлбэрт оруулж түргэн шуурхай болгох, цаг хугацаа хэмнэх, ойн баялгийн ашиглалт, түүнийг тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих зорилгоор erp.forest.gov.mn программыг нэвтрүүлж байна.
Уг системийг нэвтрүүлснээр мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахим системээр олгох, хянах, баталгаажуулах боломж бүрдэж байна.
Мөн мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цаасан болон цахим хэлбэрийг хослуулан ашиглах зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2026 оны зургаадугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагын шалган нэвтрүүлэх цэгүүдэд уг гэрчилгээг зөвхөн цахимаар шалгаж, баталгаажуулах ажлыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр тээвэрлэж буй мод, модон материалын хууль ёсны байдалд газар дээр нь шуурхай хяналт тавих, хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг таслан зогсоох, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Цаашид erp.forest.gov.mn программыг ойн салбарын хяналт, зөвшөөрөл, мэдээллийн үндсэн систем болгон хөгжүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Экологийн Цагдаагийн Алба
06/02/2026
02/02/2026
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УС НАМГАРХАГ ГАЗРЫН ӨДӨР
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УС НАМГАРХАГ ГАЗРЫН ӨДӨР
Ус намгархаг газар нь:
✅цэнгэг усны нөөцийг бүрдүүлж,
✅хүнс, тэжээлийн эх үүсвэр болж,
✅үер, гангийн эрсдэлийг бууруулж,
✅газрын доорх усны нөөцийг нөхөн сэргээж,
✅уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмэр оруулдаг.
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |