06/05/2026
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМЫН СУРГАЛТ
Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар, Сэлэнгэ аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг сумын иргэд, төрийн албан хаагч нарт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх”, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг сумын төрийн албан хаагч, сурагчдад “Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилт, шийдвэр гаргах ажиллагааны журам анхаарах асуудал”, “Мэргэжил сонголт”, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан сумын иргэд, төрийн албан хаагч нарт “Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, зарим хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик”, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Б.Батболд сумын иргэд, төрийн албан хаагч, сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлийн хэргийн ойлголт”, мөн хэлтсийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг “Эвлэрүүлэн зуучлал” сэдвээр сургалт орж, сургалтын дараа тус сумын хамтарсан багийн гишүүдтэй харилцан санал солилцож зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллав.
Сургалтад Хүдэр сумын 43 сурагч, 55 иргэн, төрийн албан хаагч нар хамрагдаж, гэмт хэрэг, зөрчлийн ойлголт, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, төрийн албан хаагч нар Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилт, ойлголт, хөдөлмөрийн харилцаа, сурагчид мэргэжил сонголтод анхаарах асуудал, ач холбогдол зэрэг ойлголтыг авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
https://court.se.gov.mn/site/single/609
04/05/2026
Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд сургалт зохион байгууллаа
Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар, Сэлэнгэ аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг сумын иргэд, төрийн албан хаагч нарт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх”, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг сумын төрийн албан хаагч, сурагчдад “Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилт, шийдвэр гаргах ажиллагааны журам анхаарах асуудал”, “Мэргэжил сонголт”, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан сумын иргэд, төрийн албан хаагч нарт “Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, зарим хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик”, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Батболд сумын иргэд, төрийн албан хаагч, сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлийн хэргийн ойлголт”, мөн хэлтсийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг “Эвлэрүүлэн зуучлал” сэдвээр сургалт орж, сургалтын дараа тус сумын хамтарсан багтай харилцан санал солилцож зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллав.
Сургалтад Алтанбулаг сумын 52 сурагч, 73 иргэн, төрийн албан хаагч нар хамрагдаж, гэмт хэрэг, зөрчлийн ойлголт, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, төрийн албан хаагч нар Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилт, ойлголт, хөдөлмөрийн харилцаа, сурагчид мэргэжил сонголтод анхаарах асуудал, ач холбогдол зэрэг ойлголтыг авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
https://court.se.gov.mn/site/single/608
01/05/2026
Cэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны зар.
Мөн шүүхийн албан ёсны сайт https://www.court.se.gov.mn/ -аас шүүх хуралдааны зарыг харах боломжтой.
28/04/2026
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тойм.
28/04/2026
2026.04.28-ны өдөр шинэчлэв.
24/04/2026
Cэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны зар.
Мөн шүүхийн албан ёсны сайт https://www.court.se.gov.mn/ -аас шүүх хуралдааны зарыг харах боломжтой.
17/04/2026
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тойм.
17/04/2026
Cэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны зар.
Мөн шүүхийн албан ёсны сайт https://www.court.se.gov.mn/ -аас шүүх хуралдааны зарыг харах боломжтой.