Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

Share

Дотоод аудит

31/05/2026

💐ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР – ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 💐
Хүүхэд бүр аз жаргалтай, эрхээ дээдэлсэн орчинд өсөж хүмүүжин, хүсэл мөрөөдөлдөө хүрч, эх орныхоо ирээдүйг бүтээлцэх мэдлэг боловсролтой, зөв төлөвшилтэй иргэн болон өсөн торних болтугай.
Хүндэтгэсэн: САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

Photos from Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар's post 29/05/2026

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДӨР БОЛЛОО.
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын "Дотоод аудитор" Д.Ванчигмаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн сахиж, улс орныхоо хөгжил, иргэдийн эрх ашгийг хамгаалан шударга, хариуцлагатай ажиллахаа илэрхийлэн тангараг өргөн андгайлав.
Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг чандлан мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн зарчмыг баримталж, байгууллагын соёл, дэг журмыг сахин, төрийн байгууллага болон албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн хамгаалж, иргэдэд шударга, хариуцлагатай үйлчилгээ үзүүлэхийн төлөө чин шударгаар зүтгэн ажиллахыг хүсэн ерөөе.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

28/05/2026

"Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 5.2 дахь хэсэгт дараах өөрчлөлт оржээ.

22/05/2026
Photos from Эх хэл, соёл's post 22/05/2026

Үндэсний бичгийн(монгол бичиг) зөв бичих дүрмийг баталсан тухай тогтоол, дүрмийн хамт орууллаа. Хадгалаад аваарай. Нийтээр дагаж мөрдөх дүрэм шүү

Хэлний бодлогын үндэсний зөвлөл
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн

Эх хэл, соёл

Want your business to be the top-listed Government Service in Sükhbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Sukhbaatar
Sükhbaatar