02/10/2025
Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газар
Дорноговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
02/10/2025
17/08/2025
22/11/2024
#МэргэнУхаан
Сургуульд МЭДЭЭЛЭЛ цээжилж онц авсныгаа УХААНТАЙ боллоо гэж эндүүрэв зээ.
Сошиал медиа ухах, мэдээний сайт бол бидэнд МЭДЭЭЛЭЛ өгдөг болохоос МЭДЛЭГ өгдөггүй.
МЭДЛЭГ гэдэг бол чаддаг зүйлийг хэлдэг. Баахан зүйл мэдээд байгаа юм шиг ч ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ хүмүүс зөндөө байдаг. Энэ хүмүүс бол мэдээлэл цээжилсэн төдий хүмүүс юм.
МЭДЛЭГ гэдэг нь заавал ЧАДВАРААР буюу ҮР ДҮНГЭЭР баталгаажина.
Үүний дараагийн шатанд МЭДЛЭГЭЭ чанаж бясалгасаар МЭРГЭН УХААНЫГ бий болгоно. Мэргэн Ухааныг орчин үеийн хэлээр ВИЖН буюу АЛСЫН ХАРАА, МИШН буюу ЭРХЭМ ЗОРИЛГО гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг.
Гол агуулга нь хорвоо ертөнцийг өөр нүдээр харж, мэдээллийн эрин зуунд төөрчихөлгүй үнэн мөнийг олж харах чадвар юм.
Миний санал болгож буй Боловсорлын Реформ нь орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан. Ямар нэг хийрхэлд суурилахгүй. Мэдээлэл шүтсэн, цээжлэлт суурьтай, багш төвтэй системийг халж, Хүүхэд төвтэй, Мэдлэг-Мэргэн Ухаанд шилжих реформ байх юм.
Чингис хаан маань Хятадыг хуулж дэлхийг эзэлсэн юм биш. Харин тухайн үеийн бүх том улсуудын мэргэдийг зөвлөхөөр залж, хамаг сайныг хуулахын зэрэгцээ --- Өөрийн онцлог цоо шинэ стратегийг гаргаж чадсан учир дэлхийг эрхшээсэн хэрэг.
Яг үүнтэй адилаар бид цоо шинэ стратеги гаргана. Гэхдээ дэлхийн бүх системээс хамаг сайныг нь шингээнэ. Бид 32 жил гадны зөвлөхүүд шүтэж, гадаадаас дутуу хагас ойлгосон юмаа наах гэж үзлээ. Барсангүй. Арга ч үгүй.
Монголын шинэ Боловсорлын систем бол орчин үеийн сэтгэлзүйн ШУ-ныг нэвт шингээхийн хажуугаар аль ч улсад байхгүй тун өвөрмөц стратегитай систем байх юм.
Жич: Энэ зургийн санааг гаргасан зохиогчид талархал илэрхийлье.
Цааш нь шэйр хийж түгээж өгөөрэй. Баярлалаа
23/10/2024
ЦЭЦЭРЛЭГ БОЛОН СУРГУУЛИЙН ТОГООЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ 10 ДУГААР САРЫН 18, 19-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. СУРГАЛТАД 60 ТОГООЧ НАР ХАМРАГДАВ.
04/10/2024
30/09/2024
Тогооч нараа чадавхжуулж түвшингийн шалгалтад хамруулсан цэцэрлэг, сургуулийн удирдлагууддаа маш их баярлалаа. Эрхэм тогооч нартаа ажлын өндөр амжилт хүсье.
19/10/2023
2023 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. 10-р сарын 19-ний 09:00 цагт эхэлж 2023 оны 11-р сарын 10-ны 18:00 цагт дуусна.
18/10/2023
💢💢💢ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА💢💢💢
👋👋👋Дэлхийн тогооч нарын өдрийг угтан "Сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын улсын уралдаан"-ыг Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэг хамтран 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Хүнс, технологийн политехник коллежийн сургууль дээр зохион байгуулагдсан тус тэмцээнд 9 аймаг, 6 дүүргийн нийт 32 тогооч оролцов.
👋👋👋Тэмцээн онолын мэдлэг шалгах тест болон ур чадварын даалгавар гэсэн 2 үе шаттай зохион байгуулагдлаа.
👋👋👋Тогооч нарын ур чадварын түвшин тодорхойлох, харилцан туршлага солилцох зорилготой тус тэмцээнд Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн тогооч Пагамдулам, Замын-Үүд 1 дүгээр цэцэрлэгийн тогооч Энхзул нар аймгийн тогооч нараа төлөөлөн оролцсоноос Замын-Үүд 1 дүгээр цэцэрлэгийн тогооч Энхзул ТУСГАЙ байрт шалгарлаа.
👏👏👏Хүүхдийн сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллаж хоолны ширээн дээр өдөр бүр аз жаргал бүтээдэг тогооч нартаа баярлалаа👏👏👏.
03/10/2023
25/09/2023
Сургалтын байгууллагын менежментийг хэрэгжүүлэх жилийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран "Сургалтын байгууллага болон багш, суралцагчийн үнэлгээний арга зүй, үнэлгээний үр дүнг цуглуулах, дэлгэрэнгүй шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх аргачлалыг цогц байдлаар таниулах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх чадавхжуулах сургалт" зохион байгуулагдаж байна.
Сургалтад сургууль бүрийн үнэлгээ хариуцсан сургалтын менежерүүд хамрагдаж байна. Сургалыг БЕГ-ын ахлах мэргэжилтэн н.Гажиддулам, БҮТ-ийн ахлах мэргэжилтэн н.Отгон-Эрдэнэ нар зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын нээлтэд БШУГ-ын дарга М.Энхболд оролцож, оролцогчдод амжилт хүслээ.
Сургалтад хамрагдсанаар сургалтын менежерүүд үнэлгээний талаарх нэгдсэн ойлголтыг эзэмшүүлэх, сургуулийн түвшинд үнэлгээ зохион байгуулах, үнэлгээний найдвартай байдлыг хэрхэн хангах, үр дүнг сургуулийн менежментийг цогцоор нь сайжруулахад ашиглах аргазүйд суралцана.
14/09/2023
Хоол зүйчийн хөрвөх сургалтад урьж байна. Хэрвээ та сонирхож байвал доорх линкээр бүртгүүлэх боломжтой
ШУТИС - Нэвтрэх © 2023 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Залуучуудын 1-106
Sain-Shand
44100
