Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Share

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Photos from Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар's post 22/04/2024

✅✅✅ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🖊Хүүхэд хамгааллын тухай хууль болон нийгмийн даатгалын багц хуулийн зорилго, агуулга, ач холбогдол, шинэлэг зохицуулалт, онцлогийн талаар төрийн албан хаагчид, хүүхэд хамгааллын талаар үүрэг хүлээгчид болон даатгуулагчид, иргэдэд эдгээр хуулийн зогилго, агуулга, ач холбогдол, шинэлэг зохицуулалт, онцлогийн талаар мэдээлэл хүргэх уулзалт боллоо.

🖊Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Гандансүрэнгийн Мөнхнасан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Судалгааны хэлтсийн дарга Болдбаатарын Эрхэмбаяр нар оролцлоо.

Photos from Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар's post 19/04/2024

✅✅✅ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🖊Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг ”Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд жил бүр тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024” арга хэмжээг зохион байгуулж байна.

🖊Сарын аяны хүрээнд аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс аймгийн хэмжээнд барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын дарга, ХАБЭА-н ажилтнууд болон төрийн албан хаагчид, агентлагийн удирдлагуудад зориулан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг 2024.04.19-ний өдөр зохион байгуулж байна. Тус сургалтад барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 28 аж ахуй нэгж, барилгын байгууллагын төлөөллүүд, 73 төрийн албан хаагч хамрагдлаа. Сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөх доктор,профессор П.Энхтайван удирдан явууллаа.

Photos from Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар's post 18/04/2024

🔰"АВЬЯАСЛАГ ХӨГЖИМЧИД" ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН АНХДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Ирээдүйн боловсон хүчин, театрын үндэс суурь болсон хөгжимчид бэлтгэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, Саран хөхөө театр хамтран "Авьяаслаг Хөгжимчид" үндэсний хөгжмийн анхдугаар уралдааныг зохион байгуулж 150 гаруй хүүхдүүд оролцож байна.
Мөн аймгийн Засаг дарга О.Батжаргалын ивээл дор 10-н хөгжимчин, 10-н бүжигчдийг Монгол улсын Соёл Урлагийн Их сургуульд 100% төлбөрийг даан суралцуулж эхлээд байгаа билээ.

👏Уралдаанд оролцож байгаа нийт хүүхдүүдэд амжилт хүсье!

18/04/2024

❗️❗️❗️Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд :
Дорноговь аймгийн нийт нутгаар 04-р сарын 18-22-ны өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Иймд:
- Мэргэжлийн байгууллагын мэдээ мэдээллийг байнга сонсох, ашиглах.
- Малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах.
- Аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулах бэлэн байдлыг хангахыг анхааруулж байна.
АЙМГИЙН УЦУОШТ

Photos from Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар's post 16/04/2024

🖋️МАНДАХ, САЙХАНДУЛААН СУМААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГА МАЛЧИН, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН ШАГНАЛЫГ МАЛЧНЫ ХОТОНД НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшин, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нар 2024 оны 04-р сарын 15,16-ны өдөр "Улсын Аварга малчин өрх" болон "Алтан төлийн эзэн" шагналыг гардуулан өглөө.
✅Үүнд: ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАНДАХ СУМААС
"Монгол Улсын Аварга малчин өрх" - Мандах сумын өехий багийн малчин Энхтайван овогтой Тавхайн гэр бүл
“Алтан ботгоны”-ны эзэн - Мандах сумын Өехий багийн малчин Донхоон овогтой Банзрагчийн гэр бүл, Алтантээг багийн малчин Хорол овогтой Батболдын гэр бүл нар тодорч,
✅ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙХАНДУЛААН СУМААС
"Монгол Улсын Аварга малчин өрх" – Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Хорлоо овогтой Батсайханы гэр бүл
“Алтан ботгоны”-ны эзэн – Улааншороот багийн малчин Цэрэннадмид овогтой Ганцоожийн гэр бүл нар тодорлоо.
👋🏻Та бүхний гэр бүлд баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй нь үргэлж дэвжин дээшилж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Photos from Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар's post 15/04/2024

✅✅✅“ГАЗАР ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЭХЭД ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ АЙМГИЙН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

🔰Хаврын тариалалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн газар тариалан эрхлэгчдийн сургалт зөвлөгөөнийг “Хөгжлийн шийдэл” ТББ-ын “BEST” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна.
🔰Сургалт, зөвлөгөөнд 14 сумын 80 гаруй тариаланч, төрийн байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцож газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, анхаарах асуудал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож байна.
🔰Энэ хүрээнд тариаланчдын зүгээс цаашид хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тариаланчид хүч хөдөлмөрөөрөө хоршин ажиллаж таримлын нэр төрлөө олшруулах, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, малын тэжээлийн ургамал тариалах тал дээр малчид, иргэдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Уг арга хэмжээ “Хүлэмжийн аж ахуй эрхлэлтийн агротехнологи” сэдвийн хүрээнд Монгол улсын гавьяат агрономч Т.Баярхүү, УХЭШХ-ын эрдэм шинжилгээний ажилтан МУ-н зөвлөх агрономч А.Уранчимэг нарын удирдлага дор 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үргэлжлэн явагдах юм.

Photos from Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар's post 13/04/2024

✅“ДОРНЫН ГОВИЙН УРЛАХ ЭРДЭМТЭЙ ӨДРҮҮД” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
🖋️Монголын дизайн, үйлдвэрлэлийн анхны дээд сургууль болох “Урлах эрдэм” дээд сургуулийн төгсөгчдийн холбоо “Дорноговь 98” нэгдэл хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дизайнер, зохион бүтээгч мэргэжлийг сурталчлах, хүүхэд залуучуудын сэтгэн бодох, урлан бүтээх идэвхийг өрнүүлэх зорилгоор 2 өдрийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр аймгийн удирдлагууд болон мэргэжлийн урлагийн байгууллага Саран хөхөө театрт дурсгалын зүйлс гардуулан уулзалт, ярилцлага зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд загвар зохион бүтээх, арьсан эдлэлийн эсгүүрийн технологийн талаар сургалт явуулж, үндэсний нэр хүндтэй брэндүүдийг танилцууллаа.
🖋️Мөн улсын шилдгийн шилдэг загварын товчооны хошой шагналт “GT” загварын товчооны үндэсний, авангард стилийн загварын үзүүлбэрийг аймгийн “Хүүхдийн ордонд” үзүүлснээрээ онцлог байлаа.

13/04/2024

❗️❗️❗️ Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр /04:13-нд/ Дорноговийн нутгаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Иймд:
👉 Малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.
👉 Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах.
👉 Аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулах бэлэн байдлыг сайн базаахыг анхааруулж байна.

13/04/2024

✅БҮРЭН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
2024-2025 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын бүрэн тэтгэлгээр инженер, IT, архитектур зэрэг чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах хүсэлтэй иргэний бүртгэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авна.
Жич: Бакалаврын сургалтын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй 18-30 насны залуучууд англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх, докторын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 45 хүртэлх насны байх, бүртгэлийг Энэтхэгийн Соёлоор харилцах зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линкээр орж онлайнаар бүртгүүлнэ. Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг Энэтхэгийн Соёлоор харилцах зөвлөл (ICCR)-ийн портал сайт болон Улаанбаатар дахь БНЭУ-ын ЭСЯ-ны [email protected] хаяг руу цахим шуудан илгээх, 70132248 дугаар утсаар авах боломжтой.

Photos from Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар's post 11/04/2024

✅“ТӨРИЙН БҮТЭЭМЖ БА ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ” СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
🖋️“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг сурталчлан таниулах, “Хөгжлийн төлөө хамтдаа – ll” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл олгох, чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдөр Сайншанд, Замын-Үүд сумдын 13 багийн 39 хэсгийн ахлагч нарыг хамруулан сургалт семинар зохион байгуулж байна.

11/04/2024

"МАЛЧДАД ӨВС, ТЭЖЭЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ТАРИАЛАХ БОЛОМЖ БАЙГАА"
Зочин: "Мандалын шим" улаан буудайн соёолж даршмалын цехийн үүсгэн байгуулагч Ө.Эрдэнэтунгалаг
"УРАМТАЙ ЯРИА" цуврал ярилцлагын дугаар: 3

Сайн байна уу Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ жил зудын эрсдлийг даван туулахад малчдад нэн шаардлагатай зүйл нь шимтэй өвс, тэжээл байсан. Анх улаан буудайн соёолж тариалах болсон тэр үеэс яриагаа эхлэх үү ?

Анх эхлэхдээ бусдын адил гэрийн нөхцөлд туршилт маягаар эхэлж байсан. Туршилт маань тийм ч амжилттай байгаагүй. Мэдэхгүй зүйл олон байсан. Нэг биш нэлээн хэдэн удаа оролдоод амжилтгүй болсон.Гэхдээ амжилтгүй боллоо гээд хаяагүй л дээ. Яавал зөв аргаар ургуулах уу гэдэг асуулттай нэг хэсэг явсан. Одоо ч гэсэн судалсаар л байгаа. Малчдад яавал бага үнээр өндөр шимтэй тэжээл хүргэх үү гэдэг нь чухал асуудал байсан. Өртөг бага хэрнээ шимтэй байх нь чухал шүү дээ.

Зөв ургуулах аргачлалыг хэрхэн бий болгосон бэ ?

Ганцаараа яваад амжилт олоогүй л дээ. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь чухал байсан. ХААИС-ийн багш нараас илүү, баталгаатай, зөв аргачлалтай зөвлөгөөг авч, түүний дагуу туршилт хийж, түүнийгээ боловсронгүй болгоход анхаарсан. Анх нэг ядарсан үхэртэй байж таараад түүндээ ургуулсан улаан буудайн соёолжоо өгөөд эхний 7 хоног тасралтгүй өгсний дараа тамир тэнхээ ороод сайжирч эхэлсэн. Түүнээсээ үүдэж, ядарсан малд шим тэжээл сайтай байгаа учир тариалалтаа улам сайжруулах, зай талбайгаа нэмэж, өдөрт гаргах тоо ширхэгээ нэмэгдүүлэх санаа төрсөн. Хүмүүс гэрийн нөхцөлд тариалж болно гэхдээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь хамгийн зөв. Одоогоор малчдын ойлгож байгаагаар нэг төмөр дэлгэж тавиад улаан буудайгаа тарааж орхиод жаахан ус хийгээд өөрөө ургачихна гэсэн өнгөцхөн ойлголт байгаа шүү дээ. Тасалгааны температурт ургуулахад орчин, бэлдэцүүд гээд анхаарах шаардлагатай зүйлс нэлээн байгаа. Түүнийг л мэдээд авахад гэртээ өөрсдийн хэрэгцээг хангахаар хэмжээний өвс, тэжээлийг тариалаад байж болно.

Анх цех-ээ ганцаараа байгуулж байжээ. Одоогоор хичнээн хүнтэй, хичнээн малчдын малын өвс, тэжээлийн хэрэгцээг хангаж байна вэ ?

Анх ганцаараа байсан. Туршилт, судалгаа, сайжруулалт гэж явсаар нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Болохгүй байна гэж орхиогүй учраас өнөөдөр энэ хэмжээнд хүрсэн байх гэж харж байна. Одоо манайх 3 ажилтантай, өөрсдийн гэсэн захиалагч нартай болохын зэрэгцээ энэ чиглэлээр суралцахыг хүссэн хүмүүстээ онлайн болон танхимын сургалтуудыг өгч байгаа. Аймгуудаас холбогдож сургалт авдаг учраас ажлаар ийш тийшээ явах тохиолдлууд байдаг.
Малчдад юу гэж зөвлөх вэ ?
Малчид маань аль болох хямд өртөгөөр гэрийн нөхцөлд улаан буудайг тариалахад болохгүй зүйл үгүй. Нэгдүгээрт мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэдэхгүйгээс болж хүмүүс алддаг шүү дээ. Анхны оролдлого нь бүтэхгүй байвал түүн дээр шантрах, орхих хэрэггүй. Цааш нь үргэлжлүүлэн сайжруулалтаа хийгээд явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Оролдлого сайт оройд нь гэдэгтэй адил. Энэ жил зуд ихтэй байсан учир малчдын амьдрал ахуйд хүнд туссан.Өвс тэжээлийн нэгийн үнэ 20 мянгаас дээш үнээр борлуулагдсан нь малчдад эдийн засгийн хувьд томоохон хүндрэл үүсгэсэн гэж харж байгаа. Тиймээс зөв арга техникийг нь сураад авбал хямд өртөгөөр сайн чанарын тэжээл бий болгох боломжтой юм аа.

Танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Баярлалаа...

Photos from Залуучууд хөгжлийн төв Дорноговь's post 11/04/2024
Want your business to be the top-listed Government Service in Sain-Shand?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Sain-Shand
44100