Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Share

Төрийн байгууллага

Photos from Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар's post 02/06/2026
Photos from Монгол Улсын Засгийн газар's post 31/05/2026
31/05/2026

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:

Аймаг, нийслэл, сум дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлүүдийг бүртгэлжүүлж, зураглал гаргаж, эрэмбэлж, тодорхой хугацаанд арилгах төлөвлөгөө боловсруулна. Энэ ажлыг тайлангаар биш үр дүнгээр хэмжинэ. Хэдэн хуудас тайлангаар биш хэдэн эрсдэл арилгаснаар уралдуулж, ажлыг нь урамшуулна.

Иргэдийн оролцоонд тулгуурласан эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгож байна. “E-mongolia” платформ болон “E-kids” цэсээр дамжуулж хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй асуудлыг мэдээлдэг болно. Үүнийг нь холбогдох байгууллагууд хугацаанд нь шийдвэрлэж, хэдэн эрсдэл арилгаснаар ажлаа үнэлүүлнэ.

Photos from Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар's post 30/05/2026

ИХХЭТ СУМАНД ИРГЭДИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
“Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус газраас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, мэргэжлийн эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй хамтран Иххэт суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. Дээрх арга хэмжээгээр шинээр газар өмчлөх-88 иргэний хүсэлтийг хүлээн авч цахим системд бүртгэж, газар өмчлүүлэх тухай сумын Засаг даргын захирамжийг гаргуулан шийдвэрийг мэдээллийн санд оруулж, мэдэгдэх хуудсыг газар өмчлөгч иргэдэд өгч, мэргэжлийн эрх бүхий компаниар газрыг тэмдэгжүүлэн, газар өмчлөлийн материалыг 77 иргэнд хүлээлгэн өглөө. Мөн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчлөх 2 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

30/05/2026
30/05/2026
30/05/2026

📢 ШҮГЭЛ ҮЛЭЭХИЙГ ДЭМЖЬЕ
(Авлига, зөрчил, хууль бус үйлдлийг мэдээлэх иргэний оролцоо)
Шүгэл үлээх гэдэг нь байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргаж буй авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль бус үйлдэл, ёс зүйн зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэхийг хэлнэ. Энэ нь шударга ёс, ил тод байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах чухал оролцоо юм.
📌 Мэдээлэл өгөх боломжтой сувгууд
Иргэн, албан хаагч та дараах сувгаар мэдээлэл өгөх боломжтой:
☎️ Утасны дугаар, тусгай “итгэлцлийн утас”
📧 Цахим шуудан
🌐 Байгууллагын цахим хуудас, өргөдөл гомдлын систем
📮 Санал хүсэлтийн хайрцаг
🏢 Хариуцсан албан тушаалтан, ёс зүйн зөвлөлд биечлэн хандах
🔒 Нууцлал хангасан онлайн мэдээллийн платформ
🛡️ Шүгэл үлээгчийг хамгаалах арга хэлбэр
Шүгэл үлээгчийг аливаа дарамт, ялгаварлал, ажлын байрны хохирлоос хамгаалах нь төр, байгууллагын үүрэг юм.
Хамгаалалт нь:
🔐 Хувийн мэдээллийг нууцлах
🚫 Дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах
⚖️ Хууль зүйн хамгаалалт үзүүлэх
👥 Ажлын байр, албан тушаалын баталгааг хангах
📄 Мэдээллийг нууцлалтайгаар шалгах
🤝 Сэтгэл зүй, зөвлөгөөний дэмжлэг үзүүлэх зэрэг хэлбэртэй байна.
🌟 Шүгэл үлээхийн ач холбогдол
Шүгэл үлээх нь:
✅ Авлига, зөрчлийг эрт илрүүлэх
✅ Төсөв хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг дэмжих
✅ Байгууллагын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх
✅ Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх
✅ Шударга, ёс зүйтэй орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
🤝 Иргэн бүрийн оролцоо чухал
“Хараад өнгөрөх бус, мэдээлж хамгаалъя.”
Шударга нийгмийг бий болгоход таны мэдээлэл үнэ цэнтэй хувь нэмэр болно.

Photos from Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар's post 27/05/2026
Want your business to be the top-listed Government Service in Sain-Shand?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Дорноговь Сайншанд 3 дугаар баг
Sain-Shand