Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Share

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны фэйсбүүк хуудас

02/06/2026

Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр өвлөгчид шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас иргэд, олон нийтэд хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт, ерөнхий дараалал, бүрдүүлэх баримт бичгийн талаар нэгдсэн мэдээлэл хүргэх, иргэдийн түгээмэл асуултад хариулт өгөх зорилгоор "НЭГДСЭН ӨДӨРЛӨГ"-ийг 2026 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Сайншанд суманд зохион байгуулагдана.

Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

31/05/2026

МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр", Хүүхдийн баярын мэндийг хүргэе.

Үндэстний ирээдүй, эх орны үнэт баялаг, эрхмийн дээд эрдэнэ болсон бүх хүүхэд багачууддаа эрүүл саруул, баяр жаргал дүүрэн өсөж, эрдэм номдоо шамдан суралцаж, эцэг эхдээ ачлалтай, эх орондоо тустай иргэн болон төлөвшихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
https://www.gov.mn/org/dornogviikh

Photos from Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 30/05/2026

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар зарлигаар Төр захиргааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, нийгэм эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ЦЭВЭГИЙН ДАМБЫГ "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсаныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гардуулан өглөө.

Төрийн дээд одон медаль хүртсэн танд баяр хүргэж, сайн сайхныг хүсье.
https://www.gov.mn/org/dornogviikh

Photos from Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 30/05/2026

ЗАМЫН-ҮҮД СУМАНД “АЛДАРТ ЭХ” НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

(2026.05.30) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 71 дүгээр зарлигаар Замын-Үүд, Эрдэнэ сумын олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 74 эхчүүд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа.

“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар гардуулан өглөө.
https://www.gov.mn/org/dornogviikh

Photos from Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 30/05/2026

(2026.05.30) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 71 дүгээр зарлигаар Дорноговь аймгийн олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 238 эхчүүд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа.
https://www.gov.mn/org/dornogviikh

Photos from Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 30/05/2026

“АЛДАРТ ЭХ” НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

(2026.05.30) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 71 дүгээр зарлигаар Дорноговь аймгийн олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 238 эхчүүд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа.

“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар гардуулан өглөө.
https://www.gov.mn/org/dornogviikh

Photos from Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 22/05/2026

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮД СУМАНД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

(2026.05.22) БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн болон бусад албаны төлөөллийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар өнгөрсөн оны хамтын ажиллагааг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
https://www.gov.mn/org/dornogviikh

Photos from Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 20/05/2026

"ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Хариуцлагатай сонгогч” сургалтыг залуу үеийнхэнд сонгуулийн ач холбогдол, сонгогчийн эрх, үүрэг, сонгуулийн үйл ажиллагаанд иргэдийн оролцооны ач холбогдол, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан сонголт хийхийн чухлыг онцлон танилцуулж, ардчилсан нийгэм дэх иргэн бүрийн оролцоо, ёс зүйтэй сонголтын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
https://www.gov.mn/org/dornogviikh

20/05/2026

ДОРНОГОВЬ АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ СУДЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ)-өөс “Дорноговь аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгааг Нийгэм, эрх зүйн бодлогын судалгааны “Судлаач хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Иймд иргэд, олон нийтийг судалгаанд идэвхтэй хамрагдаж, өөрсдийн оролцоогоороо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин, илүү аюулгүй, амар тайван нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
https://forms.gle/usk1W38c93RywpaG6
https://www.gov.mn/org/dornogviikh

Photos from Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 17/05/2026

“ЧОЙР-ЗАМЫН ҮҮД ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ”-ЫН ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

(2026.05.17) Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжил болон Олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Чойр-Замын Үүд чиглэлийн тусгай зориулалтын 435.3 км урттай авто замын төслийн барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ боллоо.

Тус зам тавигдсанаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, тээвэр логистикийн чадавхыг нэмэгдүүлэх, экспорт болон импортын ачаа эргэлтийг эрчимжүүлэх замаар говийн бүс нутгийн хөгжлийг хурдасгана.

Энэхүү замын 90 хувь нь Дорноговь аймгийн 7 сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх томоохон хэмжээний авто зам болох юм.

Зам, тээврийн яамнаас 2 үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарч, өнөөдрөөс барилгын ажлыг эхлүүллээ.
https://www.gov.mn/org/dornogviikh

Want your business to be the top-listed Government Service in Sain-Shand?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Dornogobi
Sain-Shand