05/06/2026
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР
Жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг дэлхий нийтээрээ Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 1972 онд Шведийн Стокгольм хотноо болсон НҮБ-ын Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх бага хурлын шийдвэрийн дагуу бий болгож, 1973 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.
Дэлхийн байгаль орчны өдөр нь байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулж, бодит үйл ажиллагааг өрнүүлэхийг уриалдаг.
2026 оны Дэлхийн байгаль орчны өдрийг “Inspired by Nature. For Climate. For Our Future” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь байгальд суурилсан шийдлүүдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг хамгаалан тогтвортой ирээдүйг бүтээхэд улс орон, байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал
Өнөөдөр дэлхийн 150 гаруй улс орон Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан байгаль хамгааллын салбарт хүчин зүтгэж буй албан хаагчид болон эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа иргэн танд баярын мэнд хүргэе.
27/05/2026
🇮🇹 COP ТҮҮХ 1:
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) анхны Талуудын бага хурал (COP) 1997.09.29-10.10-ны өдрүүдэд Италийн Ром хотноо болсон түүхтэй. Анхны COP-ын гол санаачилга юу байв, дэлхийн хэдэн орон оролцсон болон хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг хүргэе.
📌Оролцогчид:
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын анхны бага хуралд тухайн үед нэгдсэн 170 гаруй улс, НҮБ-ын агентлагууд, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид оролцжээ. Энэ хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцыг “онолын баримт бичиг”-ээс бодит хэрэгжилтийг эхлүүлсэн, олон улсын хамтын ажиллагааг бодитоор эхлүүлэх анхны алхам болсон байна.
📌Хөрөнгө, санхүү:
COP1 бага хурлаар тодорхой мөнгөн дүн зарлаагүй. Харин хөгжиж буй орнуудад санхүү, техникийн дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгох асуудлыг голчлон хэлэлцсэн байна. Үүний үр дүнд, Олон улсын аргачлалын (GM)-ийн чиг үүргийг тодорхойлж, дараа нь Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын санхүүгийн механизм болгох суурь тавигдсан гэж дүгнэжээ.
📌Гол санаачилга:
•Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын институцийн бүтэц бүрдсэн.
•Улс орнууд Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр (NAP) боловсруулах үүрэг хүлээсэн.
•COP1 цөлжилт, газрын доройтлыг хөгжлийн асуудал гэж тодорхойлсон түүх бичигдсэн.
#КОП17
26/05/2026
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ
[English Below]
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл D-Parliament системд албан ёсоор байршууллаа.
Өнгөрсөн хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж, өнөөдрөөс эхлэн олон нийтийн санал авахаар D-Parliament платформд нээлттэй байршуулж байна.
Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ https://d.parliament.mn/tusul/1ebd0283-6461-4303-a389-57a060a60f80
#Байгаль хамгааллын ирээдүй-хамтын оролцооноос эхэлнэ.
#ТХГНхууль #ҮндэснийХэлэлцүүлэг
***********************************************************************
The Revised Draft of the Protected Areas Law Has Officially Been Published on the D-Parliament Platform.
Over the past period, public discussions on the revised draft of the Protected Areas Law were organized across Mongolia. Starting today, the draft has been officially published on the D-Parliament platform and opened for public feedback.
You can find the law draft here: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/https://d.parliament.mn/tusul/1ebd0283-6461-4303-a389-57a060a60f80
future of nature conservation begins with collective participation.
23/05/2026
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур хөтөлбөрт шалгарч батламжаа гардан авлаа.
16/05/2026
🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ТЭР БУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хангайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид урд тамирын голын эрэг дагуу мод тарьж, усалгаа хийлээ 🌳🌳🌳