Гэгээ.мн

Гэгээ.мн

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гэгээ.мн, Аймгийн төв, Tsetserleg.

Гэгээ.мн нь мэдээллийн цахим хуудас юм.
Мэргэжлийн болоод бүтээлч байдлыг эрхэмлэж, гэгээлэг бүхнийг мэдээлнэ.
Та лайк дарж, шэйр хийн дэмжээрэй. Баярлалаа.
Холбоо барих дугаар: 88019737

Photos from Гэгээ.мн's post 05/06/2026

✅Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран “Шүүх шинжилгээний байгууллагын хангайн бүсийн нэгдсэн сургалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
✅Энэхүү сургалтад аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллагын болон хууль сахиулах байгууллагын 130 гаруй алба хаагчид оролцлоо.
✅Сургалтаар хуурамч бичиг баримтын шинжилгээний талаар ерөнхий ойлголт, хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист шинжилгээ, ДНХ-ийн шинжилгээ, шүүх сэтгэцийн шинжилгээний талаарх сургалт мэдээллийг өглөө.

05/06/2026

#Мэдээ
Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн төвийг байгуулах зөвлөлдөх уулзалт боллоо

Photos from Гэгээ.мн's post 05/06/2026


Аймгаас Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй ААНБ - ууд гадна орчны тохижилт, ногоон байгууламжийг тордох ажилд шамдаж буй.

Улсын чанартай авто зам дагуу байрладаг Undram hotel & Restaurant байгууллагынхаа гаднах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилтод анхаарч 10 ширхэг мөнх ногоон гацуур модыг тарьжээ.

05/06/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” нь хүүхдэд харшил төрүүлж, бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байна‼
Бүү худалдаж ав, лангуунаасаа ч татмаар юм байна шүү худалдаа эрхлэгчид минь...

04/06/2026

АРХАНГАЙ АЙМАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ БОЛНО

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу 2026 оны 06 дугаар сарын 10,11,12-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг Эрдэнэбулган суманд зохион байгуулна.

Тус иж бүрэн сургууль нь удирдах бүрэлдэхүүний танхимын сургалт, штабын дадлага, дуурайлган үзүүлэх дадлага сургууль, иргэдийг нүүлгэн шилжүүлэх үе шаттай гурван өдөр үргэлжилнэ.

Гамшгийн үед удирдлагын шийдвэр гаргалт, байгууллагуудын харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлж, сайжруулахад чиглэгдэнэ.

Иймд иргэд та бүхэн дадлага сургуульд идэвхтэй хамрагдана уу.

04/06/2026

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг камерын тусламжтайгаар илрүүлж байна.
Архангай аймгийн Цагдаагийн газар

Photos from Гэгээ.мн's post 04/06/2026

Нэр дэвшигчид үнэмлэхээ авлаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10 дахь хэсэгт заасны дагуу Эрдэнэбулган сумын 2026 оны нөхөн сонгуульд 2, 6, 7 дугаар тойрогт нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх олгожээ.

Сонгуулийн сурталчилгаа 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр албан ёсоор эхэлж, 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 24:00 цагаас өмнө дуусна.
Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо

04/06/2026

Эрдэнэмандал сумын "Борын гуя" хоршоо сумын төвийн ард иргэддээ "Эрдэнэмандалд үйлдвэрлэв" төвөөр дамжуулан шинэ мах, сүү, тараг, цагаан идээгээр үйлчилгээ үзүүлж байна.

04/06/2026

Өрнийг зорьсон Монголчуудын эрдмийн харгуй
/баримтад нэвтрүүлэг/
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулав.
МОНЦАМЭ Агентлаг

04/06/2026

#Мэдээ
“Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” марафонд 2109 хүүхэд оролцлоо
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Want your business to be the top-listed Government Service in Tsetserleg?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Аймгийн төв
Tsetserleg