Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Share

Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

05/06/2026

ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАЯ!

☝️Хүүхдийн бие бялдар, физиологийн чадавхаас давсан ачаалал шаардсан, эсвэл амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, цаашлаад оюун ухаан, сэтгэлзүй, хүмүүжил, хөгжлийн хэвийн үйл явцад сөргөөр нөлөөлөх ажлын байруудад хүүхэд ажиллуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон.
👨‍👩‍👧‍👦 Хүүхдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг хамгаалах нь хэн бүхний үүрэг юм.

#ХүүхэдХайрИрээдүй
#НэгдүгээртХүүхэд

Photos from Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 05/06/2026

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. 📌Хуралд 18 сумын хүүхдийн төлөө зөвлөл цахимаар, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд 88%-ийн ирцтэйгээр танхимаар оролцлоо.
☝️Хурлаар 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, аймгийн Засаг даргын "Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх" 01 тоот албан даалгаврын хэрэгжилт, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнг хэлэлцэв.
📌 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Цагдаагийн газар, Боловсролын газар болон Төвшрүүлэх, Өндөр-Улаан, Хашаат сумдын Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцлаа.
📌Хурлаас хүүхдийг ахуйн осол, гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ✅✅️️зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
☝️Хуралдааны үр дүнд:
📌Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид Хүүхдийн ордонтой болох шийдвэрийг гаргаж, шаардлагатай төсөв, хүний нөөцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн, хүүхэд хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
📌Өрх бүрийн эрсдэлийг үнэлж, хүүхдэд учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.
📌 “Хүүхэд, гэр бүлийн виртуал хөтөч”-ийг өрх бүрт хүргэн ажиллах чиглэл гарлаа.

04/06/2026

🎯КИНО -СЭТГЭЛ ЗАСАЛ гэж сонсож байсан уу?
Заримдаа кино бидэнд өөрийгөө ойлгох, бусдын мэдрэмжийг мэдрэх, амьдралыг өөр өнцгөөс харах боломжийг олгодог.
🔆Иймээс өсвөр насны хүүхэд, залуусыг кино үзэж, үзсэн агуулгаа хамтдаа ярилцан, өөрийн бодол мэдрэмжээ чөлөөтэй хуваалцах "Кино сэтгэл засал" хөтөлбөрт урьж байна.📣👌👌👌

Photos from Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 03/06/2026

👶👧“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА👧👶

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улс 1952 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Хүүхдийн баяр” буюу “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил 74 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

📌🧿 “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн Баярын арга хүрээнд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсох нөхцөлийг бүрдүүлсэн аюулгүй, хүртээмжтэй орчинд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хамт чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох 15 төрлийн арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:
👩“Алдарт эхийн одон” гардуулах арга хэмжээ
👩‍🍼”Шинэ төрсөн эхчүүдэд” хүндэтгэл үзүүлэх
🎮”Шинэ эриний шинжлэх ухаанч” хүүхэд өртөө
🎨”Өнгө будгийн аялал” хүүхдийн CANVAS ART өртөө
👦👧”Нарны хүүхдүүд” өдөрлөг арга хэмжээ
🎤“Open mic” чөлөөт хөтөлбөр
🇲🇳”Өсвөрийн үндэсний шагайн харваа” тэмцээн
🏀”3x3” сагсан бөмбөгийн тэмцээн
♟️”Даам” тэмцээн
👶”Мөлхөө жаал” тэмцээн
🎭”Өнгөөр будсан мөрөөдөл” зургийн үзэсгэлэн
🚴‍♂️”Унадаг дугуйн” уралдаан
🏓”Ширээний теннис”-ний тэмцээн
👩‍❤️‍👨”ААВ-ЭЭЖ-БИ” хөгжөөнт тэмцээн
🤼‍♂️”Хуйрнан шуугигч” бөхийн барилдаан

📌Арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
🇲🇳Хамтран ажилласан Төр байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагууддаа ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Ganbold Oyunnaran

#НэгдүгээртХүүхэд

Photos from Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 02/06/2026

👕“ЯРЬДАГ ФУТБОЛК 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

📌Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн дуу хоолой, үзэл бодол, бүтээлч оролцоог дэмжих зорилготой “Ярьдаг Футболк 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
🤝Тус арга хэмжээг ЭМНИСТИ Интернейшнел байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран зохион байгуулж, хүүхдүүд өөрсдийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, нийгэмд хүргэхийг хүссэн санаа, уриагаа футболкон дээр зураг, дүрслэлээр илэрхийлэн оролцлоо.
👫Оролцогч хүүхдүүд шударга ирээдүй, аюулгүй орчин, хүүхдийн эрхийг дээдэлсэн нийгэм, үе тэнгийн дээрэлхэлтгүй сургууль, найрсаг харилцаа зэрэг сэдвийг бүтээлдээ тусган харуулж, өөрсдийн дуу хоолойг футболкоор дамжуулан хүргэлээ. Мөн хүүхэд бүр эрхээ эдэлдэг, хамгаалагдсан, хөгжих тэгш боломжтой орчинд амьдрах хүсэл эрмэлзлээ бүтээлээрээ илэрхийлсэн юм.
👏Арга хэмжээний хүрээнд хүүхдүүд багаар хамтран ажиллаж, бүтээлээ танилцуулан үзэл бодлоо солилцсон нь тэдний оролцоо, манлайлал, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
📌“Ярьдаг Футболк 2026” арга хэмжээ нь хүүхдийн эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл бодлыг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэсэн үр дүнтэй санаачилга болсон бөгөөд хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэн хамгаалах, тэдний оролцоог дэмжих үйлсэд бодит хувь нэмэр орууллаа.
👍✌️Хүүхэд бүр аюулгүй, ээлтэй орчинд өсөж хөгжих эрхтэй. Тэдний дуу хоолойг сонсож, эрхийг нь хамгаалж, хөгжлийг нь дэмжих нь хүн бүрийн үүрэг билээ.
Ganbold Oyunnaran

Photos from Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 01/06/2026

🕹️”ШИНЭ ЭРИНИЙ ШИНЖЛЭХ УХААНЧ” өртөө

✅Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Шинэ эриний шинжлэх ухаанч хүүхэд" өртөө зохион байгуулагдлаа. Тус өртөөгөөр дорны бүх төрлийн дроны сургалт болон таниулах үзүүлэн туршилтууд зохион байгуулаглаа.
🔬Туршилтын дрон
🔬VR дрон
🔬Электрон дрон
🔬Virtual дрон
Зэрэг дронуудын туршилтууд зохион байгуулагдлаа.
Ganbold Oyunnaran

#НэгдүгээртХүүхэд

Photos from Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 01/06/2026

🎉 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ 🎈
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Архангай аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд хамтран хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хүүхэд багачуудын хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зорилгоор сонирхолтой дөрвөн өртөөг ажиллууллаа. 👏✨
🐣 “Мөлхөө жаал” өртөө – бага насны хүүхдүүдэд зориулсан хөгжүүлэх тоглоом, хөгжилтэй тэмцээн уралдаан
🎨 “Өнгө будгийн аялал” өртөө – хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зураг зурах, өнгө будгийн үйл ажиллагаа
🔬 “Шинэ эриний шинжлэх ухаанч хүүхэд” технологийн өртөө – шинжлэх ухаан, технологийн сонирхолтой туршилт, танин мэдэхүйн үзүүлбэрүүд
🛡️ “Хүүхэд хамгааллын өртөө” – төөрсөн хүүхдийг эцэг эхэд нь хүлээн өгөх, амрах, хүүхэд хооллох 🍼 болон хөхүүлэх боломж бүхий асрууд үйлчилгээ үзүүллээ.
🌈 Тус арга хэмжээнд оролцсон хүүхэд багачууд нас насны онцлогт тохирсон төрөл бүрийн хөгжөөнт, танин мэдэхүйн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, баярын өдрөө инээд баясал дүүрэн, үр бүтээлтэйгээр өнгөрүүллээ 🥳💖

Photos from Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 01/06/2026

🎨ӨНГӨ БУДГИЙН АЯЛАЛ" ХҮҮХДИЙН КАНВАС АРТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА🌈

🌸6 дугаар сарын 1-ний өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Өнгө будгийн аялал” Canvas Art зургийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

🌺Тус арга хэмжээнд 100 гаруй хүүхэд оролцож, өөрсдийн төсөөлөл, хүсэл мөрөөдөл, сэтгэл хөдлөлөө өнгө будгаар илэрхийлэн уран бүтээлээ туурвилаа. Хүүхдүүдийн зурсан бүтээлүүд нь тэдний бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц санаа, авьяас чадварыг тодхон харуулсан бөгөөд арга хэмжээ баяр хөөр, инээд хөөрөөр дүүрэн болж өнгөрлөө.

🌼Арга хэмжээнд оролцсон хүүхэд багачууд өөрийн гараар бүтээл урлахын зэрэгцээ найз нөхөдтэйгөө хамтран суралцаж, шинэ туршлага хуримтлууллаа.

🪷Хүүхэд бүр аз жаргалтай, бүтээлч ирээдүйн эзэн байх болтугай. 🎨🖌️🌈

#ӨнгөБудгийнАялал #ХүүхдийнБаяр2026 #ХүүхэдХайрИрээдүй Ganbold Oyunnaran

Photos from Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 01/06/2026

"МӨЛХӨӨ ЖААЛ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулсан "Мөлхөө жаал" тэмцээн маань амжилттай зохион байгуулагдлаа.
👌Тэмцээнд 6-12 сартай өхөөрдөм хөөрхөн баяцхан ханхүү, гүнжүүд маань оролцлоо.
Уралдаж байгаад ухарч давхидаг
Уйлж мөлхөөд түрүүлж ирдэг
Алгаа ташин тонтгонон бүжиглэдэг
Азын бөмбөгөө амандаа хийдэг
Хүн бүрийн хайрыг булаасан
Хөгжилтэй хөөрхөн дүү нарын маань анхны тэмцээн байлаа.
🥇Өхөөрдөм хөөрхөн эгдүүтэй хамгаас эрхэм жентелмен залуу Б.Азбаяр дүү маань ТЭРГҮҮН байр эзэллээ. Хоол хоолны дундаас хамгийн дуртай хоол нь будаатай хоолнуудад маш ихээр дуртай. Зурагтаар дуртай дуугаа сонсоод өдөржин бүжиглэдэг гэнэ шүү.
🥈Эрхэмээс эрхэм хамгаас хөөрхөн эгдүүтэй Б.Билэгт-Эрдэнэ дүү маань ДЭД байр эзэллээ. Банштай хоолонд маш ихээр дуртай гэнэ. Дуртай дуугаа тавиад гэртэй өдөржин бүжиглэх дуртай гэнэ шүү.
🥉Ээж аавын амин эрдэнэ, эмээ өвөөгийн эрх гүнж Б.Энхжин маань ГУТГААР байр эзэллээ. Бантан, нухсан төмс, тараг, иогуртад маш ихээр дуртай. Хайртай дотны хүмүүс нь
Гүнжээ, Дагинаа гэж өхөөрдөн дууддаг. Ээжтэйгээ салхинд гарах, зурагтаар хүүхдийн дуу сонсох дуртай. Өдөржин үймүүлнэ, тоглоомоо тарааж тоглодог гэнэ шүү.
🤩Хүний амьдралд аз од өдөр бүр тохиогоод байдаггүй ч амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож, азын бөмбөгийг атгаж, аз од нь алгандаа гийсэн аавын сэргэлэн охин Б.Пүрэвсүрэн дүүдээ амьдралынх нь турш дандаа азтай одтой хиймортой явхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна аа.
ТЭМЦЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЭГДҮҮТЭЙ ЖААХАН ДҮҮ НАРТАА АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ🥰😍😘👏.


01/06/2026

✨✨✨Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг эрхэм хүүхэд багачууд та бүхэнд хүргэж байна. ✨✨✨
#Хүүхэд
#хайр
#ирээдүй

Want your business to be the top-listed Government Service in Tsetserleg?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Архангай аймгийн Эрдэнэбулган сум
Tsetserleg
65000