30/05/2026
🌱 Хүүхдийн ирээдүй өнөөдрийн зөв сонголтоос эхэлдэг.
Бидний сонгож буй хүнс хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа болон эрүүл дадалд шууд
нөлөөлдөг.
Тиймээс хүнсний сонголтдоо дараах зүйлсийг анхаарцгаая👇
🔍 Тэжээллэг чанар, орц найрлагыг сайтар шалгах
🚫 Хэт их сахар, давс, өнгө оруулагчтай бүтээгдэхүүнээс татгалзах
🥛🍎 Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг шим тэжээлтэй хүнс сонгох
📅 Хадгалах хугацаа, сав баглаа боодлыг бүрэн бүтэн байдлыг нягтлах
💧 Ус уух зөв дадлыг хэвшүүлэх
Эрүүл сонголт эрүүл ирээдүй
29/05/2026
🌱 Хүүхдийн ирээдүй өнөөдрийн зөв дадлаас эхэлдэг.
🍎 Эрүүл хооллолт
💧 Ус уух зөв дадал
🏃 Идэвхтэй хөдөлгөөн
😴 Чанартай амралт
💙 Эрүүл зөв зуршил
Эдгээр энгийн мэт боловч чухал дадлууд нь хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа болон сэтгэн бодох чадварт хамгийн том хөрөнгө оруулалт болдог.🍎🧼🏃♀️☀️
✨ Эрүүл сонголт =Эрүүл ирээдүй ✨
#ЭрүүлДадал #ЭрүүлИрээдүй
#ГэрБүл #ХүүхдийнЭрүүлМэнд
29/05/2026
👨👩👧👦💚 ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД ЭРҮҮЛ ДАДАЛ БЭЛЭГЛЭЕ! 🌱
Хүүхдийн эрүүл чийрэг өсөх, халдварт өвчнөөс сэргийлэх, насан туршдаа зөв амьдрах хэв маягийн суурь нь бага насанд хэвшүүлсэн өдөр тутмын жижиг дадлуудаас эхэлдэг. 🍎🧼🏃♀️☀️
Хүүхэд таны хэлснээр биш, хийснээр тань суралцдаг тул гэр бүлээрээ хамтдаа үлгэрлээрэй. ❤️
✨ Эрүүл сонголт =Эрүүл ирээдүй ✨
#ЭрүүлДадал #ЭрүүлИрээдүй
#ГэрБүл #ХүүхдийнЭрүүлМэнд
29/05/2026
📣Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн асран хамгаалагч нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа
📌Архангай аймгийн хэмжээнд 2026 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 3892 иргэн, ахмад настан 11804 бүртгэлтэй байгаагаас тодорхой хувь нь байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байна.
✅Энэ хүрээнд Эрдэнэбулган сумын байнгын асаргаа шаардлагатай иргэдийг асарч буй асран хамгаалагч нарт зориулан гэрийн асаргаа сувилгаа, хэвтрийн өвчтөний байрлал солих аргачлал, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм мөрдөх, зөв хооллолт, эмийн зохистой хэрэглээний талаар онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж асаргаа сувилгааны ур чадварыг нэмэгдүүллээ.
✅Тус сургалт нь байнгын асаргаа шаардлагатай иргэдэд үзүүлэх гэрийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, асран хамгаалагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
28/05/2026
📣📣📣“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ” ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
✅Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан гаргасан “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ” зарлиг нь монгол үндэстний уламжлалт мэдлэг, өв соёлыг хамгаалан хөгжүүлэх, хүн амын удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, уламжлалт анагаах ухааны судалгаа, шинжилгээ, эмчилгээ, сургалт, хэрэглээг шинэ түвшинд хүргэхэд чиглэсэн чухал бодлогын баримт бичиг юм.
✅Тус зарлигийг Анагаах Ухааны Доктор, Зөвлөх эмч, ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны салбар зөвлөлийн гишүүн Д.Машбат Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидад ёслол төгөлдөр гардуулав.
✅Энэхүү зарлиг нь Уламжлалт анагаах ухааны үнэт өвийг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэх, үндэсний онцлогт тулгуурласан эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
“ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЬЕ-УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНАА ХӨГЖҮҮЛЬЕ”
27/05/2026
👉 Хүүхдийн баярын бэлгийн багцаа хэрхэн сонгох вэ?
⚠ Хүүхдэдээ бэлэг сонгохдоо дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай.
#АрхангайЭМГ #Эрүүлбэлэг #Эрүүлхүүхэд
27/05/2026
👉 Хүүхдийн баярын бэлгийн багцаа хэрхэн сонгох вэ?
✅Хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахарын агууламж багатай эрүүл сонголт хийгээрэй.
#АрхангайЭМГ #Эрүүлбэлэг #Эрүүлхүүхэд