Дотоодын цэргийн 810 дугаар анги

Дотоодын цэргийн 810 дугаар анги

Share

Дотоодын цэргийн дугаар анги

Шударга, зарчимч, хүнлэг алба хаагч
Эв нэгдэл, эрч хүчтэй хамт олон
Эх орон, үндэсний аюулгүй байдал
/Дотоодын цэргийн 810 дугаар ангийн албан ёсны цахим хуудас/

Photos from Дотоодын цэргийн 810 дугаар анги's post 01/06/2026

🇲🇳 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🌸 Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ангийн “Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчид авьяас чадвар, сурч эзэмшсэн мэдлэгээ тайлан тоглолтоороо дамжуулан эцэг эхчүүд болон алба хаагчдад хүргэлээ.

🎯 Мөн хүүхэд багачуудын дунд хийн буудлагын тэмцээнийг 2 насны ангиллаар зохион байгуулж, нийт 60 гаруй хүүхэд идэвхтэй оролцон хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

🌍 Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе ❤️

Photos from Дотоодын цэргийн 810 дугаар анги's post 31/05/2026

🇲🇳 “ЖАНЖИН ЗЭВ” НЭРЭМЖИТ ГАРДАН ТУЛААНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын гардан тулааны холбооноос зохион байгуулсан 27 дахь удаагийн “Жанжин Зэв” нэрэмжит Гардан тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд тус ангийн алба хаагчид амжилттай оролцож, нийт 29 багц медаль хүртлээ.

Тэмцээний онцлог нь энэ жил Хугацаат цэргийн алба хаагчдын төрөл нэмэгдсэн явдал байв.

Нийт амжилт:
🥇 Алт – 6
🥈 Мөнгө – 6
🥉 Хүрэл – 17
(Үүнээс ХЦАХ: 🥇2, 🥈5, 🥉7)

✅ “Тулаан” төрөл
↘️ 73кг-д д/ч Г.Улсболд 🥇
↘️ -53кг-д д/а Э.Энхсаруул 🥉

✅ Насанд хүрэгчдийн өөрийгөө хамгаалах төрөл
↘️ 85кг-д а/д О.Мөнх-Очир 🥇
↘️ б/ч Ц.Анхбаяр 🥈
↘️ б/ч Б.Эрмүүн 🥉

↘️ 90кг-д б/ч Н.Төрмөнх 🥈
↘️ д/а Д.Ганхүлэг 🥉

↘️ +90кг-д а/х Б.Батзориг 🥉

✅ Насанд хүрэгчдийн эмэгтэй өөрийгөө хамгаалах төрөл
↘️ +70кг-д д/а С.Отгонгэрэл 🥇
↘️ д/а И.Наранцэцэг 🥉

↘️ -70кг-д д/а Э.Энхсаруул 🥉

✅ Өөрийгөө хамгаалах 1+1 төрөл
↘️ д/ч Г.Улсболд, д/ч Г.Балжинням нар 🥉

✅ Залуучуудын өөрийгөө хамгаалах төрөл
↘️ 90кг-д д/а Д.Ганхүлэг 🥈
↘️ а/б Б.Батзориг 🥉

↘️ +90кг-д б/ч С.Одмандах 🥈
↘️ б/ч Э.Эрмүүн 🥉
↘️ б/ч Ц.Анхбаяр 🥉

↘️ 3х3 багийн төрөл 🥉

✅ Залуучуудын эмэгтэй өөрийгөө хамгаалах төрөл
↘️ -70кг-д д/а Б.Энхсаруул 🥉
↘️ +70кг-д д/а Б.Энхжин 🥇

✅ ХЦАХ-ын өөрийгөө хамгаалах төрөл
↘️ -70кг-д б/ч Д.Билгүүнболд 🥇
↘️ б/ч Х.Азхүү 🥈
↘️ б/ч М.Бэлгүдэй 🥉
↘️ б/ч Б.Баярбаатар 🥉

↘️ +70кг-д б/ч Н.Төрмөнх 🥇
↘️ б/ч Ц.Анхбаяр 🥈
↘️ а/б Б.Батзориг 🥉

🏆 Тус анги залуучуудын төрөлд “ДЭД” байрт шалгарлаа.

Мөн арга хэмжээний үеэр тус ангийн мэдээлэл хүлээн авагч, дэд ахлагч Б.Энхжинд гардан тулааны бор бүс 3 дан олгогдлоо.

27/05/2026

🇲🇳 НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅ Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгатай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь хамтран ажилладаг байгууллагуудын алба хаагч, ажилтан, хамт олонд уран бүтээлийн хэсэгчилсэн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэн, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэрт нь талархал илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.

Photos from Дотоодын цэргийн 810 дугаар анги's post 26/05/2026

АЛБА СУРТАЛЧЛАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Өмнөговь аймгийн Цогтцэций сумын "Мөрөөдөл" ерөнхий боловсролын II сургуулийн 180 сурагчдад ангийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгийг өнөөдөр /2026.05.26/ зохион байгууллаа.

✅Тус арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын алба хаагчид үлээвэр найрал хөгжмөөр мэндчилгээ хүргэж, ангийн зэвсэглэл, тусгай зориулалтын техник хэрэгслийг танилцуулах, хугацаат цэргийн алба хаагчдын гардан тулаан, зэвсэгтэй үзүүлэх тоглолт, алба хаагчдын хүүхдүүдийн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулж, анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөгийг зохион байгууллаа.

✅Мөн хүүхэд багачуудын дунд “Хийн буудлага”-ын тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг урамшуулан шагнаж, эх оронч үзэл төлөвшүүлэх, цэрэг, цагдаагийн албаны онцлогийг сурталчлан таниулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Photos from Дотоодын цэргийн 810 дугаар анги's post 25/05/2026

🇲🇳ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ГИШҮҮД АЖИЛЛАЛАА.

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, түүний агуулга, мөн чанар, тулгамдаж буй асуудал, тэр дундаа Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт Протоколыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, цаашид үр дүнтэй хамтран ажиллаж хүний эрхийн баталгааг хангах, бүрдүүлэх зорилгоор “ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ, ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг сумын төрийн алба хаагчдын дунд зохион байгууллаа.

Хөтөлбөрийн дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн доктор (Ph.D), профессор Я.Цэлмэн "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, стратеги",
Ахлах референт Б.Дэлгэрмаа "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмж, хууль зүйн учир холбогдол", Референт Н.Манлайбаатар "Хүний эрх, эрх чөлөө, хүний халдашгүй эрх, хүний нэр төр, алдар хүнийг гутаан доромжилж харьцахаас урьдчилан сэргийлэх тухай" мөн "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх нь; хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах, хүний эрх хамгааллын тогтолцоо, хууль зүйн учир холбогдол" сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор (Ph.D) профессор Я.Цэлмэн, ахлах референт Б.Дэлгэрмаа, Сургалт хариуцсан референт Н.Манлайбаатар нар тус ангийн цэргийн албанд хүний эрхийг хангах чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцаж, хугацаат цэргийн алба хаагчидтай уулзан, алба хаах орчин нөхцөлтэй танилцаж, сургалт зохион байгууллаа.

Photos from Дотоодын цэргийн 810 дугаар анги's post 25/05/2026

🇲🇳📚ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН "НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус ангиас Шинжлэх Ухаан, Технолгийн Их сургуулийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехникийн коллежтой байгуулсан "Түншлэлийн гэрээ"-ний хүрээнд энэ жил 2 дахь удаагаа богино хугацааны сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалтын хөтөлбөрийн онцлог нь уул уурхай, барилгын салбарт эрэлт, хэрэгцээтэй 2 мэргэжил "Оосорлогч дохиочин, бетон арматурчин" -ээр элсэлт авч байгаа бөгөөд тус ангид 2025 оны II ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид хамрагдаж байна. Нээлтийн арга хэмжээнд ангийн захирагч, хурандаа М.Мэнд-Амар, Политехникийн коллежийн захирал хатагтай Ч.Эрдэнэтуяа, багш, суралцагч нар оролцсон бөгөөд удирдлагуудаас шинэ суралцагч нарт хандан сонгосон мэргэжлийн онцлог, хичээлийн хөтөлбөр, эзэмших мэргэжлийн талаар танилцуулж, амжилт хүслээ. Шинэ суралцагч нартаа сургалтын өндөр амжилт хүсье🫡

24/05/2026
Photos from Дотоодын цэргийн 810 дугаар анги's post 24/05/2026

🇲🇳 БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРААР АЯЛЛАА

Хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Өмнөговь аймагт байрлах “Гурван сайхан уул”-ын чиглэлд аялал зохион байгууллаа.

Уг аяллын үеэр 2025 оны II ээлжээр татагдан ирсэн алба хаагчид байгалийн үзэсгэлэнт тогтоц, уул усныхаа сайхныг мэдэрч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүллээ.

Photos from Дотоодын цэргийн 810 дугаар анги's post 20/05/2026

🇲🇳2026 ОНЫ l ЭЭЛЖЭЭР ТАТАГДАН ИРСЭН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Want your business to be the top-listed Government Service in Tsogttsetsiï?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг
Tsogttsetsiï