Хузкейн Дармен

Хузкейн Дармен

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хузкейн Дармен, 5th bag, Ul'gey.

Photos from Хузкейн Дармен's post 13/01/2026

01 САРЫН 13-НЫ ӨДӨР

Өнөөдөр бидний хувьд ааваараа бахархан, дурсан санах хүндэтгэлтэй өдөр билээ. Тэртээх 34 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын Ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлалцаж, нийгмийн шилжилтэд асар их үүрэг гүйцэтгэсэн тэр үеийн Ардын Их Хурлын 430 депутатын гавьяаг ганц хоёр үгээр хэлэх боломжгүй юм. Тэрхүү шинэ Үндсэн хуулиар Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг тунхагласан билээ. Тухайн үеийн 430 депутатын нэг, Ардын Их Хурлын орлогч даргаар ажиллаж байсан ааваараа бахархахгүй байхын аргагүй юм.
Энэ дашрамд АИХ-ын депутатаар манай аав Хылышын Хузкейг сонгож байсан 83 дугаар тойрог буюу Баян-Өлгий Цэнгэл сумын ард иргэдэд үргэлж талархаж явдгаа илэрхийлье.
Ардчилсан Монгол Улсын иргэн байх хувь заяаг атган төрсөн Танд болон Танай гэр бүлд Шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийн мэндийн хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ардчилсан Монгол Улс Мөнхөд мандан бадраг ээ.
Хүндэтгэсэн,
Монгол Улсын Зөвлөх инженер
Хузкейн Дармен
Хузкей Дармен Лариса Хузкей Пармен Хузкей Париза Хузкей Marat Khuzkyei

18/06/2025

Занданшатарыг боорлохын оронд Оюун-Эрдэнээс орлогоо нотлохыг шаард!

Хөгшдийн дууг хөөрхөн охин дуулахгүй эээ. Одоо яг яамаар байна, юу хүсээд байгаа юм, дотроосоо урвагч тодруулж Шар хадны энгэрт цаазлаад, Дотоод яамандаа залуусыг ажилд аваад, тэгснээ урвагч олж ирэхгүй бол өөрийг нь хорьж байцаагаад, хорь хонуулаад бас цааз уу? Энэ яг ямар технологи вэ? Бид ямар урвагч олж бууддаг 1937 онд амьдраад байгаа юм уу? Намаа хуваана, танай, манай тал гэж тачигнатал гөлөлзүүлнэ. Танхимаа хуваана, таалдаг, таалдаггүй гэж тарж унатал талцуулна. Улсаа хуваана, урвагч урвалзагч гэж ухаан самууртал хагаралдуулна. Яг сайхан хоёр тал болгож байгаад ярзайтал зодолдуулна, өмнө өмнөөс нь буу шагайлгана. Херопаганда урвагч хайгаад удлаа. Тэр ч урвасан, энэ ч урвасан гэдэг үлгэр үглээд, үүд хоймроо хольж хутгаад хорлон сүйтгээд сар гаруй боллоо. Үнэхээр урвагч олмоор байгаа бол 1.5 тэрбумын бенз маркийн хос аяллын машин, 10.8 тэрбумын нисдэг тэрэг, 17 саяын бөгж, 20 саяын гүйлгээ гээд татвар төлөгчдийн мөнгийг үрж, үлээж, Лондонд хөл бөмбөгийн баг ивээн тэтгэж байсан гэх өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Ард түмэн чинь ядуу байхад арай их тансаглахыг харин жинхэнэ урвалт гэнэ. Дээр нь тэр Оюун-Эрдэнэ гэдэг чинь хэн юм бэ, хүн урваад, урвуулаад байдаг ямар улс гүрэн үү? Улсаасаа урваж худалдсан хүмүүсийн тухай бол ярьж болно оо. Босч л байдаг, унаж л байдаг Засгийн газар, томилогдож л байдаг, огцорч л байдаг Ерөнхий сайд шд. Аль ч Засгийн газар буруудвал унана, мөнхийн суудал биш, зөвдвөл түүх гэрчилнэ, мөнх бусын хорвоо...ямар юмны чинь урвагч, яасан их юм ярьж, яах гээд ингээд шоудаад байдаг юм. Тэр шоугаа Болормаа нарын аймшигт улаан хамгаалагчаар дамжуулаад Ерөнхий сайд Занданшатарыг шантаажлаад хэвтчихлээ. Гадаад харилцааны яам, Соёлын яамыг авах юм байх аа. За Болормаа нарын залуу гишүүд ээ, наад Оюук, Хэро, Жэнок нарын үеэ элээж яваа үеийнхний дууг үе нь эхэлж буй залуус залгуулж дуулахгүй шүү. Ямар хүмүүсийн гар хөл болоод, яг юу хийгээд яваад байгаагаа бодож үзсэн үү? Херопагандагийн ээлжит хүүхэлдэй болох чинь эмгэнэл шүү дээ, ээлж дараалан авилгын хэрэгт араасаа, урвасан хэрэгт урдаасаа ухуулдаг, өмнөх хүмүүсийнх нь тавилан эх орноосоо зугтах хүртлээ эвгүйдсэн түүхтэй. Гэтэл яав, хөгшдийн дууг хөөрхөн охин дуулна ингэнэ эээ. Тэгдэггүй юм, тээглэж унах нүхийг чинь өөрөөр чинь ухуулж байна. Та нар ингэж Занданшатарыг боорлож байхын оронд Оюун-Эрдэнээс орлогоо нотлохыг шаардсан бол нийгмээрээ дэмжих байлаа. Ерөнхий сайд Занданшатарт эрхийг нь өг, ажлыг нь хийлгэ, зун шувтарлаа. Хэнийг танхимдаа багтааж, хэрхэн ажиллах эрхийг нь бататгасан Үндсэн хууль бий. Үүдийг нь сахилаа гээд Үндсэн хуулиа уландаа гишгэх үү? Түрүүчийн Засгийн газраас ямар ч хүн улирч ажиллаж болно, эрх нь нээлттэй. Төгрөг нуурын ордоо авмаар байна, Гадаад харилцааны ололтоо бэхжүүлмээр байна, төсвөө тодотгомоор байна. Оюун-Эрдэнийг анх Засгийн газраа байгуулж байхад хэн ч ингэж эрхэнд нь халдаж байгаагүй юм шүү. Арай л давраад, ард олноо үгүйсгээд, хууль журмаа гишгэлээд, худал попрох чинь ихдээд байгаа юм биш үү? Ерөнхий сайд Занданшатар ч гэсэн энэ мэтийн эрхэнд нь халдаж байгаа гишүүдэд сатаарч саатаад байлгүй, эрх үүргийнхээ хүрээнд ажлаа эхлээч ээээ. Өчүүхэнд бүдэрч, энүүхэнд айх байсан юм бол яах гэж ер нь Ерөнхий сайд болсон юм? Зоригтой хүний зорьж хийдэг ажил байх шүү!

22/03/2025

Ассалаумағалейкум, қадірменді ағайындар!
Әлемнің әр түкпірінде қызмет етіп, өмір сүріп жатқан қандастарымызды және барша Моңғолия халқын Ұлыстың ұлы күні – Әз Наурыз мерекесімен шын жүректен құттықтаймын. Келіп жатқан жаңа жылда отанымыз тыныш, халқымыз аман, қуаныш шаттыққа толы болсын!
Ұлыс оң болсын,
Ақ мол болсын!
Мереке құтты болсын!
Ұстаған оразаларыңыз қабыл болсын.

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт ахан дүүс ээ!
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нутгийн ахан дүүстэй болон Монголын нийт ард түмэнд Нарны баяр – Наурызын баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байхын ерөөл өргөж байна.

Хузкейн Дармен Politician

31/12/2024

Эрхэм нүүр номын найзууд, хамаатан садан, хамт олон, хамтран зүгтэгчид та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.
2024 он бид бүгдэд сорилт, амжилт сайн сайхнаа хайрласан дурсамж дүүрэн, түүхэн он болон үлдэж байна.
2025 онд эрүүл энх, саруул сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн сайхан баярлаарай.

Хүндэтгэсэн,
Хузкей Дармен

29/06/2024

УИХ-ын ээлжит сонгуулийн 3-р тойрог буюу Баян-Өлгий аймагт нэр дэвшин өрсөлдөж мянга мянган сонгогчийн санал, халуун итгэлийг авсан боловч, түмнээ төлөөлөх эрхийг авч чадсангүй.

Намайг дэмжсэн, сэтгэл зүрхээрээ ажилласан, хандив туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст, баг хамт олондоо, ахан дүүсдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн намайг итгэл найдварынхаа туг болгож байсан мянга мянган Баян-Өлгийчүүд, дэмжигчдээсээ уучлал хүсье.

Монгол оронд ардчилал, эрх чөлөө бат орших болтугай!

Хузкейн Дармен

Хузкейн Дармен Politician

Photos from Хузкейн Дармен's post 26/06/2024

Сайлауалды үгіт насихат науқанының соңғы күні. Аймақ орталығындағы мал сататын базарға барып, халыққа игі іс атқарып отырған азаматтармен жүздесіп, сайлау төңірегінде әңгіме өрбітіп қайттық.

Халықтың ортасынан шыққан адаммын. Халықпен әрдайым бірге жасасып келемін. Алдағы уақытта да халықтың ортасынан табылатын боламын.
Хузкейн Дармен

Photos from Хузкейн Дармен's post 26/06/2024

Цагааннуурын боомтод ажиллан амьдарч буй иргэд, сонгогчидтой уулзаж, Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.

Уулзалтад хүрэлцэн ирсэн нийт ард иргэдэд баярласан талархсанаа илэрхийлье.
Хузкейн Дармен

Photos from Хузкейн Дармен's post 25/06/2024

✅Өлгий сумын 4, 5, 11 дугаар багийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Баян-Өлгийчүүд ардчилал, шударга ёсыг сэргээж, их бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхийг дэмжиж байна.

Хузкейн Дармен

Want your business to be the top-listed Government Service in Ul'gey?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Culinary Team

Attire

Address


5th Bag
Ul'gey
83100