Баян-Өлгий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Баян-Өлгий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Share

Урьдчилан сэргийлэх ажлыг бодлого боловсруулах төл/хэрэгжүүлэх үр дүнг үнэлэх замаар зохион байгуулна

30/05/2026
29/05/2026

📢 ИРГЭДИЙН АНХААРАЛД‼️

Хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, хууль сахиулагч болон мэргэжлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлага, зөвлөмжийг биелүүлэхийг уриалж байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, халдварт өвчний тархалтаас хамтдаа сэргийлье.

27/05/2026

🚨 СЭРЭМЖЛҮҮЛЭГ ⚠️

Фэйсбүүк, Инстаграм зэрэг цахим платформуудад “TDB банк 35 нас хүрлээ” гэх гарчиг бүхий хуурамч холбоос ашиглан иргэдийг залилан мэхлэх үйлдэл бүртгэгдэж байна.
🔴 Иргэд та бүхэн танихгүй этгээдээс ирүүлсэн холбоос, линк дээр дарахгүй байх;
🔴 Банк, байгууллагын нэр ашигласан урамшуулал, бэлэг, хонжворт сугалааны мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нягталж шалгах;
🔴 Хувийн мэдээлэл, банкны картын дугаар, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.

⚠️ Ийм төрлийн хуурамч холбоосууд нь ихэвчлэн tinyurl, bit.ly зэрэг богиносгосон линк агуулсан байдаг тул сайтар нягталж, цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

📢 Сэжигтэй холбоост нэвтэрч цахим залилах гэмт хэрэгт хохирсон бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 5126-5666 дугаартай утсанд мэдэгдэхийг зөвлөж байна.

26/05/2026

ОНЦГОЙ КОМИССООС ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Photos from Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар's post 22/05/2026
22/05/2026

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК “АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ: ШҮҮХ ХУРАЛДААНЫ ШУУД ДАМЖУУЛАЛТ”СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймаг дахь шүүхийн Тамгын газар, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Прокурорын газар, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Цагдаагийн газар, Ёс зүйн дэд хороотой тус тус хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөө хамтдаа” аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвд SKY Palace Wedding-Event Hall-д зохион байгуулж байна.


Тус зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын харьяа байгууллагын агентлагийн удирдлагууд, сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нар, аймаг, сумдын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, төрийн байгууллагын мэргэжилтнүүд зэрэг 400 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байна.

Тус нэгдсэн зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүнээс урьдчилан сэргийлэх нь: Шүүх хуралдааны шууд дамжуулалт" сэдвээр илтгэл танилцууллаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026-05-22
https://courtbu.mn/site/single/996

Want your business to be the top-listed Government Service in Ul'gey?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ul'gey
976