Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, Government Organization, Баян-Өлгий, Өлгий, 11-р баг, Бүркит, Т. Авдигажийн гудамж, 100 тоот, Ul'gey.

02/06/2026

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэнд, чөлөөт цагийн орчинтой холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар аймгийн Засаг дарга болон Өлгий сумын Засаг даргад хандан хэд хэдэн чухал асуудлаар байр сууриа илэрхийлж, тодорхой асуулт тавилаа.
Тухайлбал, хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор Ховд голын эрэг дагуу гүйлтийн болон явган хүний зам байгуулах асуудал өнөөдрийг хүртэл яагаад шийдэгдэхгүй байгааг тодруулсан юм.
Мөн олон улсын стандарт шаардлага хангасан усан бассейн байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлд бодитой ахиц гарахгүй байгааг хөндөн ярив.

Түүнчлэн аймгийн Спорт цогцолборын орчимд ногоо, жимс болон төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаа өргөжиж, спортын байгууламжийн зориулалт, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг дурдлаа. Энэ асуудлыг таслан зогсоох чиглэлээр холбогдох байгууллагууд яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байгааг мөн асуусан байна.

28/05/2026
28/05/2026

Бөхчүүдийн анхааралд!

Баян-Өлгий аймагт Хорио цээр тогтоосон нөхцөл байдлын улмаас 2026 оны 05-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөсөн Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Тэмцээний шинэ товыг албан ёсоор эргэн мэдээллэх болно.

Photos from Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар's post 26/05/2026

ОУХМ Х.Темирбек “Айчи–Нагояа 2026” Азийн паралимпын наадмын эрхээ авлаа

Улсын Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Пара Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр энэ оны 9 сард Япон Улсад зохион байгуулагдах “Айчи–Нагояа 2026” Азийн паралимпын наадмын эрх авах тэмцээнд ОУХМ Х.Темирбек амжилттай ололцож хүрэл медаль хүртэн тус наадамд эх орноо төлөөлж оролцох эрх авлаа. Баяр хүргэе!

Тамирчдаа өндөр түвшинд бэлтгэн, амжилттай оролцуулсан шигшээ багийн дасгалжуулагч нарт болон БТСГ-ын дасгалжуулагч Ш.Еруланд, ОУХМ Х.Темирбект халуун баяр хүргэе!

Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

Photos from Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар's post 26/05/2026

МИНИ ВОЛЕЙБОЛЫН 2026 ОНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ДҮН МЭДЭЭ

Мини волейболын 2026 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн аймгийн БТС-ын газрын Спорт цогцолборт 2026 оны 05 дүгээр сарын 20,21-ний өдрүүдэд зохион явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 34 баг 240 гаруй тамирчид оролцов.

10 насны Хөвгүүд
1-р байр Sparkteam баг
2-р байр Улаанхус сумын Согоог багийн ЕБ-ын сургууль
3-р байр Дарын Мери баг
Өсөх ирээдүйтэй тамирчид:
1. Ж.Али
2. Н.Санжар
3. А.Бектемир
10 насны охид
1-р байр ЕБ 8-Р Сургууль
2-р байр Цэнгэл сумийн ЕБ 2-р сургууль
3-р байр ЕБ 7-Р Сургууль
Өсөх ирээдүйтэй тамирчид:
1. М.Айсулу
2. Н.Ратина
3. О.Орчлон
11 насны Хөвгүүд
1-р байр Улаанхус сумын Согоог багийн ЕБ-ын сургууль
2-р байр Дарын Мери баг
3-р байр Ирээдүй амин волейболын клуб
Өсөх ирээдүйтэй тамирчид:
1. Б.Алтынбек
2. Д.Үмбет
3. А.Нурахмед
11 насны охид
1-р байр Дарын Мери баг
2-р байр Эмпати ЕБС
3-р байр Улаанхус сумийн ЕБ-ын 1-р сургууль
Өсөх ирээдүйтэй тамирчид:
1. О.Амина
2. Е.Мадина
3. Б.Мөхжин
12 насны Хөвгүүд
1-р байр Ирээдүй амин волейболын клуб
2-р байр Ирээдүй амин волейболын клуб
3-р байр Улаанхус сумын ЕБ-ын 1-р сургууль
Өсөх ирээдүйтэй тамирчид:
1. Г.Мустафа
2. О.Ерали
3. Х.Нуртилек
12 насны Охид
1-р байр Сагсай Фалконс баг
2-р байр Цэнгэл сумийн ЕБ 2-р сургууль
3-р байр Дарын Мери баг
Өсөх ирээдүйтэй тамирчид:
1. Т.Калима
2. Ч.Хулан
3. А.Ахбота
Багийн нийлбэр дүн:
1-р байр Н.Мерейхан дасгалжуулагчтай Дарын Мери баг
2-р байр М.Динмухаммед дасгалжуулагчтай Ирээдүй амин волейболын клуб
3-р байр Рысбек дасгалжуулагчтай Улаанхус сумын Согоог багийн ЕБ-ын сургууль тус тус шалгарав.

Photos from Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар's post 23/05/2026

Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш, Х.Алтанхуяг багшийн нэрэмжит Залуучуудын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Баян-Өлгий аймгийн БТСГ болон ‘’DREAM’’-боксын клубийн тамирчид ОУХМ А.Нурлан, СМ Р.Жоламан дасгалжуулагч нарын удирдлагын доор амжилттай оролцож 2 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ!

Үүнд:
Хөвгүүд:
Т.Нурберген 71 кг жинд мөнгөн медаль /Drem боксын клуб
Б.Көгершин 54 кг жинд хүрэл медаль / Drem боксын клуб/
Б.Дегдар +86 кг жинд хүрэл медаль /Drem боксын клуб/
Охид:
Ш.Инкар 66 кг жинд мөнгөн медал /БТСГ/
Т.Аяжжан -75 кг жинд хүрэл медаль /БТСГ / тус тус хүртлээ. Баяр хүргэе!

19/05/2026

Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан

2026 оны 05-р сарын 29-30 ны өдөр 10:00 цагт О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт

Утас: 99423935

АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

Photos from Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар's post 19/05/2026

ВОЛЕЙБОЛЫН U13-14 НАСНЫ 2026 ОНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ДҮН МЭДЭЭ

Волейболын U13-14 насны 2026 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн аймгийн Биеийн тамир, спортын газрын О.Бахытын нэрэмжит Спорт цогцолбор болон “Б” зааланд 2026 оны 05 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 25 баг 250 гаруй тамирчид оролцов.

ЭРЭГТЭЙ
I байр Б.Мөнхбат ахлагчтай Ирээдүй амин волейболын клуб
II байр Е.Турсын-Али ахлагчтай Мери Дарын баг
III байр Х.Нартай ахлагчтай Сагсай Фалконс баг
ЭМЭГТЭЙ
I байр А.Елик ахлагчтай Цагаануур сумын ЕБ-ын сургууль
II байр Б.Нина ахлагчтай Цэнгэл сумын ЕБ 2-р сургууль
III байр Х.Бурхан ахлагчтай Мери Дарын баг

Эр
Шилдэг тэгш тоглогч Б.Мөнхбат Ирээдүй амин волейболын клуб
Шилдэг довтлогч Е.Турсын-Али Мери Дарын баг
Шилдэг холбогч С.Ахтилек Ирээдүй амин волейболын клуб
Шилдэг хаагч Т.Нартай Сагсай Фалконс баг
Шилдэг хамгаалагч С.Нурмухаммед Мери Дарын баг
Эм
Шилдэг тэгш тоглогч А.Елик Цэнгэл сумын ЕБ 2-р сургууль
Шилдэг довтлогч Х.Бурхан Мери Дарын баг
Шилдэг холбогч А.Зейнеп Цагаануур сумын ЕБ-ын сургууль
Шилдэг хаагч Б.Нина Цэнгэл сумын ЕБ 2-р сургууль
Шилдэг хамгаалагч Динара Мери Дарын баг

БАГИЙН НИЙЛБЭР ДҮН:
I байр Н.МЕРЕЙХАН дасгалжуулагчтай Мери Дарын баг
II байр М.Динмухаммед Ирээдүй амин волейболын клуб
III байр Г.Тольхүү дасгалжуулагчтай Цэнгэл сумын ЕБ 2-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарав.

Photos from Биеийн тамир, спортын улсын хороо's post 15/05/2026
Photos from Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар's post 13/05/2026

2026 ОНЫ МИНИ ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Тэмцээн явагдах газар, хугацаа
Тэмцээний хугацаа, явагдах газар Тэмцээн О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт 2026 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно.
Тэмцээнд оролцох баг, тамирчдыг 05 дугаар сарын 20,21-ны өдрүүдэд бүртгэнэ.
Техникийн зөвлөгөөн 05 дугаар сарын 21-ны өдрийн 17:00 цагт Спорт цогцолборт болно.
Багийн бүрэлдэхүүн, тавигдах шаардлага
Тамирчдын бүрдүүлэх материал Насны ангилал:
Тэмцээн 3-н насны ангиллаар зохион байгуулагдана.
Тэмцээнд 12 нас 2014 онд төрсөн 11 нас 2015 онд төрсөн 10 нас 2016 онд төрсөн байх.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцох ба гадаад паспорттой /хувын хэрэг, гэрчилгээ/ ирнэ.
Тэмцээнд оролцох нас, талбай, тамирчдын тоо, дүрэм
12 насны ангилал /талбайн хэмжээ 8х8 6 тоглогч, сэлгээний 2 тамирчин ОУВ-ын дүрмийн дагуу тоглоно/

11 насны ангилал /талбайн хэмжээ 6х6 4 тоглогч, сэлгээний 2 тамирчин Мини волейболын дүрмийн дагуу тоглоно/
10 насны /талбайн хэмжээ 5х5 3 тоглогч, сэлгээний 2 тамирчин
Мини волейболын дүрмийн дагуу тоглоно/

Want your business to be the top-listed Government Service in Ul'gey?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Баян-Өлгий, Өлгий, 11-р баг, Бүркит, Т. Авдигажийн гудамж, 100 тоот
Ul'gey
83129