01/06/2026
📢 БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ГУРВАН ЧУХАЛ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Баян-Өлгий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хурлаар хүүхдийн хөгжил, боловсрол, хамгааллын чиглэлээр гурван томоохон шийдвэрийг баталлаа.
✅ Хуучин битүү захын барилгыг Хүүхдийн хөгжлийн төв болгон өөрчилнө.
Ингэснээр хүүхэд багачууд сурч хөгжих, авьяас чадвараа нээн хөгжүүлэх таатай орчин бүрдэх юм.
✅ ЕБС-ийн Зайд сургуулийн барилгыг тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан сургалт, хөгжлийн төв болгон ашиглана.
Энэ нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсрол, хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болно.
✅ Аймгийн Хүүхдийн ордны барилгыг 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулна.
Хүүхдийн хөгжил, оролцоо, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд багачуудын ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.
Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаас гарсан эдгээр шийдвэрүүд нь хүүхэд бүрийн сурч боловсрох, хөгжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бодит ажил болж байна.
#ХүүхдийнТөлөөЗөвлөл
#БаянӨлгий
#ХүүхдийнХөгжил
#ХүүхдийнОрдон
01/06/2026
ЭРХЭМ ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД, ЭНХРИЙ БЯЦХАН ҮРС ТА БҮХЭНДЭЭ ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Хүн төрөлхтний хамгийн үнэт баялаг болсон хүүхэд багачууд, тэдний эрх ашгийг хамгаалан, эрүүл аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэхийн төлөө хичээн зүтгэж буй эцэг эхчүүд, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ баярын өдөр хүүхэд бүрийн нүүрэнд баярын инээмсэглэл тодорч, гэр бүл бүр аз жаргал, халуун дулаан уур амьсгалаар бялхаж байхыг хүсэн ерөөе.
Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хүүхэд багачуудын минь хүсэл мөрөөдөл нь биелж, ирээдүй нь гэрэл гэгээтэй байх болтугай.
ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА О.ЕРТАЙ
01/06/2026
🎈🧒👦👶 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Эрхэм хүндэт хүүхэд багачууд аа,
Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ жил мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хүүхдийн баярын олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах шийдвэр гарсан болно.
Хэдий хамтдаа өргөн хүрээнд тэмдэглэх боломжгүй ч хүүхэд бүр гэр бүл, эцэг эхийнхээ хайр халамж дунд аз жаргалтай, дурсамжтай баяраа тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, гэрэл гэгээтэй ирээдүй, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хүүхэд бүхэн инээж байг.
ХҮНДЭТГЭСЭН:
ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ХОТЫН ЗАХИРАГЧ Х.БОЛАТБЕК
29/05/2026
📢 ТАНДАЛТ, ХЯНАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд тандалт, хяналтын ажлыг сум, багийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
✔️ Малын эрүүл мэндийн үзлэг шалгалт
✔️ Сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт
✔️ Ариутгал халдваргүйтгэлийн хяналт
✔️ Малчдад зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх ажил хийгдэж байна.
‼️ Иргэд, малчид та бүхэн хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү.
🛡️ Хариуцлагатай байж, халдварын тархалтаас хамтдаа сэргийлье.
ӨЛГИЙ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ
29/05/2026
👨⚕️ МАЛ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ
Шүлхий өвчин нь маш хурдан халдварладаг тул малчид та бүхэн дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
✔️ Малын шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох
✔️ Өвчтэй болон сэжигтэй малыг тусгаарлах
✔️ Хашаа хороо, тээврийн хэрэгслийг тогтмол ариутгах
✔️ Голомтот бүсээс мал, мах, сүү, цагаан идээ тээвэрлэхгүй байх
✔️ Малын ам, туурай орчимд шарх, цэврүү, шүлс гоожих шинж илэрвэл яаралтай мэдээлэх
✔️ Вакцинжуулалт, ариутгал халдваргүйтгэлд идэвхтэй хамрагдах
‼️ Өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийхгүй, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөнө үү.
Урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн хамгаалалт юм.
ӨЛГИЙ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ 7042-2184
28/05/2026
⚠️ АНХААР!
🐄 Малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
🧴 Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх
🚫 Сэжигтэй малыг бусдаас тусгаарлах
☎️ Өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай мэдэгдэх
‼️ Иргэн бүрийн хариуцлага халдварыг зогсооно.
Мал сүргээ хамтдаа хамгаалцгаая.
ӨЛГИЙ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ 7042-2184
28/05/2026
🚫 ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Шүлхий өвчин нь малын дунд маш хурдан тархдаг халдварт өвчин учраас хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх нь хамгийн чухал хамгаалалт болдог.
📌 Хорио цээр тогтоосноор:
✔️ Өвчний тархалтыг хязгаарлана
✔️ Эрүүл малыг халдвараас хамгаална
✔️ Малын хорогдол, эдийн засгийн хохирлоос сэргийлнэ
✔️ Иргэдийн аюулгүй байдлыг хангана
✔️ Голомтыг богино хугацаанд хяналтанд авах боломж бүрдэнэ
‼️ Иргэн бүрийн хариуцлага халдварыг зогсооход хамгийн чухал үүрэгтэй.
🐄 Малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
🧴 Ариутгал халдваргүйтгэл тогтмол хийх
🚫 Сэжигтэй малыг тусгаарлах
☎️ Шуурхай мэдээг цаг алдалгүй өгөх 7042-2184
Хамтдаа хариуцлагатай байж, мал сүргээ хамгаалцгаая.
ӨЛГИЙ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ
28/05/2026
ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Мал бүхий иргэд, малчид та бүхэн малаа аль болох бэлчээрт нийлүүлэхгүй, өөрсдийн хашаа хорооонд байлгаж, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан хамтран ажиллахыг уриалж байна.
✅ Малын хашаа хороо, тоног хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлэх
✅ Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шуурхай мэдэгдэх
✅ Гаднаас мал оруулах, гаргахгүй байх
✅ Хүүхэд, иргэдийг өвчтэй малтай ойртуулахгүй байх
Малын эрүүл мэнд — Иргэн бүрийн хариуцлага!
Хамтдаа сонор сэрэмжтэй байж, шүлхий өвчний тархалтыг зогсооё.
ӨЛГИЙ СУМЫНЫҢ ЖЕДЕЛ ШТАБЫ ХАБАРЛАЙДЫ
Аусыл ауруының алдын алу және таралуына жол бермеу мақсатында тұрғындар мен малшыларды сақтық шараларын қатаң сақтауға шақырамыз.
📌 Малдарыңызды мүмкіндігінше қорада ұстаңыздар
📌 Мал қозғалысын шектеңіздер
📌 Ауру белгілері байқалса, дереу хабарлаңыздар
📌 Қора-қопсыға тұрақты түрде дезинфекция жүргізіңіздер
☎️ Жедел штаб байланыс нөмірі: 7042-2184
Бірге жауапкершілік танытып, аурудың таралуына жол бермейік!
28/05/2026
⚠️ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ
Шүлхий өвчин нь малд маш хурдан халдварладаг аюултай өвчин юм. Дараах шинж тэмдэг илэрвэл анхааралтай байж, яаралтай мэдээлнэ үү.
🐄 Мал халуурах
🐄 Шүлс ихээр гоожих
🐄 Ам, хэл, буйл орчим цэврүүтэх
🐄 Туурайн завсар шархлах, цэврүүтэх
🐄 Доголох, явж чадахгүй болох
🐄 Тэжээл идэхээ болих
🐄 Сульдах, хэвтэрт орох
‼️ Сэжигтэй тохиолдолд малыг бусдаас нэн даруй тусгаарлаж, мал эмнэлэг болон холбогдох байгууллагад мэдэгдэнэ үү.
☎️ Шуурхай холбоо: 7042-2184
Мал сүргээ хамгаалж, халдварын тархалтаас хамтдаа сэргийлье.
ӨЛГИЙ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ
28/05/2026
🚨 МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Шүлхий өвчний эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан малчид, мал бүхий иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, мал сүргээ хамгаалахыг уриалж байна.
📌 Малын шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох
📌 Өвчтэй болон сэжигтэй малыг тусгаарлах
📌 Хашаа хороо, тээврийн хэрэгсэлд тогтмол ариутгал халдваргүйтгэл хийх
📌 Голомтот бүсээс мах, сүү, цагаан идээ тээвэрлэхгүй байх
📌 Шүлс гоожих, туурайн орчим цэврүүтэх зэрэг шинж илэрвэл яаралтай мал эмнэлэгт мэдэгдэх
📌 Вакцинжуулалт, ариутгалын ажилд идэвхтэй хамрагдах
⚠️ Иргэн бүр хариуцлагатай байж, халдварын тархалтаас хамтдаа сэргийлье.
☎️ Шуурхай холбоо: 7042-2184