Миний хороо - миний нүдээр

Миний хороо - миний нүдээр

Share

Өнгөрснийг бус
Ирээдүйг өөрчилье

11/09/2025

Celebrating my 5th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Photos from Нээлттэй Сүхбаатар дүүрэг's post 18/09/2024

Анхны ИТХ төсөв хэлэлцэх хуралдаан дээр ахмадуудад жил бүр хэвийн боов 250 саяар өгөхийн оронд өдөр бүр цагаа хамтдаа өнгөрөөх байртай болох нь илүү үр ашигтай төсөв болно гэж хэлээд зарим төлөөлөгч аниа нарт чи аав ээжгүй юу гээд загнуулж байсан үеийг маань санагдуулчихлаа.
Төлөөлөгчийн бүрэн эрх дуусч байгаа энэ үетэй давхцаад СБД-т ахмадуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх олон талт үйл ажиллагааг дэмжсэн байртай болжээ.
Байршил: СБД-ийн 14-р хороо

Анхны төсвийн хуралдаанд ингэж бичиж байжээ.
https://www.facebook.com/share/p/1WpRdubZVd/?mibextid=oFDknk

05/07/2024

Хуралдаан | Бүх орон сууц дүүргийн өмч юм уу?

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 2024.07.03-ны өдөр болж өнгөрлөө.

Тус хуралдаанаар дүүргийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн нэмэлт, өөрчлөлт, дүүргийн Засаг дарга УИХ-ын гишүүнээр сонгогдож, албан тушаалаас чөлөөлөх тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

#Нэгдүгээр асуудал 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хүрээнд дүүргийн төсвийн орлогын гүйцэтгэл 109%, төсвийн зарлага 100 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ.
Харин төсвийн гүйцэтгэлийг жилийн эцэст Үндэсний аудитын газрын дүгнэлт гараагүй байхад хуралдаанаар оруулан хэлэлцэж байгааг Эдийн засаг, төсвийн хурлын хороон дарга, төлөөлөгч Б.Эрдэнэбулган онцлон хэллээ.

#Хоёрдугаар асуудлын хүрээнд хэмнэгдсэн төсвийн 50 тэрбум төгрөгийн 38 тэрбумыг 2024 онд хөрөнгө оруулалтын арга хэмжээнд, 12 тэрбумыг урсгал зардалд нэмж төсөвлөжээ. Нийтдээ 2024 оны төсвийн урсгал зардлыг 84.4 тэрбумаас 95.7 тэрбум буюу 12 орчим тэрбум төгрөгөөр нэмж тусгасны 9 тэрбум төгрөг нь хот тохижуулах зардлын өсөлт (1м2 талбайн тохижуулах зардал 50 төгрөгөөс 70 төгрөг хүртэл өссөн, хог тээврийн ажилтнуудын цалин 2 саяас 3.5 сая хүртэл өссөн зэрэг голлон нөлөөлжээ).
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд нээлтээ хийж байсан Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлэг бохирын шугамд холбогдоогүй гэдэг мэдээлэл анхаарал татав. Бохироо шийдээгүй эмнэлгийн барилгыг нээж байгаа хүн УИХ-д дэвшин суусан шүү иргэд ээ.
Я.Батзаяа: Мөн түүнчлэн бусад зардлын өсөлтийг ямар ямар ажлуудад төлөвлөсөн байгаа талаар асуулга тавихад төрийн албан хаагчдын цалин 2024.04.01-ний өдрөөс нэмэгдсэнтэй холбоотойгоор СБД ИТХ-ын даргын төсвийн багц 180 сая төгрөгөөр, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд олон байгууллагаас ирсэн санал хүсэлтийн дагуу төсвийг 250 сая төгрөгөөр, гамшгийн эрсдэлд 200 сая төгрөгөөр тус тус нэмжээ.
Я.Батзяа: 38 тэрбум төгрөгөөр ямар ямар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байгаа вэ? Надад өгсөн хуралдааны материалд ялгаж харуулаагүй байна. Орон сууцны дулаалгын гадна хана засдаг байсан бол танилцуулгад орж ирснээр 8-р хорооны 36-р байрны агаар сэлгэлтийг 196 сая төгрөгөөр зассан байна. Сүүлдээ орон сууцны бүх асуудлыг шийдэх юм уу? Орон сууцнууд бүгд дүүргийн өмч болчихсон юм уу?
Хөрөнгө оруулалт, нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга Бямбасүрэн: 38 тэрбум төгрөгөөр нийт 71 ажил төлөвлөсөн. Томоос эхэлж дурдахад 1-р хорооны 16-р цэцэрлэгийн өргөтгөлд 4.5 тэрбум төгрөг, 10-р хорооны 75-р цэцэрлэгийн өргөтгөл, хот тохижуулах машин механизмын гараж, төрийн архивын байр, орон сууцны дээвэр, фасадны ажилд зарцуулагдана.
2024 оны төсвийн нэмэл өөрчлөлтөд олонх Ардчилсан нам, цөөнх Монгол ардын намын бүлэг өөрсдийн тусгуулах саналаа танилцууллаа.
Засаг даргын танилцуулж буй төслийн шинэ зам барихад төсөвлөсөн 1.8 тэрбум төгрөгийн 700 сая төгрөгөөс гадна Хүүхэд хөгжлийн төвийн төсвөөс 230 сая төгрөгийг орон сууцны дээвэр, фасад засварлах ажилд зарцуулахаар санал оруулж, цөөн Монгол ардын намын санал ч мөн ялгаагүй орон сууцны дээвэр, фасад засварлах саналуудыг орж ирүүлэв.
Харин олонх Ардчилсан намын төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ маш бухимдалтайгаар дүүргийн бүх цэцэрлэг, ЕБС-иудад хэрэгжүүлэх STEM хөтөлбөрийн төсвийн санал хааччихсан бэ? гэж асуулаа.
Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Ууганбаяр: Засаг даргын мөрийн хөтөлбөрт цэцэрлэг, ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд тус санал нэгж сургууль, цэцэрлэгт 19 сая төгрөг төсөвлөж оруулсан.
Хоёрдугаар асуудалд санал хэлэх үеэр төлөөлөгч Я.Батзаяа би эрх ашгийн зөрүүтэй олонх, цөөнхийн бүлгийн оруулж ирж буй санал миний бухимдлыг дээд цэгт нь хүргэж, төлөөлөгч Б.Ган-Эрдэнийн саналд баярлаж талархаад давхардсан мэдрэмж нүднээс нулимс гаргаж, хоолойг дахин хуралдаанд чичрүүлэв. Өмнө нь 143-р цэцэрлэгийн цахилгааны засварын галын эрсдэл дээр хуралдааны танхимд хүүхэд эрсдчихээгүй байна гэдэг Болормаа ЗАсаг даргын хүйтэн үг намайг маш их эмзэглүүлж нүднээс нулимс гаргаж, маш их бухимдалтайгаар үгээ хэлж байсан мэдрэмж энэ хуралдаанд мөн дахин төрөв.

#Гуравдугаар асуудал буюу Засаг даргыг албан тушаалаас чөлөөлөх асуудал дээр Б.Мөнхдөл, Б.Ган-Эрдэнэ, Н.Баттөр нарын төлөөлөгчид олонх Ардчилсан намын бүлэг дүүргийн ИТХ дараагийн Засаг даргаа нэр дэвшүүлэн, өөрсдөө батлах эрхээ эдлэхгүйгээр Засаг даргын орлогч Мөнхмагнайн Алтангэрэлийг Нийслэлийн Засаг даргаар шууд батламжуулж байгаа нь олонхын бүлгийг чадамжгүй харагдуулж байгааг шүүмжиллээ.
Миний хувьд 8 жил засагласан Ардчилсан намыг ирэх орон нутгийн сонгуулиар солих шаардлагатай гэж үзэж байгаа учраас харин ч тус нам чадамжгүй харагдах нь иргэд олон нийтэд ашигтай.

Хүндэтгэсэн,
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
Янживын Батзаяа

2024.07.06

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Ulaanbaatar