25/03/2026
📌“Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэл”-д хийх нэгдсэн удирдамжтай аудитыг эхлүүллээ.
📌 Аудитаар Төрийн сангийн тогтолцоо нь холбогдох хууль тогтоомж, журам, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх, мөн нийцлийг хангах дотоод хяналтын тогтолцоо үр нөлөөтэй эсэхийг үнэлэхэд аудитын зорилго чиглэгдэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч уншина уу https://audit.mn/content/detail/41474
18/03/2026
🇲🇳🇲🇳🇲🇳
Орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
17/02/2026
🙌🏻 XVII жарны Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас өргөн дэвшүүлье.
Өнгөрөгч онд бидний аудитын үйл ажиллагааны хамтын ажиллагаа харилцан итгэлцэл ил тод байдал, мэргэжлийн хариуцлагад тулгуурлан амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлье.
Ирж буй шинэ онд байгууллагын тань үйл
ажиллагаа улам өргөжин тэлж, засаглал, дотоод
хяналт, санхүүгийн сахилга бат нь бөхжин, амжилт
бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе!
16/02/2026
🖊️Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитораар 2017 оноос 2019 он хүртэл ажиллаж байсан Сонгино овогтой Энхбаатар Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор шагнуулсан тул нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэе.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч уншина уу.
https://audit.mn/content/detail/40478
13/02/2026
📌“Орон сууц эзэмшигчдэд хүргэх хэрэглээний ус, дулаан, цахилгааны төлбөрийн нөхцөл, үнэ тарифын мэдээллийн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт аудитын урьдчилсан судалгааны ажлын хүрээнд тус аудитад хамрагдагч “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ болон “ХОСНАА-н Хөгжлийн Төв” ТББ-ийн удирдлага, албан хаагчидтай 2026 оны 02 дугаар сарын 02-ноос 12-ны өдрүүдэд уулзалт зохион байгууллаа.
https://audit.mn/content/detail/40467
28/01/2026
📌Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улс, орон нутгийн байгууллагуудын төсөв захирагч нарын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд хийх аудитын нээлтийг “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын үзвэрийн танхимд зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг НТАГ-ын дарга, тэргүүлэх аудитор Г.Нандинжаргал нээж, Санхүүгийн аудит хариуцсан ахлах менежер Х.Түвшинбаяр аудитаар анхаарах эрсдэлтэй асуудал, ТАБ-аас баримтлах ерөнхий чиглэлийн талаар танилцуулга хийлээ. Нээлтэд улс, орон нутгийн байгууллагуудын төсвийн захирагч, нягтлан бодогч нар нийт 256 алба хаагчид оролцов.
https://audit.mn/content/detail/40448
26/01/2026
📌Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын дагуу “Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт”-д хийж гүйцэтгэсэн аудитын тайланг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай-д гардууллаа.
https://audit.mn/content/detail/40446
26/01/2026
📌Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь зүйл, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны А/173 дугаар тушаалаар баталсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийг үндэслэн “Дүүргийн төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийлээ.
https://audit.mn/content/detail/40445
23/01/2026
📌“Нийслэлийн төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд”-д хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийг хийлээ.
📌Аудитын нээлтэд НТАГ-ын Гүйцэтгэл, нийцлийн аудит хариуцсан ахлах менежер Ч.Болд, Гүйцэтгэлийн аудитын албаны аудитын менежер Б.Номинбаатар, аудитын баг, НЗД-ын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо.
📌Дээрх байгууллагуудад аудитын зорилт, хамрах хүрээ, төлөвлөгөө хөтөлбөрийг танилцууллаа. Аудитаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт, гэрээний хэрэгжилт, санхүүжилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хамруулахаар төлөвлөсөн.
https://audit.mn/content/detail/40444