Хууль зүйн туслалцааны төв

Хууль зүйн туслалцааны төв

Share

“Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ.”

Photos from Хууль зүй, дотоод хэргийн яам's post 06/06/2026
05/06/2026

"УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА" ӨДӨРЛӨГ 2026
Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг хүргэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр иргэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн хамгаалал болон холбогдох төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч, өөрт шаардлагатай үйлчилгээ, дэмжлэгийг нэг дороос авах боломжтой.
📍 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын байр, 8 давхар
🕘 2026 оны 06 дугаар сарын 09-ны өдөр, 09:00–13:00 цаг
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
lac.gov.mn
#хуульзүйнтуслалцаанытөв
#хуульзүйнзөвлөгөө

05/06/2026

⚖️ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨГ ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ, ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖИЙГ “ХУУЛЬЧ AI” АППЛИКЕЙШН БҮРДҮҮЛЖ БАЙНА.

📱 Гар утаснаасаа хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах;
🇲🇳📚 Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид тулгуурласан мэдээлэл авах;
🎙️ Дуу хоолойгоороо асуулт асууж, хариулт авах;
⏰ Хүссэн үедээ, хаанаас ч ашиглах боломжтой.

“Хуульч AI” аппликейшныг App Store болон Play Store-оос татан авч ашиглаарай.

🔹 Android татах:
Google Play Store: https://play.google.com/store/apps/details...

🔹 iPhone / iOS татах:
App Store: https://apps.apple.com/.../%D1%85%D1%83%D1.../id6756911647


#хуульзүйнтуслалцаанытөв
#хуульзүйнзөвлөгөө

Photos from Хууль зүйн туслалцааны төв's post 03/06/2026

⚖️⚖️⚖️Хууль зүйн туслалцааны төв нь 2026 оны 05 дугаар сарын байдлаар 2246 иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, 7120 иргэнд хууль зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч, 1397 баримт бичгийг төлбөрийн чадваргүй иргэдэд боловсруулж, үйлчилсэн байна.
⭐️⭐️⭐️ Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 дугаарын лавлах утсанд ажлын цагаар холбогдон, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах бүрэн боломжтой.
lac.gov.mn
#хуульзүйнтуслалцаанытөв
#улсынөмгөөлөгч

Photos from Хууль зүйн туслалцааны төв's post 03/06/2026

📨 Баянзүрх дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэд 3 иргэнээс, улсын ахлах өмгөөлөгч Д.Оргилд 1 иргэнээс талархал ирүүлсэн байна.
👏👏👏Талархал хүлээн авсан өмгөөлөгчдөдөө ажлын амжилт хүсье.

01/06/2026

ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

🎉 Нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

#хуульзүйнтуслалцаанытөв
#улсынөмгөөлөгч

31/05/2026
26/05/2026

⚖️ “ХУУЛЬЧ AI” АППЛИКЕЙШН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ.

Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан “Хуульч AI” гар утасны аппликейшныг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ.

📱 Иргэд та бүхэн Android болон iOS үйлдлийн системтэй гар утсандаа татан авч ашиглах боломжтой.

🔹 Android татах:
Google Play Store: https://play.google.com/store/apps/details?id=com.astvision.sandag&hl=mn
🔹 iPhone / iOS татах:
App Store: https://apps.apple.com/gm/app/%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D1%87-ai/id6756911647

Lac.gov.mn
#хуульзүйнтуслалцаанытөв
#хуульзүйнзөвлөгөө

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Алтайн гудамж, 7 дугаар хороолол, 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Ulaanbaatar
14182