11/02/2021
Нийт Сүхбаатарчууддаа битүүний өдрийн мэнд хүргэе.
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилготой “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт, илрүүлгийн ажил эхлээд байна. Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажлыг өргөн зохион байгуулалттай хийж байна. Иймд иргэд та бүхэн хайртай хүмүүсээ халдвараас хамгаалж, илрүүлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
06/02/2021
Орон нутагруу явах иргэдийн анхааралд
29/01/2021
ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНД ТОГТООСОН ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛЛАА
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байрны оршин суугч иргэнээс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр коронавируст халдвар батлагдаж, тус байранд дүүргийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоогоод байсан. Дүүргийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, тус хотхоны 119 оршин суугч болон 9 дүгээр хорооны Ажлын албаны 15 албан хаагчаас Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ хийж ажиллав. Өнөөдөр шинжилгээнд хамрагдсан бүх хүмүүсийн хариу сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/18 дугаар захирамжаар тус байранд тогтоосон хөл хориог цуцаллаа. Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дэмжин иргэний үүргээ биелүүлэн халдварын илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулсан дүүргийн Онцгой комиссын гишүүд, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хорооны Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч нартаа талархлаа илэрхийлье. Нийслэлийн коронавируст халдварын эрсдэл өндөр байгаа тул иргэн та шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүн хүн хоорондын зай барихыг уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
25/01/2021
ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООДОД ХЭСЭГЧИЛСЭН ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЛОО
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст /Ковид-19/ халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өнөөдөр Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гарлаа. Уг захирамжаар 16-р хорооны Бэлхийн 34-р гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23-р гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35-р гудамжуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж эхэллээ. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.
ХЭРЭВ ТА хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг бол халдварын илрүүлэг, шинжилгээний Явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
14/01/2021
ИРГЭДИЙН АНХААРАЛД: Коронавирусийг илрүүлэх, тандах шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Мөн шинжилгээний төвүүд цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
10/01/2021
1-р сарын 11-cүйл ажиллагааг нь нээхгүй 18 чиглэл, салбар
14/12/2020
ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД‼️
📌2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллаж эхлэх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагатай танилцаж, хэрэгжүүлж ажиллана уу.